Шаардлагатай компьютер, тоног төхөөрөмж, бэлдэх зүйлс
Шинэчилсэн:2025/05/29 Унших:6 мин 33 сек
Dayansoft програм ашиглаж эхлэхэд бэлдэх, анхаарах зүйлс
1. Интернет холбогдсон байх
- Програмын анхны суурилуулалт хийх, цаашид ашиглах явцад зайлшгүй интернет холболт хийсэн байх шаардлагатай. Dayansoft POS програмын суурилуулалтыг зайнаас интернетээ хандаж хийнэ. Програм ашиглахад цаашид интернет зайлшгүй шаардлагатай бөгөөд байгууллагын өндөр хурдны интернет холболттой байхыг шаарддаг. Хэрвээ өрхийн интернет, wifi modem зэрэг ашиглах тохиолдолд дата дуусах, удах, унших, програмд хандахгүй байх, мэдээлэл хадгалах, илгээх, шинэчлэх боломжгүй болох эрсдүүд үүсч болзошгүйг анхааруулж байна.
2. Шаардлага хангасан компьютер, кассын төхөөрөмж авч, бэлдэх
- Хэрвээ танай байгууллага зөвхөн Dayansoft ERP систем ашиглах бол Windows 10/11 үйлдлийн системтэй desktop эсвэл laptop компьютер бэлдсэн байхад хангалттай.
Dayansoft ERP систем суулгах компьютерын санал болгох үзүүлэлт:
- Үйлдлийн систем (Operating system): Windows 10/11
- OS System type: 64-bit operating system
- Процессор (CPU): Intel(R) Core i3 -ын 9-р үе ба түүнээс дээш (Процессорын (CPU) хэддүгээр үе вэ гэдгийг шалгахдаа i5, i7 г.м -ын ард байрлах тооны арын 3 оронгоос урагш тоог харна. Жишээ нь: Intel® Core™ i3-9500E Processor - 9-р үеийн процессор байна.)
- Санах ой (RAM): 8 GB ба түүнээс дээш (4GB дээр ажиллана. Гэхдээ Chrome, Teams, Viber гэх мэт бусад аппликэйшнууд зэрэг ачааллах үед RAM өндөр хувьтай ачаалладаг.)
- Хатуу дискны сул зай (Hard drive): 128 GB SSD hard байх
- Дэлгэцийн хэмжээ: 24 инч ба түүнээс том байх. Жижиг дэлгэцэнд Scroll гүйлгэх, бүтэн багтахгүй асуудал үүснэ.
- Дэлгэцийн Resolution: 1024*768 ба түүнээс их
Dayansoft POS програм суулгах компьютерын санал болгох үзүүлэлт:
- Үйлдлийн систем (Operating system): Windows 10/11 (Windows OS-тэй Tablet дээр суулгаж ашиглах боломжтой.)
- OS System type: 64-bit operating system
- Процессор (CPU): Intel(R) Core i5 -ын 6-р үе ба түүнээс дээш (Процессорын (CPU) хэддүгээр үе вэ гэдгийг шалгахдаа i5, i7 г.м -ын ард байрлах тооны арын 3 оронгоос урагш тоог харна. Жишээ нь: Intel® Core™ i5-9500E Processor нь i5, 9-р үеийн процессор байна.)
- Санах ой (RAM): 4 GB ба түүнээс дээш
- Хатуу дискны сул зай (Hard drive): 128 GB ба түүнээс дээш SSD hard байх.
- Дэлгэцийн хэмжээ (Resolution): 1024*768 ба түүнээс их
- Display Scale and Layout: 100% Recommended (100%-с ихэсгэсэн тохиолдолд дэлгэц бүтэн харагдахгүй тул Display setting -> Scale and layout тохиргоог 100% дээр тохируулаарай.)
Dayansoft Kiosk програм суулган ашиглах төхөөрөмжийн үзүүлэлт
- Үйлдлийн систем (Operating system): Windows 10/11
- OS System type: 64-bit operating system
- Процессор (CPU): Intel(R) Core i5-ын 6-р үе ба түүнээс дээш (Процессорын (CPU) хэддүгээр үе вэ гэдгийг шалгахдаа i5, i7 г.м -ын ард байрлах тооны арын 3 оронгоос урагш тоог харна. Жишээ нь: Intel® Core™ i5-9500E Processor нь i5, 9-р үеийн процессор байна.)
- Санах ой (RAM): 8Gb -аас доошгүй
- Хатуу дискны сул зай (Hard drive): 128 GB ба түүнээс дээш. SSD hard байвал сайн.
- Дэлгэц: Босоо дэлгэцтэй байх. Хэрвээ дөрвөлжин, эсвэл хэвтээ дэлгэц дээр ажиллахаар програмд тохиргоо байхгүй.
