- Хүлээлгэх, сагсанд нэмэх


Шинэчилсэн:2022/06/17 Унших:0 мин 44 сек

Нэг дор нэгээс олон үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх үед нэг үйлчлүүлэгчийн бичүүлсэн барааг түр сагсанд нэмээд, дараагийн үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд бараануудаа бичээд Сагс товч дээр дарна. Сагсанд байгаа буюу хүлээлгэнд орсон захиалгын тоо харагдах ба дээр нь дарж баримт, захиалгыг үргэлжлүүлэх боломжтой. Basket

Хэрвээ сагснаас хасах шаардлагатай бол захиалах, эсвэл төлбөр тооцоо хийж баримт гаргана. Баримт гаргах шаардлагагүй болсон бол бүх бичигдсэн барааг хасах үед сагснаас хасагдана. Програмаас гарсан тохиолдолд сагсласан бараа устахыг анхаарна уу. Устсан тохиолдолд дахин сонгоод сагслана.

Жишээ нь, Lunch буюу өдрийн хоолны цагаар тухайн өдөр гарах lunch set-г үйлчлүүлэгчдийн дийлэнх нь захиалдаг. Энэ тохиолдолд кассын ажилтан тухайн өдрийн Lunch set-д орох 1, 2-р хоол, уух зүйл зэргийг дахин дахин сонгохгүйгээр 1 удаа сонгож сагсалснаар борлуулалт хийсний дараа тухайн сагсалсан бараанууд автоматаар дахин сонгогдсон байна. Төлөх дарж борлуулалтын баримт хэвлэсний дараа цонх шинэ горимд шилжихдээ сагсалсан бараанууд автомат гарч ирнэ.