Харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл


Шинэчилсэн:2023/11/21 Унших:10 мин 22 сек

Тохиргоо мэдээлэл:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Тохиргоо

Энэ цонхонд харилцагчтай холбоотой нэмэлт тохиргооны мэдээллийг оруулна. Энэ тохиргоонуудыг хийснээр өдөр тутмын бүртгэл хөтлөхөд тооцоо, данс, үнэ, ажилтан зэрэг мэдээллүүд автомат бөглөгдөж гар ажиллагааг багасгах ба хэрэглэгч алдаа гаргахаас сэргийлэх боломжтой болно. Тохиргоог 1 удаа хийгээгүйгээс болж өдөр тутам, баримт шивэх бүртээ 1 мэдээллээ дахин давтан гараас оруулна гэсэн үг. Цаг хугацаа, гар ажиллагаагаа багасгаж зөв тохиргоогоо 1 удаа хийнэ үү.

Холбоо барих мэдээлэл:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Холбоо барих

Байгууллага бүр олон харилцагч байгууллагуудтай байдаг ба тэдгээр байгууллагуудыг төлөөлж танай байгууллагатай харилцдаг тодорхой ажилтнууд, удирдлагуудын мэдээлэл шаардлагатай болдог. Үүнийг ERP системд нэг удаа цэгцтэй, зөв бүртгэснээр ямар их ажил хөнгөвчлөгдөж, цаг хугацаа, хөдөлмөр хэмнэдэг гэдгийг та мэдэх үү? Жишээ нь,

Энэ цонхонд тухайн харилцагчтай холбоо барих ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Захирал, нягтлан бодогч, менежер гээд танай байгууллагатай холбогддог, мэдээлэл нь шаардлагатай бүх ажилтнуудын мэдээллийг оруулснаар ажил хэргийн шугамаар мэйл бичих, яаралтай үед утсаар холбогдох үед ашиглагдана.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгахдаа Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Банкны харилцах дансууд:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Банкны данс

Энэ цонхонд харилцагчийн харилцахын данснуудын мэдээллийг оруулна. Харилцагчийн харилцахын дансны мэдээллийг оруулснаар Мөнгөн хөрөнгө –> Харилцахын зарлага цонхонд төлбөрийн даалгавар гаргах үед харилцагчийн дансны мэдээллийг систем автомат татаж харуулах ба мэдээллийг буруу оруулах, алдаа гаргахаас сэргийлнэ.

Сар бүр, байнга данс руу шилжүүлэг хийдэг харилцагчаасаа харилцах банк, дансны дугаар, дансны нэрийг дахин дахин асуух нь та ERP системээ сайн ашиглаж чадахгүй, дэмий зүйлд цагаа үрж байна л гэсэн үг.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Худалдан авдаг:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Худалдан авдаг

Аливаа байгууллага тодорхой бараа материалыг тодорхой харилцагчаас гэрээний дагуу, эсвэл хэлэлцэж тохиролцсоны дагуу тодорхой тоо хэмжээ, үнээр байнга худалдан авч байдаг. Энэ цонхонд тухайн харилцагчаас худалдан авдаг бараа, бүтээгдэхүүний нэр, тоо, үнэ бусад дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Ингэж тохируулснаар:

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна. Мөн мэдээллийг экспортлож авах болон импортлож оруулах боломжтой.

Борлуулдаг:

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Борлуулдаг

Аливаа байгууллага тодорхой бараа материалыг тодорхой харилцагчид гэрээний дагуу, эсвэл хэлэлцэж тохиролцсоны дагуу тодорхой тоо хэмжээ, үнээр байнга борлуулдаг. Энэ цонхонд тухайн харилцагчид борлуулдаг бараа, бүтээгдэхүүний нэр, тоо, үнэ бусад дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Ингэж тохируулснаар:

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Файл

Энэ цонхонд харилцагчтай холбоотой бичиг баримт, soft файлуудын замыг оруулна. Хэрэв цаасан хэлбэрээр байгаа бол сканнердаж оруулаад, файлын замаа оруулна. Дараа нь тухайн харилцагчтай холбоотой файлыг компьютерээсээ хайхгүйгээр богино хугацаанд хайж олоод шууд нээж харах боломжтой болно.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Анхаарах зүйл: Програмд зөвхөн файлын замыг хадгалж, дараа нь тухайн компьютерт хадгалсан файлаас нээн харуулж байгааг анхаарна уу. Иймд олон ажилтан дундаа файлаа ашиглах хэрэгцээ шаардлага байдаг бол dropbox, google drive зэрэг дундын файл Share хийх хэрэгслүүдийг ашиглаад файлуудаа өөрсдийн компьютерт ижил фолдер, нэршилтэй файл үүсгэсний дараа файлын замаа Dayansoft ERP системдээ хадгалаарай.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Мета

Байгууллага бүрийн харилцагч байгууллагуудаа бүртгэж байгаа мэдээлэл харилцан адилгүй. Зарим нь зөвхөн нэрийг нь бүртгэхэд хангалттай байхад, зарим нь хэдэн зуун мэдээлэл бүртгэх тохиолдол бий. Байгууллагын хэрэгцээ шаардлагаас хамаарч дээрх бүх харилцагчийн бүртгэл, тохиргоотой холбоотой мэдээллээс гадна өмнө нь ямар нэгэн байдлаар системд бүртгэгдээгүй, онцлог нэмэлт мэдээлэл, үзүүлэлт бүртгэх хэрэгцээ гарч болно. Энэ тохиолдолд зөвхөн тухайн байгууллагад зориулж нэмэлт мета үзүүлэлт бүртгээд, тэдгээр хэрэгцээтэй нэмэлт мэдээллийг бүртгүүлдэг.

Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.

Анхаарах зүйл: Нэмэлт мэдээлэл мета бүртгэхдээ зөвхөн дээр дурдсанчлан системд ямар нэгэн байдлаар бүртгэгдээгүй мэдээллийг давхцал үүсгэхгүйгээр бүртгэнэ. Хэрвээ эргэлзээтэй зүйл, асуух зүйл байвал Даянсофт ХХК-тай ярилцаж зөвлөгөө авна уу.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо –> Харилцагч –> Лог

Энэ цонхонд Харилцагчийн бүртгэлийн код, нэр өөрчилсөн түүх, логийг харуулна. Хамгийн сүүлд засвар оруулсан хэрэглэгчийн мэдээлэл нь харилцагчийн жагсаалт дээр харагдах ба өмнө ямар байсан, хэзээ өөрчилснийг энэ жагсаалтаас харж болно.

Анхаарах зүйл: Харилцагч, Ажилтан, Бараа, Хөрөнгө зэрэг байгууллагын мастер кодуудын код, нэрийг өөрчлөх нь өмнө хийсэн ажил гүйлгээ, бүртгэл, тооцоог буруу болгох аюултай тул зайлшгүй засвар оруулах шаардлагатай тохиолдолд хариуцлагатай оруулна уу.