Барааны бүлгээр данс тохируулах


Шинэчилсэн:2024/01/17 Унших:0 мин 35 сек

Бараа материалын дансыг олон бүлэг сонгож тохируулах боломжтой. Тохируулахдаа Бараа материал -> Барааны код -> Жагсаалт үйлдэл -> Бараа данс тохируулах товч дарна.

Хэрвээ тухайн бүлгээс тухайн дансыг хасах бол “Хасах” товч дарна.

Ингэж барааны код дээр бараа данс тохируулснаар бараа материалын бүртгэл хөтлөх үед барааны код сонгоход бараа дансыг тохируулсан дансаар дуудаж гар ажиллагаа, алдааг багасгана. Гэхдээ барааны код дээр зөвхөн нэг данс тохируулсан тохиолдолд үйлчлэхийг анхаарна уу.

Шинэ борлуулалтын цэг нээгдэх үед тухайн бараа материалын данс дээр бүх зарагддаг бараа материал, бүтээгдэхүүн, үйлчилгээ дээр тухайн салбарын дансыг тохируулах шаардлагатай болдог ба дээр заавраар хялбар тохируулах боломжтой.