Dayansoft POS суулгах заавар
Шинэчилсэн:2024/10/22 Унших:1 мин 36 сек
Суулгах алхам:
- Dayansoft POS татаад Download фолдероос DayansoftPOSInstaller.exe ажиллуулж суулгана.
- .NET Desktop Runtime татаж суулгана.
- POS API 3.0 татаж Download/PosService/Package/windows/PosAPI_Setup суулгана.
-
Салбарын тохиргоо хийнэ. Энэ алхамд Даянсофт ХХК-н тохиргоо хийх эрх бүхий ажилтан, мөн тухайн байгууллагын ebarimt сайтад нэвтрэх эрх бүхий ажилтан сайтад нэвтэрч баталгаажуулалт хийнэ.
3.1 Browser нээж localhost:7080/web/ линк бичиж нэвтэрнэ. Нэвтрэх товч дарж Даянсофт ХХК-н ажилтан оператор эрхээр нэвтрээд Даянсофт ХХК операторыг Тохируулах товч дарна. 3.2 Даянсофт ХХК-н ажилтан оператор эрхээр шинэ посын ТТД-г тохируулна. 3.3 Ebarimt сайтад нэвтрэх эрх бүхий ажилтан Байгууллагынхаа ebarimt-д нэвтэрч Хүсэлт -> Pos api хүсэлт -> Операторын холболт цонхноос Даянсофт ХХК-н операторын хүсэлтийг Баталгаажуулах товч дарна.
- Тусламж -> HardwareID нүднээс Лицензийн хүсэлт илгээх товч дарж хүсэлт илгээнэ. Тайлбар хэсэгт ямар шалтгаанаар програм шинээр, дахин суулгаж байгаа, шилжүүлж байгаагаа тодорхой бичнэ. Хэрвээ програмаа өөр компьютерт шилжүүлж суулгаж байгаа бол хуучин компьютераас HardwareID энд бичиж илгээнэ.
- Даянсофт ХХК-с хандаж танай байгууллагын Config тохиргоо хийж салбар тохируулна. Хэрвээ програмаа өөр компьютерт шилжүүлж суулгаж байгаа бол хуучин компьютераас мэдээллийн баазыг нь хуулж авахыг анхаарна уу!
- Програмд хандах нууц үг: 000000 (Систем анх суулгахад нэвтрэх default нууц үг ба Dayansoft ERP системээс Борлуулалт -> Пос тохиргоо -> Касс, эрх цонхонд нууц үг солих боломжтой. Dayansoft POS програмд нэвтрэх хэрэглэгч тус бүрээр код үүсгэхдээ мөн энэ цонхоор нэвтэрнэ.)
- Принтер таниулж, хэвлэх шаардлагатай баримтуудыг чеклэж тохируулах.