Dayansoft ERP танилцуулга
Шинэчилсэн:2025/04/17 Унших:3 мин 32 сек
Dayansoft ERP систем нь санхүү, менежмент, бизнесийн цогц шийдэл бөгөөд аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг Монгол улс болон ОУ-д мөрдөгдөж буй стандартын дагуу хөтлөх, хянах боломжийг олгох “Мэдлэг шингэсэн, Мэргэжлийн систем” юм. Одоогоор 1000+ харилцагч байгууллагын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд Dayansoft ERP системээ нэвтрүүлээд байна. Бид системээ хөгжүүлэхдээ өнгөрсөн цаг хугацааны баримт, ажил гүйлгээг нөхөн бүртгээд сар, улирал, жилдээ ганц удаа тайлагнах тайлан баланс гаргадаг нярав, нягтлангийн хэрэгцээнээс цаашгүй системүүдээс ялгарах, өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд тогтмол ашиглуулах, удирдлагын шийдвэр гаргалтанд шууд авч ашиглахуйц үнэн зөв, цэгцтэй мэдээллийг цуглуулах, ашиглах, ойлгомжтой байдлаар харуулахад анхаардаг.
Системийн шалгуурын хувьд мэргэжлийн хүн стандартын дагуу баримт, ажил гүйлгээгээ бүртгэж хүссэн үр дүндээ хүрэхэд ямар нэг саад хаалт хийхгүй бөгөөд мэргэжлийн бус хүн стандарт бус, алдаатай гүйлгээ бүртгэхэд анхааруулах, хориглох мессэжүүдийг ойлгомжтой ухаалгаар өгдөг. Өөрөөр хэлбэл, Энэхүү системийг хөгжүүлсэн баг хамт олон нь энэ салбарт 10+ жилийн ажлын туршлагатайгаас гадна, аудит, мэргэжлийн зөвлөхүүдээс санаа оноог нь тусгаж, илүү, дутуу зүйл багатай мэргэжлийн хүмүүст зориулсан мэргэжлийн багаж бүтээхээр зорин ажилладаг.
Ашиглахад хялбар, энгийн, цөөхөн цонх, үйлдэлтэй байхаар интерфэйс дизайн болон системийн шийдлийг боловсруулсан учраас програмыг анх сурч ашиглах, шинэ ажилтан сурахад бага хугацаа зарцуулдаг. Хэдийгээр цөөн цонхоор бүртгэл хөтөлж буй боловч эцсийн үр дүн, удирдлагын шийдвэр гаргалтанд шаардлагатай тайлан, мэдээг хангалттай түвшинд гаргах бөгөөд цөөн ажилтантай жижиг аж ахуй нэгжээс эхлүүлээд олон өртгийн төв, салбартай, өөр өөр үйл ажиллагааны чиглэлтэй бизнесийн ашиг, алдагдлыг өртгийн төв, салбараар цогцоор нь гаргаж хяналтаа хийх боломжтой.
Dayansoft ERP систем ашигласнаар:
- Байгууллагын хэмжээнд нэгдсэн мэдээллийн бааз үүсч, салбар нэгжүүдийн програмууд бүгд нэгдсэн мэдээллийн баазад холбогдон, нэгдсэн удирдлагаар ажиллана.
- Гар ажиллагаа багасч, ажлын давхардал арилна.
- Тайлан мэдээг хүссэн хугацаагаар, шууд харах, хэвлэх боломжтой.
- Орлого, зарлага, ашгаа бодитоор хянах боломжтой.
- Үйл ажиллагааны зардал буурна.
- Мэдээллийн бааз cloud серверт байршиж интернеттэй үед лиценз олгосон төхөөрөмжөөс хэзээ ч, хаанаас ч хандах боломжтой.
- Бараа, харилцагч, ажилтан зэрэг мастер датаны нэгдсэн сан үүснэ. Давхардал, зөрүү үүсэхгүй зэрэг олон давуу тал, боломжууд үүснэ.
- Барааны үлдэгдлийн хяналтыг цаг алдалгүй хийх боломжтой. Барааны үлдэгдэл байх ёстой хэмжээнд байгаа эсэхийг хянах боломжтой.