- Оролтууд (Ports): USB болон LAN
- Хэвлэгч (Printer): 80мм өргөнтэй, тасдагчтай
- Баар код уншигч (Barcode/QR code reader): 1D болон 2D уншдаг байх
3. Бусад нэмэлт төхөөрөмж авч, холбох, таниулах (хэвлэгч принтер, баркод сканнер, шошго хэвлэгч, карт уншигч, мөнгөний хайрцаг гэх мэт)
Хэрвээ танай байгууллага Dayansoft POS програм ашиглах буюу үйлчилгээний цэгтэй бол үйлчилгээний цэгийн онцлог, хичнээн кассын төхөөрөмж байршуулах вэ гэдгээс хамаарч бэлдэх тоног төхөөрөмж, компьютерын тоогоор бэлдэх шаардлагатай. Програмын суурилуулалт хийхээс өмнө тоног төхөөрөмжүүдээ холбож асаагаад, driver таниулж хооронд нь амжилттай холболт хийж тестлэсэн байх шаардлагатай. Жишээлбэл,
- Зориулалтын кассын компьютер. Үйлчилгээний цэгийн хувьд 2 талдаа дэлгэцтэй байвал зүгээр. Учир нь QR кодоор төлбөр тооцоо хийх, авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнийн дүнг харах, бусад үед реклам зар сурталчилгаа харуулах давуу талуудтай.
- Хэвлэгч принтер. Хэрвээ гал тогоотой буюу 1-с олон хэвлэгч шаардлагатай бол Текний принтерээс бусад принтер нь LAN буюу сүлжээний принтер худалдан авна.
- Сканнер. Хэрвээ олон бараатай, баркод уншуулж борлуулах бол сканнер шаардлагатай.
- Мөнгөний хайрцаг
- Шошго хэвлэгч. Bubble tea, барааны үнэ шошго хэвлэх бол хэвлэгч принтер шаардлагатай. Бусад тохиолдолд шаардлагагүй.
- Карт уншигч. Хэрвээ гишүүнчлэл, бэлгийн карт гаргах эсвэл ажилтнуудын карт тарааж POS програмд хандах, эсвэл хөнгөлөлт урамшуулал авах бол карт уншигч картын хамт авах.
Посын принтер: 80mm өргөнтэй. Ресторан, кафе зэрэг гал тогоотой бол 2 ширхэг принтер хэрэгтэй. Гал тогоонд LAN printer буюу сүлжээний оролттой принтер шаардлагатай. Принтерүүдийг худалдан авсан газраар, эсвэл өөрсдөө компьютертаа таниулж, IP тохируулж ашиглахад бэлэн болгосон байх шаардлагатай. Сүлжээний switch: Хэрвээ 1-с олон LAN printer буюу сүлжээний оролттой принтер ашиглах бол нэмэлтээр сүлжээний switch авах шаардлагатай. Учир нь камер, принтер гээд үндсэн router-н оролт нь хүрэлцдэггүй.
4. Төлбөр хүлээн авах сувгуудтай гэрээ байгуулах
Dayansoft POS програмаар төлбөр хүлээн авах сувгуудаа сонгож, гэрээ байгуулах, тохиргооны мэдээллийг урьдчилж авах шаардлагатай.
- Харилцдаг банктай холбогдож карт уншигч пос сонгож авна. Банкны карт уншигч нь олон төрөл байдаг бөгөөд ЭНД дарж алийг нь сонгох, давуу сул талуудтай танилцаад шийдвэрээ гаргаарай.
- QPay, MonPay, SocialPay, Toki зэрэг финтек QR төлбөрийн шийдлүүд ашиглах бол ЭНД дарж гэрээ хийх холбоос, заавартай танилцаарай.
Түгээмэл асуудаг асуулт:
1. Танайх компьютер, төхөөрөмж зардаг уу?
Манай байгууллага ямар нэг тоног төхөөрөмж огт зардаггүй, зөвхөн програм хангамж нийлүүлдэг. Хамтран ажилладаг дараах байгууллагуудыг харилцагч нартаа санал болгодог.
- POS, касс, принтер, сканнер зэрэг төхөөрөмжийн хувьд www.kass.mn сайтаар холбогдоод мэдээллээ аваарай. Шууд холбогдох утас: 7766 9002 Хаяг нь, Вокзалын хойно байдаг.
- POS, касс, принтер, сканнер зэрэг төхөөрөмжийн хувьд Систем Түүлс I System Tools пэйжээр холбогдоод мэдээллээ аваарай. Шууд холбогдох утас: 7500 5512, 9980 5512 Хаяг нь, Гандангийн замын хойно байрлах автобусны буудал дээр.
