Хөрөнгө дахин үнэлэх, залруулга
Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 40 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн үнэлгээ
Энэ цонхонд хөрөнгийн дахин үнэлгээний баримтыг жагсаалтаар харуулна.Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл/Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн үнэлгээ -> Шинэ
Энэ цонхонд үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийж бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой.
Толгой мэдээлэл
- Харилцагч код – Харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна.
- Утга – Баримтын утга, тайлбар бичнэ.
- Дугаар – Баримтын дугаарыг оруулна. Дугаар оруулаагүй үед систем автоматаар дугаарлана.
- Огноо – Баримтын огноог оруулна.
Дээрх мэдээллийг оруулаад “Нэмэх” товч дарахад дараах цонхыг дуудна. Энэ цонхонд баримтын огноонд хамаарах хөрөнгийн үлдэгдлийг шүүн харуулахыг анхаарна уу. Хөрөнгөө хайж олж сонгоно. Шүүлт хийлгүй шууд “Хайх” товч дарвал бүх үлдэгдэлтэй хөрөнгийг шүүн харуулна. Хэрэглэгч нар хөрөнгийн данс, код, эдийн дугаараа буруу оруулаад тухайн хөрөнгөө хайж олохгүй байх тохиолдол гардаг.
Хөрөнгийн үлдэгдэл цонхноос хөрөнгийн данс, код, эдийн дугаар зэргээр хөрөнгө хайх боломжтой бөгөөд хөрөнгийн мөрийн эхний баганад байрлах checkbox-г сонгоод Сонгох товч дарна. Жагсаалтанд шүүсэн бүх хөрөнгийг сонгохын тулд баганын гарчиг дээрх checkbox-г сонгоно.
Гүйлгээний мэдээлэл
- Хөрөнгө данс – Хөрөнгө орлогодох данс сонгоно.
- Хөрөнгө данс – Сонгосон хөрөнгийн дансны код харуулна.
- Хөрөнгө код – Сонгосон үндсэн хөрөнгийн код харуулна.
- Хөрөнгө нэр – Сонгосон үндсэн хөрөнгийн нэрийг харуулна.
- Эдийн дугаар – Сонгосон үндсэн хөрөнгийн эдийн дугаарыг харуулна.
- Тоо – Тоо ширхэг харуулна.
- Шинэ өртөг – Хөрөнгийг дахин үнэлж шинэ өртгийн дүнг оруулна.
- Шинэ элэгдэл – Хөрөнгийн шинэ элэгдлийн дүнг оруулна.
- Шинэ аш.жил – Хөрөнгийн ашиглах жилийг шинэчилж оруулна.
- Өртөг зөрүү – Нийт өртгийн зөрүү дүнг тооцоолж харуулна.
- Элэгдэл зөрүү – Нийт элэгдлийн зөрүү дүнг тооцоолж харуулна.
- Нийт өртөг – Хөрөнгийн нийт өртгийн дүнг харуулна.
- Нийт элэгдэл – Хөрөнгийн нийт элэгдлийн дүнг харуулна.
- Үлдэгдэл өртөг - Үлдэгдэл өртгийг тооцоолж харуулна.
- Ашиглах жил – Сонгосон үндсэн хөрөнгийн ашиглах жилийг харуулна.
- Байршил – Сонгосон үндсэн хөрөнгийн байршлыг харуулна.
- Эзэмшигч – Сонгосон үндсэн хөрөнгийн эзэмшигчийг харуулна.