Үйлдвэрлэлээс орлогоос стандарт орцоор ТЭМ зарлагадах


Шинэчилсэн:2022/11/22 Унших:1 мин 27 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ -> Үйлдэл -> Үйлдвэрлэлээс орлогоос стандарт орцоор татах

Dayansoft ERP системд бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохируулсан орц норм, технологийн картаар түүхий эд материалын зарлагыг хэрэглэгч үйлдэл хийгээгүй байх үед өөрөө “АВТОМАТААР ОГТ ХИЙДЭГГҮЙ!”. Яагаад хийдэггүй талаар энд дарж дэлгэрүүлж уншина уу.

Хэрвээ танай байгууллага үйлдвэрлэлийн бүртгэлээ хөтлөхдөө үйлдвэрлэлд түүхий эд материалаа өгөхдөө бус, үйлдвэрлэж бэлэн болсон бүтээгдэхүүний тоо хэмжээндээ тааруулж түүхий эдийн зарлагаа хийх бизнес хэрэгцээ шаардлага байдаг бол дараах зааврын дагуу дотоод зарлагаа хийнэ үү.

Бараа материал -> Дотоод зарлага -> Шинэ -> Үйлдвэрлээс орлогоос стандарт орцоор татах товч дарна. Дараах цонх нээгдэх ба эхний баганад үйлдвэрлэлээс орлогын баримтууд сонгоно.

Хамгийн хялбараар зөвхөн хугацаагаа оруулаад сонгож болно.

Эдгээрийг сонгоод “Сонгох” товч дарахад үйлдвэрлэлээс орлогын баримтанд үндэслэж, орц нормоорх зарлагыг тооцож, Дотоод зарлага цонхонд бөглөж харуулна. Нягтлан бодогч та өөрөө зарлагын баримтаа нягтлаад, засах, солих (дууссан түүхий эдийг өөр түүхий эдээр орлуулсан) үйлдлээ хийгээд зарлагын баримтаа хадгална.

Автоматаар хийдэггүй гээд байгаа үйлдлийг хийхэд ердөө л дээрх үйлдлийг хийхэд гараар хялбархаан хийчихнэ. Ердөө л 1 мин-д хангалттай хийчих үйлдэл. Дээр нь илүү хяналттай, найдвартай.