- Байгууллагын бүх нөөцийг үр ашигтайгаар удирдах боломж бүрдэнэ.
Манай Dayansoft ERP системийн хувьд “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд дүгнэлт гаргах ажлын хэсэг”-р шалгуулж, СТОУСтандартыг хангаж, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргахад ашиглаж болох албан ёсны гэрчилгээг 2020 онд анх авч, 2025 оны 3 сард дахин сунгуулж авсан.
Програмын видео заавар харахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.
Dayansoft ERP системтэй холбоотой түгээмэл асуулт хариултууд, програмын онцлог боломжууд:
- Excel файлаас импорт, экспорт хийх боломжтой юу?
- Dayansoft ERP системийн хувьд бараг бүх цонх модуль шууд цонх хооронд copy, paste хийх болон excel файл руу экспортлох, эсрэгээрээ excel файлаас импортлох боломжтой. Энэ нь таны гар ажиллагаа, цаг хугацааг маш их хэмнэж, алдаа гаргахаас сэргийлнэ. Өөр програм ашигладаг, эсвэл excel дээр бүртгэлээ хөтөлдөг байсан бол манай систем рүү маш богино хугацаанд шилжин ашиглах боломжтой гэсэн үг юм.
- Dayansoft ERP бусад системүүдтэй холбогдох боломжтой юу?
- Боломжтой. Одоогоор холбогдсон системүүдийг Dayansoft Serivces цэсээс харна уу. Цаашид Dayansoft ERP системд агуулагдахгүй модуль, дэд системүүдтэй холболт хийгдэх боломжтой.
- Банкны дансны хуулгаа автомат татах боломжтой юу?
- Боломжтой. Зарим банкуудтай шууд интеграци холболтууд хийгдсэн бөгөөд харилцахын жагсаалтаас Үйлдэл товч дарж холболт хийсэн банкуудыг харна уу. Холболт хийгдээгүй бусад банкны хувьд Dayansoft ERP системд харилцахын гүйлгээ импортлох темплэйтийн дагуу excel файлаас импортлох боломжтой.
- Хууль тогтоомж, татвар, НДШ-н хувь хэмжээ өөрчлөгдөх үед системд өөрчлөлтийг хэрхэн оруулдаг вэ?
- Dayansoft ERP системийн цалингийн модуль нь хууль, журамд өөрчлөлт орсон үед програм хөгжүүлэгч компаниас програмын шинэчлэлт хийх ба хэрэглэгч загвар, томъёонд огт өөрчлөлт оруулахгүйгээр шууд цалингаа бодоход бэлэн болдог. Хэрэглэгч цалингийн томъёо, үзүүлэлт, хувь хэмжээ зэргийг дураар өөрчлөх, буруу томъёо угсрах зэрэг асуудлууд үүсэх боломжгүй юм. Мөн бүх хэрэглэгч нэгэн зэрэг програмын шинэчлэл авдаг учраас хуучин хувилбар, буруу томъёогоор цалин бодох асуудал үүсэхгүй.
- Dayansoft ERP систем cloud уу? Програм ашиглахад заавал интернет хэрэгтэй юу?
- Dayansoft програмууд нь зөвхөн Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суулгадаг, зөвхөн лиценз олгосон компьютер, төхөөрөмжөөс програмд хандах боломжтой desktop application юм. Гэхдээ суулгах процесс нь татаад, суулгахад 1 минут хугацаа зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, дурын компьютераас browser нээгээд орох боломжгүй гэсэн үг. Гэхдээ танай мэдээллийн бааз онлайн серверт (cloud) байрших ба Dayansoft ERP систем нь лицензтэй төхөөрөмжөөс интернеттэй үед хаанаас ч, хэзээ ч хандан ажиллах боломжтой. Мэдээллийн баазын нөөцлөлт, хамгаалалт автомат хийгддэг. Энэхүү нэмэлт үйлчилгээнд лицензийн төлбөрөөс тусдаа нэмэлт төлбөр тооцоо гарахгүй.