Цалин банкаар шилжүүлэх


Шинэчилсэн:2022/09/16 Унших:0 мин 33 сек

Танай байгууллага цалингаа банкаар дамжуулж олгодог бол тус банкинд өгдөг банкны шилжүүлгийн excel файлыг програмаас экспортлон гаргах боломжтой. Банкны шилжүүлэг тайлан гаргахдаа:

  1. Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд

a. Цалин авах банк – Цалин авах банк сонгож оруулна.
b. Цалин авах данс № – Цалин авах дансны дугаарыг оруулна.

  1. Цалин бодолт -> Цалин бодолт цонхонд цалин бодно.
  2. Тайлан -> Цалин -> Банкны шилжүүлэг тайланг Банкаа сонгоод харна.
  3. Тайлан excel руу экспортлох эсвэл тайлангаас хуулах мөрүүдээ сонгоод банк руу өгдөг excel Файлын загвар дээрээ paste хийгээд хадгална.
  4. Хадгалсан файлаа банк руу мэйлдэнэ.

Жич, 2021 оны 1-р сард хийсэн цалингийн модуль шинэчлэлтэй холбоотойгоор 2021 оноос өмнөх цалин бодолтын хувьд банкны шилжүүлэг тайлан гарах боломжгүйг анхаарна уу.