Мэдлэгийн сангаас хайлт хийх


Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 55 сек

Даянсофт ХХК-н Мэдлэгийн сан буюу Knowledgebase-т тавтай морилно уу. Бид энэхүү мэдлэгийн санг олон жилийн турш, хэрэглэгчийн асуулт бүрээр баяжуулж, системийн шинэчлэлтэй уялдуулан тогтмол шинэчилдэг тул та бүхэн шаардлагатай мэдээллээ видео, текст, зурган байдлаар дэлгэрэнгүйгээр авч чадна гэдэгт найдаж байна. Хэрвээ зааварчилгаанаас ойлгомжгүй, буруу, хуучирсан мэдээлэл байвал бидэнд мэдэгдэж мэдлэгийн санг шинэчлэх, үнэн зөв байлгахад хамтран ажиллахыг хүсье. Баярлалаа.

Юуны түрүүнд хамгийн их тохиолддог програмд нэвтэрч чадахгүй байх шалтгаанууд, түүнийг шийдвэрлэх аргуудыг хүргэж байна. Энэ шалтгаануудыг шийдвэрлэх арга замтай танилцсанаар та заавал Даянсофт ХХК-тай холбогдохгүйгээр, зөвлөгөө заавар хүлээж цаг алдалгүй өөрөө асуудлаа шийдвэрлэж, маш их хугацааг хэмнэх боломжтой. WrongUsernameOrPassword

Dayansoft ERP системийн шинэчлэлт тогтмол хийгдэж байдаг бөгөөд таны өмнө нь ашигладаг байсан цонх, модульд өөрчлөлт орсон байж болзошгүй. Иймд ЭНД дарж шинэчлэлээр юу юу орсныг хараарай.

Мэдлэгийн санг ашиглаж сурснаар:

Хайх хэсэгт хайх түлхүүр үгээ бичээд Enter товч дарна. Хайлтын илэрц дээр дарж тухайн мэдлэгийн санг унших, үзэх боломжтой. Жишээ нь, та шинэ хэрэглэгч бол Шинэ хэрэглэгч үгээр хайж ямар алхмын дагуу бүртгэл хөтлөх дараалалтай танилцах боломжтой.

SearchDkb2

Dayansoft ERP системийн дурын цонхыг нээгээд Гарын авлага товч дээр дарснаар зөвхөн тухайн цонх, модультай холбоотой мэдлэгийн сан, гарын авлагууд шүүгдэх ба дэлгэрүүлж унших боломжтой. Жишээ нь, Цалин бодолт цонхыг нээгээд мэдлэгийн сан товч дээр дарснаар цалин бодолттой холбоотой мэдлэгүүд гарч ирнэ.

SeeWindowKnowledgebase

Хэрвээ танай байгууллага Даянсофт ХХК-с програм ашиглахаар гэрээ байгуулахдаа борлуулалтын дараах үйлчилгээ буюу онлайн дэмжлэг зөвлөгөө авах цаг, багц сонгоогүй бол зөвхөн энэхүү мэдлэгийн сангаас өөрт шаардлагатай мэдээллээ хайж, мөн танай байгууллагад зориулан үүсгэсэн мессенжер группээр зөвлөгөө авч явахыг анхаарна уу. Харин төлбөртэй онлайн дэмжлэгийн цаг авсан тохиолдолд сургалтын цагаа товлон зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой. Анх програм суулгахдаа сургалтын цаг аваагүй байсан ч шаардлагатай үед нэхэмжлэх авч тус үйлчилгээг авах боломжтой.

Гарын авлага дахь видео зааврууд нь www.youtube.com дээр байдаг бөгөөд та бичлэгээ зогсоож, удаашруулж, давтан үзэх зэргээр өөрт тохирохуулан үзэх боломжтой. Удаашруулахдаа дараах зурган зааврын дагуу хийнэ үү. Setting -> Playback speed сонголтоос хурдаа сонгоно. PlaybackSpeed2