Гэрээ бүртгэх
Шинэчилсэн:2024/10/16 Унших:2 мин 55 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Гэрээ
Энэ цонхонд харилцагчтай, эсвэл ажилтантай, эсвэл өөр бусад байгууллагатай байгуулсан бүх төрлийн гэрээг бүртгэж оруулна. Гэрээг бүртгэж хөтөлснөөр:
- Бүх төрлийн гэрээний бүртгэл сан үүсэх
- Гэрээний дүн оруулж харилцагчийн тооцоо хөтлөхдөө гэрээний бүртгэлийг сонгосноор гэрээний үр дүнг тайлангаар харах боломжтой.
- Гэрээний файл, сканнердсан хувийг компьютерт бүртгэж файл холбох
- Гэрээг програмаас тохируулсан загвар, драфтаар хэвлэх, тамга гарын үсэгтэй хэвлэх
- Гэрээний дагуу төлбөрийн хуваарь бүртгэх зэрэг боломжтой.
Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Олноор copy, paste хийж оруулах боломжтой.
Шүүлтүүр:
- Хугацаа - Хугацаагаар шүүж харж болно.
- Харилцагч – Тухайн нэг харилцагч сонгож шүүж харж болно.
Бүртгэл:
- Код – Гэрээний код оруулна. Дурын код өгөх боломжтой. Автоматаар цаашид кодлогдоно.
- Нэр – Гэрээний нэр оруулна.
- Гэрээ бүлэг – Гэрээ нь аль ангилал бүлэгт хамаарахыг сонгож оруулна.
- Төсөл – Тухайн гэрээ аль төсөлд хамаарахыг сонгож оруулна.
- Дугаар – Гэрээний дугаар оруулна.
- Харилцагч код –Харилцагчийн кодийг оруулна.
- Харилцагч нэр – Харилцагчийн нэрийг оруулна.
- Огноо – Гэрээний огноог оруулна.
- Дуусах – Гэрээ хаагдах огноог оруулна.
- Тоо хэмжээ – Гэрээний бүтээгдэхүүний тоо хэмжээг оруулна.
- Нэгж үнэ – Гэрээний бүтээгдэхүүний нэгжийн үнийг оруулна.
- Гэрээний дүн – Гэрээний бүтээгдэхүүний нийт үнэ буюу гэрээний дүнг оруулна.
- Авлага дебет - Тухайн гэрээг сонгож, авлагын данс дебет бичсэн нийт дүнг харуулна.
- Авлага кредит - Тухайн гэрээг сонгож, авлагын данс кредит бичсэн нийт дүнг харуулна.
- Авлага үлдэгдэл - Тухайн гэрээг сонгож, авлагын данс дебет, кредит бичсэн нийт дүнгийн зөрүү үлдэгдлийг харуулна.
- Өглөг дебет - Тухайн гэрээг сонгож, өглөгийн данс дебет бичсэн нийт дүнг харуулна.
- Өглөг кредит - Тухайн гэрээг сонгож, өглөгийнн данс кредит бичсэн нийт дүнг харуулна.
- Өглөг үлдэгдэл - Тухайн гэрээг сонгож, өглөгийн данс дебет, кредит бичсэн нийт дүнгийн зөрүү үлдэгдлийг харуулна.
- Үлдэгдэл дүн – Гэрээний дүнгээс авсан, өгсөн дүнг хасаад үлдэгдлийг тооцож харуулна.
- Хэмжих нэгж - Хэмжих нэгж сонгож оруулна.
- Алданги % – Гэрээнд заасан алданги хувийг оруулна.
- Төлбөрийн нөхцөл – Гэрээний төлбөр тооцоог ямар хэлбэрээр хийхийг сонгож оруулна.
- Тайлбар – Гэрээтэй холбоотой нэмэлт тайлбар оруулна.
- Толгой харилцагч - Тухайн гэрээний харилцагчийн толгой харилцагчийг харуулна.
- Идэвхтэй – Тухайн Гэрээ идэвхтэй бол тэмдэглэнэ. Төсөл/Гэрээ/Ажлыг цуцалсан тохиолдолд идэвхгүй болгоно.
- Төлөв – Гэрээний төлөв оруулна.
- Хэтэрсэн хоног – Дуусах огноо, системийн огноо 2-оос тооцоолол хийж Гэрээний хэтэрсэн хоногийг харуулна.
- Файлын тоо – Гэрээ дээр оруулсан файлын тоог харуулна.
Гэрээг ангилах, бүлэглэх
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Гэрээ цонхноос Ангилал баганаас Нэмэх товч дарна
Энэ цонхонд харилцагчтай байгуулсан гэрээний ангиллыг оруулна. Оновчтой ангилснаар гэрээгээ хайж олоход хялбар болно. Байгууллагууд баримт бичиг, гэрээнүүдээ тус тусад нь хавтсанд ангилан хийдэгтэй адил ERP системдээ ангиллаа үүсгэж хөтлөх нь зүйтэй
Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Нэр – Ангиллын нэрийг оруулна.
- Код – Ангиллын кодыг оруулна. Дурын код оруулах боломжтой.
- Харъяа код – Тухайн ангиллын хамаарах дээд ангиллыг сонгож оруулна.
Гэрээ хавсаргах, файл холбох, нэмэлт мэдээлэл бүртгэх
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Гэрээ -> Линк, Мета
Байгууллага бүхий л ажлаа ямар нэг гэрээ байгуулсны үндсэн дээр хийж гүйцэтгэдэг. Гэрээгээ батлаад цааш нь шкаф, сейфэнд далд хийчихдэг. Гэтэл ажил гүйцэтгэх, тооцоо нийлэх, гэрээтэй холбоотой асуудал үүсэх үед гэрээгээ эргэн харах хэрэгцээ шаардлага байнга тулгарч байдаг. Тэгвэл гэрээгээ анх байгуулж батлаад түүнийгээ сканнердаж компьютертаа оруулаад тодорхой 1 фолдерт ангилан ялгаж хадгалаад, Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Гэрээ цонхонд файлын замыг нь хадгалснаар хэрэгцээтэй үед нь маш богино хугацаанд хайж олж, нээн үзэх боломжтой болно.
Файлын замыг тохируулахдаа Үндсэн тохиргоо -> Гэрээ -> Линк цонхонд “Нэмэх” товч дараад гэрээний online, shared link тохируулах боломжтой.
Мөн мета үүсгэж, гэрээтэй холбоотой нэмэлт дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх боломжтой.