- Hotkeys / Keyboard гаргах


Шинэчилсэн:2023/08/30 Унших:1 мин 19 сек

Dayansoft POS програмын нэвтрэх цонх болон Үйлдэл -> Keyboard гаргах товчоор virtual keyboard гаргах боломжтой байдаг. Хэрвээ кассын төхөөрөмжинд keyboard залгасан тохиолдолд гарнаас дараах hotkey товч дарж үйлдлийг хийх боломжтой.

  1. Тусламж (F1) Тусламж цонхыг харуулах
  2. Үйлдэл (F2) Үйлдэл цонхыг харуулах
    • Үйлдэл цонхноос Тусламж цонх руу шилжих (F1)
    • Барааны үлдэгдэл шалгах (F2)
    • Мэдээлэл шинэчлэх (F5)
    • Мэдээлэл илгээх (F6)
  3. Түгжих (F3) Түгжих буюу өдрийн хаалт хийхгүйгээр програмаас түр гарах
  4. Бараа (F4) Барааны ангилал, барааны жагсаалтыг харуулах
  5. Захиалга (F5) Захиалгын жагсаалт руу шилжих
  6. Бараа сонгох (Up & Down) Барааг сонгох буюу select хийх 6.
  7. Бараа хасах (Ctrl+Delete) Сонгосон барааг устгах буюу доорх товчны үйлдэл: 7.
  8. Тоо оруулах, өөрчлөх (* тэмдэг тоо оруулаад enter) Барааны тоо ширхэгийг тохируулах 8. Энэ үйлдлийг хийхдээ:
    • Тухайн бараан дээр select хийгээд Enter товч дарна.
    • Үржих * тэмдэг тавиад ширхэгийн тоог оруулаад Enter дарна.
  9. Үнэ гараас өөрчлөх - Бараа сонгосны дараа хайлт хэсэгт + тэмдэг тавиад үнээ гараас оруулаад enter дарна. Жишээ нь, +5000
  10. Хөнгөлөлт оруулах Бараа сонгосны дараа хайлт хэсэгт - тэмдэг тавиад хөнгөлөлтийн дүнгээ гараас оруулаад enter дарна. Жишээ нь, -3000
  11. Төлбөр төлөх (Enter) Төлбөр төлөх хэсэг рүү шилжих буюу Төлөх товчны үйлдэл
  12. Төлбөрийн хэрэгсэл сонгох (Up & Down) Төлбөр төлөх хэсэгт шилжсэний дараа төлбөр төлөх хэрэгсэл сонгох / select хийх 10.
  13. Төлбөрийн хэрэгсэл идэвхжүүлэх (Enter) Төлбөр төлөх хэрэгслээ сонгоод идэвхжүүлэх: 11. Мөн идэвхжсэн төлбөрийн хэрэгсэл дээр дахин Enter дарж төлбөр төлөх хэрэгслийг цуцалж болно. 11.b
  14. Харилцагч харах (F9) Төлбөр төлөх хэсэгт шилжсэний дараа харилцагчдаа харах 12.
  15. Байгууллагаар баримт хэвлэх (F11) Төлбөрийн хэрэгслийг сонгосны дараа байгууллагаар баримт хэвлэх буюу доорх товчны үйлдэл 13.
  16. Хувь хүнээр баримт хэвлэх (F12) Төлбөрийн хэрэгслийг сонгосны дараа хувь хүнээр баримт хэвлэх буюу доорх товчны үйлдэл 14.