Бүтээгдэхүүний бодит өртөг хуваарилах


Шинэчилсэн:2023/11/22 Унших:3 мин 0 сек

Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого -> Үйлдэл

Үйлдвэрлэлээс орлогын бүртгэл хийхэд тухайн орлогын бүртгэлд Бодит өртөг нь хуваарилагдаагүй учраас 0 байдаг. Орлогын бүртгэлээ хийсний дараа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бодит өртөг хуваарилахдаа 3 аргаар хуваарилж болно.

  1. стандарт өртөгт үндэслэж бодит өртөг хуваарилах
  2. тоо хэмжээнд үндэслэж бодит өртөг хуваарилах боломжтой.
  3. бодит өртгийг стандарт өртгөөр хуваарилах

1. Стандарт өртөгт үндэслэж бодит өртөг хуваарилах

Үйлдвэрлэдэг бэлэн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд Бараа материал -> Бараа код -> Орц норм цонхонд танай байгууллага үйлдвэрлэлийн мастер нь стандарт өртөг тооцох аргачлалын дагуу тооцож, системд Стандарт өртөг тохируулсан байх.

Үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний хувьд бэлэн бүтээгдэхүүний код дээр урьдчилан тохируулсан стандарт өртөгт үндэслэн (пропорцлож) хуваарилалт хийдэг. Жишээ нь, Стандарт өртөг 1000, 1500 гэсэн 2 бэлэн бүтээгдэхүүний хувьд бодит өртөг хуваарилахдаа хоёр дахь бүтээгдэхүүний бодит өртөг эхний бүтээгдэхүүний бодит өртгөөс 50% илүү хуваарилагдана гэсэн үг.

2. Тоо хэмжээнд үндэслэж бодит өртөг хуваарилах

Бэлэн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд стандарт өртөг тохируулах боломжгүй, бодит өртгийг бүтээгдэхүүн тус бүрээр ялган харах хэрэгцээ шаардлага байхгүй үед стандарт өртөг тохируулалгүйгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд пропорцлож бодит өртгийг хуваарилах арга юм.

Энэ аргаар өртөг хуваарилах үед Үйлдвэрлэлээс орлого цонхонд Бодит өртөг нь бүх бүтээгдэхүүний хувьд ижил байдаг.

3. Бодит өртгийг стандарт өртгөөр хуваарилах

Бэлэн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд стандарт өртгөөр нь бодит өртгийг хуваарилах арга юм. Өөрөөр хэлбэл, Бараа материал -> Бараа код -> Орц норм цонхонд тухайн бүтээгдэхүүний стандарт өртгийг тохируулсан өртгөөр бодит өртгийг тооцно. Энэ аргыг яг стандартаа мөрддөг, эсвэл бодит өртгөө нарийвчлан бүртгэх боломжгүй, бодит өртгөө нарийвчлан зөв бүртгээгүй ч стандартаар бүртгэх бизнес хэрэглээнд ашиглах боломжтой.

Энэ аргаар өртөг хуваарилах үед Үйлдвэрлэлээс орлого цонхонд Бодит өртөг нь бүх бүтээгдэхүүний хувьд ижил байдаг.

Танай байгууллага үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч дээрх аргуудын аль нэгийг сонгож бодит өртгөө хуваарилна. Үйлдвэрлэлийн бүртгэл хөтлөхөөсөө өмнө дотроо сайн ярилцаж зөв аргаар хуваарилах ба явцын дунд өртөг хуваарилах аргаа солих нь бодит өртгийг буруу тооцоолоход хүргэх сөрөг талтай.

Бодит өртөг хуваарилахдаа Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого жагсаалтын цонхноос:

Зөвлөмж: