ХХОАТ тооцоолол, тайлан


Шинэчилсэн:2024/04/17 Унших:2 мин 31 сек

ХХОАТ болон ХХОАТ-н хөнгөлөлт буруу, зөрүүтэй тооцож байгаа тухай асуулт түгээмэл тохиолддог. Хэрэглэгчдийн түгээмэл гаргадаг алдаанууд:

Алдаа №1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйл: Албан татварын хөнгөлөлт

Татвар тооцох цалин нь НДШ буюу нийгмийн даатгалын шимтгэл хассан дүнгээс хуульд заасан шатлалын дагуу хөнгөлөгдөх татварын дүн тооцоологддогийг анзаардаггүй. Дараах зургаас шатлал тус бүрээр тооцсон НДШ болон татварын тооцооллыг харна уу. HHOATcalc HHOATDiscount

Алдаа №2. Орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан албан татварын хувь, хэмжээг тооцоолол.

21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна. HHOATAdd Жишээ тооцоолол, HHOAT2023

ХХОАТ-тай холбоотой бусад нэмэлт тохируулгууд:

  1. Цалин бодолт цонхонд “ХХОАТ тооцохгүй бол 0 утгыг өөрчилнө үү! - F174” баганын утгыг 0-с ялгаатай болгосноор тухайн ажилтан дээр ХХОАТ тооцохгүй болгоно. Жишээ нь, 70001 кодтой ажилтны хувьд ХХОАТ тооцохгүй тохируулахдаа
    • Цалин бодолт цонхонд баганын нэр дээр хулганы баруун товч (mouse2) дарж Багана тохируулах дарна.
    • Хайлт хэсэгт ХХОАТ үгээр хайна.
    • ХХОАТ тооцохгүй бол 0 утгыг өөрчилнө үү! баганыг чеклэнэ.
    • ХХОАТ тооцохгүй ажилтны тус баганын утгыг 1 болгоно.
    • ХХОАТ Т баганын утга 0 болсон эсэхийг шалгаарай. XXOATCfg
  2. “ХХОАТ тооцох цалин гараас нэмэх, хасах тохируулга - F283” багананд нэмэх, хасах утгатай дүн оруулж “ХХОАТ тооцох нийт цалин (Т) - F284”-д өөрчлөлт оруулж болно.
  3. “ХХОАТ хөнгөлөлт тооцохгүй бол 0 утгыг өөрчилнө үү! - F178” баганын утгыг 0-с ялгаатай болгосноор тухайн ажилтан дээр ХХОАТ-н хөнгөлөлт тооцохгүй болгоно.
  4. ХХОАТ-н хөнгөлөлтийг сар бүр тооцоод жилийн эцэст нийт цалингаас ХХОАТ-н хөнгөлөлтийг тооцоход зөрүү гарч болно. ХХОАТ-н хөнгөлөлтийн зөрүүг “ХХОАТ хөнгөлөлт гараас нэмэх, хасах тохируулга - F180” багананд хөнгөлөлтийг нэмэх, хасах утгатай дүн оруулж “ХХОАТ хөнгөлөлт (Т) - F181”-д өөрчлөлт оруулж болно.
  5. Мөн “ХХОАТ гараас нэмэх, хасах тохируулга - F183” баганад шууд ХХОАТ-г нэмэх, хасах утгаар ихэсгэж, багасгах боломжтой.

ХХОАТ тайлан гаргах

2023.01.01-с хүчинтэй мөрдөгдөж буй шинэчлэгдсэн “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /XM_11(1)/” маягт нь Цалин -> Цалин бодолт -> ХХОАТ мэдээ жагсаалтаар харагдана.

ExportHHOAT

  1. Цалин бодолт -> Цалин бодолт -> ХХОАТ мэдээ рүү ороод Экспорт дарж ХМ_11 мэдээг экспортлоно.
  2. ETAX-MTA сайтын ТТ-11 -> Мэдээ -> ХМ_11(1) мэдээ руу ороод Мэдээ импортлох товч дараад Файл сонгох цонхонд 2-р алхамд экспортлосон файлаа сонгоод Хуулах товч дарахад мэдээ импортлогдож, ТТ-11 тайлан бэлэн болно.

Анхаарах зүйл: