Ажилбар, дамжлага
Шинэчилсэн:2024/10/15 Унших:0 мин 35 сек
Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Ажилбар
Аливаа ажлуудыг дотор нь ажилбаруудад задлах боломжтой. Энэ цонхонд ажилбарын мэдээлэл оруулна. Ажилбараа зөв оновчтой задалж, үнэлгээ тус бүрээр ялгаж бүртгэх шаардлагатай.
Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Ажилбарын код оруулна. Дурын код өгөх боломжтой бөгөөд 4 оронтой код оруулах нь оновчтой.
- Нэр – Ажилбарын нэр оруулна.
- Тайлбар – Ажилбарын дэлгэрэнгүй тайлбар нэр, нэмэлт мэдээлэл оруулна.
- Бүлэг – Ажилбарын бүлэг сонгож оруулна.
- Нэгж хэмжээ – Нэгж хэмжээ оруулна.
- Нэгжийн үнэлгээ – Нэгжийн үнэлгээ оруулна.
- Үнэлгээ – Нийт үнэлгээг харуулна.
- Дараалал – Ажилбарын цонхонд харагдах дараалал оруулна.
- Заавал – Заавал хийгдэх ажилбар бол тэмдэглэнэ.
- Идэвхтэй – Тухайн ажилбар идэвхтэй үед тэмдэглэнэ.