Байгууллагын мэдээлэл
Шинэчилсэн:2024/10/16 Унших:3 мин 14 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Байгууллага цонх. Энэ цонх зөвхөн Admin хэрэглэгч дээр харагдана.
Энэ цонхонд байгууллагын үндсэн мэдээлэл оруулна. Мэдээллийг үнэн зөв бөглөж оруулснаар
- анхан шатны бүртгэл хийхэд систем холбогдох мэдээллийг автоматаар бөглөнө.
- системээс гарах тайлан
- анхан шатны баримтууд дээр байгууллагын нэр, татвар төлөгчийн дугаар, захирал, нягтлан бодогчийн нэр хэвлэгдэн гарна.
Цонхны мэдээллүүдийг доорх зааврын дагуу оруулаад Хадгалах товч дарна.
Ерөнхий мэдээлэл:
- Регистр №: Байгууллагын регистрийн дугаар дугаарыг оруулна. Даянсофт ХХК-тай гэрээ байгуулж, мэдээллийн бааз үүсгэх үед регистрийн дугаар тохируулагдсан байх бөгөөд гараас дахин өөрчлөх боломжгүй байдаг.
- Татвар төлөгч №: Татвар төлөгчийн дугаарыг оруулна. Хэрвээ оруулаагүй тохиолдолд Регистрийн дугаараар татварын системээс автомат дуудаж хадгалагддаг. Тохируулаад хадгалсан үед гараас дахин өөрчлөх боломжгүй байдаг.
- Нэр: Улсын бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны нэрийг оруулна. Даянсофт ХХК-тай гэрээ байгуулж, мэдээллийн бааз үүсгэх үед албан ёсны нэрээр тохируулагдсан байх бөгөөд гараас дахин өөрчлөх боломжгүй байдаг. Хэрвээ ААН-н нэр өөрчилсөн тохиолдолд Регистрийн дугаарын ард "РД-р татвараас (Нэр, Татвар төлөгч №, НӨАТ, НХАТ) татах" товчоор дахин дуудаж хадгалах боломжтой.
- Нэр /EN/: Байгууллагын нэрний Англи орчуулгыг оруулах бөгөөд тайлан, балансыг Англи хэл дээр харуулах үед хэвлэгдэнэ. Энэ нь зөвхөн англи биш 2-догч хэл буюу ямар ч хэл байж болно.
- Байгуулагдсан: Улсын бүртгэлд бүртгүүлж байгуулагдсан он, сар, өдрийг оруулна.
- Үйл ажиллагаа: Байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг оруулна.
- Утас: Байгууллагын утасны дугаарыг оруулна.
- Утас: Байгууллагын холбоо барих нэмэлт утасны дугаарыг оруулна.
- Mail: Байгууллагын цахим шуудангийн хаяг оруулна.
- Web: Байгууллагын веб сайт оруулна.
- Хаяг: Байгууллагын дэлгэрэнгүй албан хаягийн мэдээллийг оруулна.
- 1-р гарын үсэг: Байгууллагын захирал буюу тайлан, баримтанд 1-р гарын үсэг зурах ажилтныг сонгоно. Програм анх суулгах үед "[Захирлын нэрээ оруулна уу]" сонгогдсон байх бөгөөд Үндсэн тохиргоо -> Ажилтан цонх руу орж захирлын нэрээр солиход болно. Тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд дээр нэр нь хэвлэгдэх тул зайлшгүй оруулах шаардлагатай. Гэхдээ баримтанд хэвлэгдэх дараа нь 1-рт тухайн дансны кодын 1-р гарын үсгийн тохиргооноос, хоосон бол тухайн дансны харъяалагдах салбар нэгжийн 1-р гарын үсгийн тохиргооноос, хэрэв данс болон салбар нэгж 2-уул хоосон тохиолдолд байгууллага цонхонд тохируулсан тохиргооноос дуудахыг анхаарна уу.
- 2-р гарын үсэг: Байгууллагын нягтлан бодогч буюу тайлан, баримтанд 2-р гарын үсэг зурах ажилтныг сонгоно. Програм анх суулгах үед "[Нягтлан бодогчийн нэрээ оруулна уу]" сонгогдсон байх бөгөөд Үндсэн тохиргоо -> Ажилтан цонх руу орж нягтлан бодогчийн нэрээр солиоход болно. Тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд дээр нэр нь хэвлэгдэх тул зайлшгүй оруулах шаардлагатай. Гэхдээ баримтанд хэвлэгдэх дараа нь 1-рт тухайн дансны кодын 2-р гарын үсгийн тохиргооноос, хоосон бол тухайн дансны харъяалагдах салбар нэгжийн 2-р гарын үсгийн тохиргооноос, хэрэв данс болон салбар нэгж 2-уул хоосон тохиолдолд байгууллага цонхонд тохируулсан тохиргооноос дуудахыг анхаарна уу.
- НӨАТ суутган төлөгч эсэх: Регистрийн дугаараас Dayansoft ERP системд нэвтрэх үед татварын системээс автомат шалгах ба тухайн үеийн байдлаарх НӨАТ суутган төлөгч эсэх тохиргоог автомат дуудаж хадгалдаг. Хэрвээ сервис ажилллаагүй, интернетгүй тохиолдолд гараас чеклэх боломжтой. НӨАТ суутган төлөгч болох үед хийгдэх тохиргоо, шалгах зааврыг ЭНД дарж харна уу.
- Бүртгүүлсэн: НӨАТ суутган төлөгчөөр татварын системд бүртгүүлсэн хугацааг харуулна. РД-р татвараас (Нэр, Татвар төлөгч №, НӨАТ, НХАТ) татах товч дарахад харуулаад алга болно.
- НӨАТ өглөг данс: НӨАТ-ын өглөгийн дансыг сонгоно. НӨАТ-ын өглөгийн данс үүсгээгүй бол Санхүү бүртгэл -> Данс цонх руу орж дансаа үүсгэнэ. Уг дансыг сонгож тохируулснаар НӨАТ-ын өглөгтэй холбоотой журнал бичилтүүдийг систем автоматаар үүсгэж, санал болгодог.
- НӨАТ авлага данс: НӨАТ-ын авлагын дансыг сонгоно. НӨАТ-ын авлагын данс үүсгээгүй бол Санхүү бүртгэл -> Данс цонх руу орж дансаа үүсгэнэ. Уг дансыг сонгож тохируулснаар НӨАТ-ын авлагатай холбоотой журнал бичилтүүдийг систем автоматаар үүсгэж, санал болгодог.
- НХАТ суутган төлөгч эсэх: Регистрийн дугаараас Dayansoft ERP системд нэвтрэх үед татварын системээс автомат шалгах ба тухайн үеийн байдлаарх НХАТ суутган төлөгч эсэх тохиргоог автомат дуудаж хадгалдаг. Хэрвээ сервис ажилллаагүй, интернетгүй тохиолдолд гараас чеклэх боломжтой. НХАТ суутган төлөгч болох үед хийгдэх тохиргоо, шалгах зааврыг ЭНД дарж харна уу.
- НХАТ өглөг данс: НХАТ-ын өглөгийн дансыг сонгоно. НХАТ-ын өглөгийн данс үүсгээгүй бол Санхүү бүртгэл -> Данс цонх руу орж дансаа үүсгэнэ. Уг дансыг сонгож тохируулснаар НХАТ-ын өглөгтэй холбоотой журнал бичилтүүдийг систем автоматаар үүсгэж, санал болгодог.