Борлуулалтын үнийн санал


Шинэчилсэн:2024/10/16 Унших:4 мин 43 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын үнийн санал -> Баримтаар, Бараагаар

Энэ цонхонд борлуулалтын үнийн саналыг баримтаар, бараагаар жагсаалтаар харуулна.

Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой. Үнийн саналын загвараа зуруулж өөрсдийн загвараар хэвлүүлэх боломжтой. Мөн олноор сонгож Үйлдэл -> Баримт устгах товчоор устгах боломжтой.

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын үнийн санал -> Жагсаалт -> Шинэ

Энэ цонхонд борлуулалтын үнийн санал бэлдэж, хадгална. Борлуулалт нь байгууллагын хувьд амин чухал процессын нэг бөгөөд борлуулалтын үнийн санал бэлдэж өгөх нь борлуулалт хийхэд чухал нөлөө үзүүлдэг эхний алхам юм. Борлуулалтын үнийн саналыг бэлдэхэд

-   Хялбар
-   Хурдан
-   Ойлгомжтой, уншигдахуйц
-   Үзэмжтэй байх ёстой.

Үнийн санал үүсгэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Мөн Үйлдэл - Экспорт .pdf товчоор pdf өргөтгөлтэй файлаар экспортлон гаргаж болно.

Борлуулалтын үнийн саналтай холбоотой автоматжуулсан үйлдлүүдийг Үйлдэл товч дараад:

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Борлуулалтын үнийн саналд бараа үйлчилгээ олноор, багцаар нь нэмэхдээ Борлуулалт -> Борлуулалтын үнийн санал цонхноос бараа, үйлчилгээний жагсаалтанд Нэмэх товч дараад мөр дээр хулганы баруун товч дараад Нэмэх (олноор), Нэмэх (багцаар) товч дээр дарна. 331-2 Барааны жагсаалт цонх гарч ирэх бөгөөд багцад орох бараануудаа filter хийж сонгоод

Борлуулалт -> Борлуулалтын үнийн санал цонхноос Үйлдэл товч дараад

Борлуулалтын үнийн саналыг хүлээн зөвшөөрч борлуулалт болж байгаа тохиолдолд нэхэмжлэх өгөх, борлуулалт болгох бизнес процессын дагуу зайлшгүй хийгдэх үйлдлийг дээрх зааварчилгааны дагуу хялбараар үүсгэх боломжтой.