Knowledgebase


Шинэчилсэн:2024/12/25 Унших:1 мин 59 сек

Даянсофт ХХК-н Мэдлэгийн сан буюу Knowledgebase-т тавтай морилно уу. Бид энэхүү мэдлэгийн санг олон жилийн турш, хэрэглэгчийн асуулт бүрээр баяжуулж, системийн шинэчлэлтэй уялдуулан тогтмол шинэчилдэг тул та бүхэн шаардлагатай мэдээллээ видео, текст, зурган байдлаар дэлгэрэнгүйгээр авч чадна гэдэгт найдаж байна. Хэрвээ зааварчилгаанаас ойлгомжгүй, буруу, хуучирсан мэдээлэл байвал бидэнд мэдэгдэж мэдлэгийн санг шинэчлэх, үнэн зөв байлгахад хамтран ажиллахыг хүсье. Баярлалаа.

Юуны түрүүнд хамгийн их тохиолддог програмд нэвтэрч чадахгүй байх шалтгаанууд, түүнийг шийдвэрлэх аргуудыг хүргэж байна. Энэ шалтгаануудыг шийдвэрлэх арга замтай танилцсанаар та заавал Даянсофт ХХК-тай холбогдохгүйгээр, зөвлөгөө заавар хүлээж цаг алдалгүй өөрөө асуудлаа шийдвэрлэж, маш их хугацааг хэмнэх боломжтой. WrongUsernameOrPassword

Dayansoft ERP системийн шинэчлэлт тогтмол хийгдэж байдаг бөгөөд таны өмнө нь ашигладаг байсан цонх, модульд өөрчлөлт орсон байж болзошгүй. Иймд ЭНД дарж шинэчлэлээр юу юу орсныг хараарай.

Мэдлэгийн санг ашиглаж сурснаар:

Мэдлэгийн сангаас түлхүүр үгээр хайх

Хайх хэсэгт хайх түлхүүр үгээ бичээд Enter товч дарна. Хайлтын илэрц дээр дарж тухайн мэдлэгийн санг унших, үзэх боломжтой. Жишээ нь, та шинэ хэрэглэгч бол Шинэ хэрэглэгч үгээр хайж ямар алхмын дагуу бүртгэл хөтлөх дараалалтай танилцах боломжтой.

SearchDkb2

Програмын цонхноос тухайн цонхны зааврыг Мэдлэгийн сан товч дарж үзэх

Dayansoft ERP системийн дурын цонхыг нээгээд Мэдлэгийн сан товч дээр дарснаар зөвхөн тухайн цонх, модультай холбоотой мэдлэгийн сан, гарын авлагууд шүүгдэх ба дэлгэрүүлж унших боломжтой. Жишээ нь, Цалин бодолт цонхыг нээгээд мэдлэгийн сан товч дээр дарснаар цалин бодолттой холбоотой мэдлэгүүд гарч ирнэ.

SeeKnowledgebaseFromWindow2

Програмаас өгч буй анхааруулга, алдааны мессэж цонхноос Заавар харах

Dayansoft ERP системээс өгч буй алдааны мессэж цонхноос Заавар харах товч дарснаар яг тухайн алдаатай холбоотой заавар, шалтгаан, хэрхэн засварлах талаар дэлгэрэнгүй заавар руу үсэрнэ.

ClickShowInstruction

Хэрэв яг тухайн өгч буй мессэжээр текст хайлт хийхэд илэрц олдохгүй бол дараах цонх харагдах ба та Knowledgebase хэсэгт дарж Хайлт хэсэгт алдааны зарим мессэж, түлхүүр үгээр хайна уу.

KnowledbaseLinkPageDoesntExist

Youtube бичлэгний хурд тохируулах

Гарын авлага дахь видео зааврууд нь www.youtube.com дээр байдаг бөгөөд та бичлэгээ зогсоож, удаашруулж, давтан үзэх зэргээр өөрт тохирохуулан үзэх боломжтой. Удаашруулахдаа дараах зурган зааврын дагуу хийнэ үү. Setting -> Playback speed сонголтоос хурдаа сонгоно. PlaybackSpeed2