Хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах


Шинэчилсэн:2024/10/14 Унших:3 мин 11 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Эхний үлдэгдэл

Энэ цонхонд үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг дансаар, хөрөнгөөр нь салгаж бүртгэнэ. Үндсэн хөрөнгө -> Эхний үлдэгдэл -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах дарж excel файлаар бэлдээд Үйлдэл -> Импорт товч дарж олноор импортлож оруулах боломжтой.

Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг оруулахын тулд Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн бүлэг, Хөрөнгийн код, Хөрөнгийн багц, Хөрөнгийн байршил үүсгэж тохируулсан байх шаардлагатай.

Мөр мөрөөр сонгон оруулна уу.

Бүртгэлийн мэдээллийг бүрэн оруулаад Хадгалах товч дарж бүртгэлийг хадгалах бөгөөд Дансны эхний үлдэгдлийн дүн нь Ерөнхий дэвтэр -> Эхний үлдэгдлийн дүнтэй тэнцэх ёстой.

Хөрөнгийн багц

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн эхний үлдэгдэл -> Хөрөнгө багц -> Нэмэх товч дарж энэ цонхыг нээнэ.

Энэ цонхонд хөрөнгийн багцын мэдээллийг оруулна. Хэрэглэгч дурын байдлаар багц үүсгэж, хөрөнгөө бүртгэхдээ багц сонгож бүртгэнэ. Хөрөнгөө нарийвчлан ялгах, нэмэлт хэрэгцээ шаардлага байхгүй тохиолдолд энэхүү цонхыг ашиглахгүй байж болно.

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

AssetBatch

Хөрөнгийн байршил

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн байршил

Энэ цонхонд үндсэн хөрөнгийн байршлын мэдээлэл оруулна. Байгууллагын салбар нэгжийн байршлаас хамаарч үндсэн хөрөнгө нь янз бүрийн байршилд байж болно. Үйлдвэр, цех, салбар дэлгүүр гэх мэт.

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.