Integration холболтууд


Шинэчилсэн:2024/10/17 Унших:2 мин 52 сек

Бид өөрсдөө хөгжүүлэлт хийхгүй систем модулийн хувьд бусад системүүдтэй интеграци холболт хийх стратеги баримталдаг. Гэхдээ холбогдоё гэсэн бүх системтэй холболт хийх боломжгүй тул харилцагчдын зайлшгүй хэрэгцээ шаардлагатай системтэй холболт хийдэг. Хэрэглэгчдийн шаардлагаар дараах системүүдтэй холболт хийсэн.

Бэлэн Dayansoft API сервисүүд:

  1. API - Барааны кодын мэдээлэл өгөх
  2. API - Барааны үлдэгдэл өгөх
  3. API - Худалдан авалтын захиалга өгөх
  4. API - Борлуулалтын захиалга авах
  5. API - Харилцагчийн мэдээлэл өгөх

Dayansoft ERP integration:

  1. ebarimt.mn - НӨАТУС
    • Сугалааны дугаартай болон байгууллагын ebarimt онлайн, оффлайн горимд үүсгэх, автомат илгээх холболт
    • Татварын системээс ААН, бизнес эрхлэгч хувь хүмүүсийн регистрээр хуулийн этгээдийн албан ёсны нэрийг автомат дуудах холболт
  2. Монголбанкны сайтаас дурын хугацааны хооронд валютын албан ёсны хаалтын ханшийг автомат татах холболт
  3. cody.mn - Цахим худалдааны цогц шийдэл
    • Бараа бүтээгдэхүүний мэдээлэл
    • Барааны үнэ
    • Барааны үлдэгдлийг Dayansoft ERP системээс тухайн харилцагчийн онлайн шоп руу автомат илгээдэг холболт хийгдсэн. Мэдээлэл шинэчлэл нь өдөрт нэг удаа бүх барааны хувьд, мөн тухайн 1 барааг онлайн шоп дээр дэлгэрэнгүй харах үед тухайн барааны хувьд шинэчлэлийг автомат дууддаг.
  4. Mercury - Борлуулалтын онлайн програм
    • Mercury програмаар хийсэн борлуулалтын гүйлгээг өдөр өдрөөр, хугацааны интервалаар
    • Mercury програмаар хийсэн борлуулалтын буцаалтын гүйлгээг өдөр өдрөөр, хугацааны интервалаар
    • Mercury програмаар хийсэн дотоод хөдөлгөөний гүйлгээг өдөр өдрөөр, хугацааны интервалаар
    • Mercury програмд бүртгэгдсэн шинэ харилцагчийн мэдээлэл Dayansoft ERP систем рүү автомат татах холболт хийгдсэн.
  5. Golomt Open bank API - дансны хуулга татах
  6. Хаан банкны Corporate gateway үйлчилгээ - дансны хуулга татах
  7. HoReCaSoft - Зочид буудал, Ресорт, Жуулчны баазуудад зориулсан програм хангамж
  8. Timely - Цаг бүртгэлийн ухаалаг платформ

Dayansoft POS integration:

  1. ebarimt.mn - НӨАТУС
    • Сугалааны дугаартай болон байгууллагын ebarimt онлайн, оффлайн горимд үүсгэх, автомат илгээх холболт
    • Татварын системээс ААН, бизнес эрхлэгч хувь хүмүүсийн регистрээр хуулийн этгээдийн албан ёсны нэрийг автомат дуудах холболт
  2. Monpay - Үндэсний төлбөрийн шийдэл
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  3. QPay
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  4. SocialPay
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  5. SuperUP
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  6. HiPay
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  7. MemeChat
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  8. Golomt банкны IPPOS
    • Худалдан авалт хийх үед үнийн дүнг карт уншигч руу автомат шидэх, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  9. Хаан банкны epos
    • Худалдан авалт хийх үед үнийн дүнг карт уншигч руу автомат шидэх, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  10. MinuPay
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  11. Toki
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  12. Pass
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх

Хэрвээ та дээрх байгууллагуудын үйлчилгээг авах бол тухайн байгууллагуудтай урьдчилж гэрээ, нөхцлөө тохиролцож байгуулсны дараа Dayansoft ERP, Dayansoft POS програмд тохиргоо хийгддэг. Хэрвээ холболттой холбоотой зөвлөгөө, үйлчилгээ, тохиргооны ажилд хугацаа их зарцуулах шаардлагатай тохиолдолд онлайн дэмжлэгийн үйлчилгээгээр тооцож нэг удаагийн төлбөр авах тохиолдол байдаг. Харин үлдэгдэл өгөх, барааны мэдээлэл, үнэ зэрэг мэдээлэл дамжуулах сервис ашиглаж байгаа тохиолдолд лицензийн төлбөртэй.