MinuPos, MinuPay холбох заавар


Шинэчилсэн:2023/06/21 Унших:2 мин 18 сек

Dayansoft POS програм Монгол Ай Ди ХХК-н MINU-тай 2022.3 сард онд интеграци холболт хийгдсэн. MinuPOS карт уншигч болон MinuPay аппаар кассын програмтай холбогдож, кассын програмаас шууд дүнгээ авч, гараас дүн оруулахгүйгээр карт уншуулж, төлбөр амжилттай хийгдсэн үед ebarimt хэвлэх боломжтой. Хэрэв танай байгууллага Dayansoft POS програмд холболт хийхийг хүсвэл дараах алхмуудыг хийлгэх шаардлагатай.

1. MinuPOS захиалах:

  1. https://pay.minu.mn/ веб болон 1800-1122, 9904-1896 утсаар нь холбогдож гэрээ байгуулах
  2. Пос тохиргооны мэдээллийг Minu-с Даянсофт ХХК руу мэйлээр илгээнэ.
  3. Minu-с MinuPOS төхөөрөмжийг танай салбарт суулгаж, тохируулна.

2. Dayansoft ERP системд MinuPOS тохируулах:

  1. 1-3 алхмаар ирсэн тохиргооны дагуу Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд тохиргоо хийнэ.
  2. Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Бэлэн бус цонхонд MinuPos төлбөрийн хэлбэрийг нэмж хадгална.

3. Dayansoft POS буюу кассын төхөөрөмжид пинпад тохируулах. Энэ ажлыг Minu-с хийнэ.

  1. MinuPay-ийн PAX төхөөрөмжийг USB-ээр кассын компьютерт холбоно.
  2. USBDriver_v2.28_20200317.rar файлыг задлаж USBDriver application-ийг уншуулж таниулна.
  3. Device manager-ээ нээгээд Ports-ийг доош задлахад PAX гэсэн нэртэй хоёр порт орж ирсэн байх ёстой. InstallMinuPOS
  4. Ports (COM & LPT) хэсэгт PAX гэж орж ирээгүй бол бол Update driver дараад Search automatically for updated driver software товч дарж таниулна.
  5. PaxAndroidPGW.dll файлыг програмын хавтасд хуулна. (Програмд агуулагдсан бол шаардлагагүй.)
  6. Dayansoft POS програмаас Мэдээлэл шинэчлэх товч дарна.
  7. Dayansoft POS програмаас гараад дахин нэвтэрнэ.

MinuPOS-р гүйлгээ бүртгэх:

  1. Бараа үйлчилгээ сонгоод Төлбөр төлөх цонхноос MinuPos талбарт төлөх дүнг оруулаад Баримт хэвлэх товч дарна. Төлөх дүн Пос төхөөрөмж рүү шидэх ба картаа уншуулж, амжилттай гүйлгээ хийгдсэнээр ebarimt хэвлэгдэнэ. Гүйлгээ амжилтгүй бол хэвлэхгүй.
  2. Өдрийн хаалт хийхээс өмнө, эсвэл ээлж солилцох үед шаардлагатай гэж үзвэл Үйлдэл -> Өдрийн хаалт -> Settlement татах -> MinuPos товч дарж settlement татдаг.

MinuPay QR тооцох хийх:

Энд дарж дэлгэрэнгүй заавар харна уу.

Анхаарах зүйл:

  1. MinuPos-р гүйлгээ хийх үед худалдан авагчийн картыг уншуулж төлбөрөө шилжсэн боловч тодорхой шалтгааны улмаас (Цуцлах товчийг дарсан, Интернетийн тасалдсан, MinuPos сервистэй холбогдож чадаагүй г.м) ebarimt хэвлэгдэж гараагүй тохиолдол гарч болно. Энэ үед

    • Дансанд төлбөр орж ирсэн эсэхийг шалгана.
    • Хэрэв мөнгө орж ирээгүй бол дахин гүйлгээг хийнэ.
    • Харин мөнгө нь орж ирсэн тохиолдолд захиалгыг дахин үүсгэж төлбөрийг БЭЛЭН гэж сонгож баримтаа хэвлэнэ. Энэ тохиолдолд өдрийн хаалт хийхэд бэлэн, бэлэн бус хэсэгт уг дүнгээр зөрүү үүсэх ба Үйлдэл -> Мөнгө нэмэх, хасах -> Шилжүүлэх цонхоор Бэлэн -> Бэлэн бус шилжүүлэг хийж залруулах боломжтой.
  2. MinuPos-р хийсэн гүйлгээг settlement татахаас өмнө буцаалт хийх үед тухайн худалдан авагчийн данс руу мөнгө нь автоматаар буцаж ордог. Мөнгө ороогүй тохиолдолд, дансыг нь шалгаад, бэлнээр өгөх, банктай холбогдож яагаад буцаалт автомат хийгдээгүй шалтгааныг тодруулах боломжтой. Харин settlement татагдсан тохиолдолд тухайн гүйлгээ худалдан авагчийн данс руу орохгүй.

  3. MinuPos-р 1 баримтын хувьд зөвхөн 1 удаагийн төлбөр хүлээн авах боломжтой. Хэрвээ үйлчлүүлэгч тооцоогоо салгаж баримтаа тусдаа авахыг хүсвэл энд дарж заавартай танилцаарай. Харин бараа, үйлчилгээгээр салгахгүйгээр нийт үнийн дүнг 2 тэнцүү, 3 тэнцүү хувааж MinuPos-р уншуулах боломжгүй гэдгийг анхаарна уу.