- Tablet зөөврийн төхөөрөмжийн хувьд Imall mongolia пэйжээр холбогдоорой. Холбоо барих утас: 7777 8487
- Tablet гаднаас захиалж авах бол https://www.chuwi.com/tablet.html сайтыг санал болгож байна.
- Desktop, Laptop, POS төхөөрөмжийн хувьд www.cybercom.mn сайтаар холбогдоод мэдээллээ аваарай. Холбогдох утас: 7000 8844, 9999 9020, 9595 9020 Хаяг нь, Computer Land-н 2 давхарт байдаг.
2. Компьютерын үзүүлэлтийг яаж хардаг вэ? Манай энэ төхөөрөмж дээр танай програм суух уу?
My computer, This PC зэрэг өөрийн компьютер дээр хулганы баруун товч дараад Properties товч дараад хараарай.
3. Санал болгосноос доош үзүүлэлттэй компьютер дээр суух уу?
Програм суух боломжтой. Гэхдээ удаан унших, гацах зэргээр програм дээр ажиллах боломжгүй, бүртгэл хөтлөх, үйлчилгээ үзүүлэхэд төхөөрөмжөөс хамаарсан хүлээлт үүсдэг тул шаардлага хангасан компьютерт суулгахыг зөвлөж байна.
4. Windows 7 OS дээр програм суух уу?
Боломжгүй. Windows 7 үйлдлийн системийн аюулгүй байдлын шинэчлэлийг Microsoft компанийн зүгээс 2020 оны 1-р сарын 14-с албан ёсоор зогсоосон. Хэдийгээр програм суулгаж болох боловч тус үйлдлийн системтэй компьютер нь сүүлийн үеийн вирус, халдлагад өртөх, програм хангамжууд ажиллахгүй байх эрсдэлтэй болсон. Манай програм хангамжуудын цаашдын хөгжүүлэлт, сайжруулалтууд нь тус үйлдлийн системд зохицон ажиллах боломжгүй болж байгаа тул зөвхөн Windows 10/11 үйлдлийн системтэй төхөөрөмж дээр програмаа суулгахыг зөвлөж байна.
Хэрвээ таны компьютер Windows 7 үйлдлийн систем дээр манай програмыг суулгасан тохиолдолд ажиллахад хүндрэлтэй болж, элдэв доголдол гарах эсвэл огт ажиллахгүй болох үед бидний зүгээс туслалцаа үзүүлэх боломжгүйг анхаарна уу. Иймээс хэрэглэгчид маань цаг үетэйгээ хөл нийлүүлэн програмынхаа функцүүдийг бүрэн дүүрэн ашиглахын тулд орчин үеийн, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан Windows 10 системийг ашиглана гэдэгт итгэлтэй байна.
5. Macbook дээр суулгаж болох уу?
Dayansoft ERP систем Windows application бөгөөд зөвхөн Windows 10/11 OS /үйлдлийн систем/ дээр ажилладаг. MacOS хувилбар байхгүй. Гэхдээ MacBook дээр Windows OS ажиллуулах хэд хэдэн арга байдаг:
-
Macbook дээр Windows OS давхар суулгах. /ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага, хувь хүнд хандана уу/. Компьютер асах үед үйлдлийн системээ сонгож эхлүүлнэ.
-
Parallels Desktop зэрэг програм ашиглан виртуал компьютер дээр Windows OS суулгах.
Анхаарах зүйлс (Даянсофт ХХК хариуцахгүй) :
-
Үйлдлийн систем давхар суулгаж ашиглах үед тухайн Macbook-ийн техникийн үзүүлэлт ба виртуалчлалд ашиглаж буй програмын онцлогоос хамаарч компьютер халах, баттерэй хурдан дуусах, өөр бусад асуудлууд үүсэх тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу.
-
Виртуал компьютер үүсгэх програмуудын төлбөр харилцан адилгүй байдаг бөгөөд тухайн програмын веб сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
6. Зориулалтын кассын төхөөрөмж биш лаптоп дээр POS програм суулгаж болох уу?
Боломжтой. Гэхдээ touch screen-тэй зориулалтын кассын төхөөрөмж байршуулах нь илүү зохимжтой байдаг.
7. Огт принтергүй ашиглаж болох уу?
Боломжтой. Баримт хэвлэхээр харах буюу дэлгэц дээр print preview байдлаар харуулж, зураг авах эсвэл шууд ebarimt уншуулаад явах боломжтой. Мөн түргэн хоол, урьдчилсан тооцоотой үед Dayansoft KDS шийдлээр гал тогоонд баримт хэвлэхгүйгээр явах боломжтой.
8. Resolution, Scale layout хэрхэн тохируулах вэ?
Display Scale and Layout: 100% Recommended (100%-с ихэсгэсэн тохиолдолд дэлгэц бүтэн харагдахгүй тул Display setting -> Scale and layout тохиргоог 100% дээр тохируулаарай.)