Харилцахын зарлага, төлбөрийн даалгавар
Шинэчилсэн:2024/10/16 Унших:1 мин 36 сек
Dayansoft ERP системийн цэс: Мөнгөн хөрөнгө -> Харилцахын зарлага
Энэ цонхонд харилцахын зарлагын баримт бүртгэж, журнал бичилт үүсгэнэ.
Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Үйлдэл-Хувилах товчоор баримтыг хувилах боломжтой.
- Огноо – Баримтын огноог оруулна.
- Дугаар – Баримтын дугаарыг оруулна. Дугаар оруулаагүй үед систем автоматаар дугаарлана.
- Харилцагч код – Харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна. Байгууллагын харилцагч биш этгээдэд зарлага гаргаж буй тохиолдолд харилцагч сонгохгүйгээр нэрийг гараас бичиж оруулж болно.
- Утга – Баримтын утга, тайлбар бичнэ.
- Данс – Зарлага хийх дансны код сонгоно. Сонголтонд зөвхөн харилцахын дансуудыг шүүж харуулна.
- Зарлагын дүн – Зарлагын дүнг оруулна. Хэрэв валютын данс бол валютын дүнг оруулна.
- Валют – Дансны валютыг харуулна.
- Зарлагын дүн ₮ – Зарлагын дүнг төгрөгөөр оруулна.
- Ханш – Валютын ханшийг Огноо талбарт сонгосон өдрөөр харуулна. “Монгол банкны ханш татах” товч дээр дарж тухайн өдрийн ханшийг татах боломжтой.
- Reference – Ажил гүйлгээний эх сурвалж баримтын лавлах дугаарыг оруулна.
- Нэмэлт тайлбар, баримт – Баримт дээр хавсаргасан нэмэлт материал, тайлбар оруулна.
- Хүлээн авах банкны данс – Харилцах дансны дугаарыг оруулна. Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Банкны данс цонхонд бүртгэсэн дансны дугаарыг дуудаж харуулна.
- Хүлээн авах банкны нэр – Харилцах банк сонгож оруулна.
- Хүлээн авах дансны дугаар – Хүлээн авах дансны дугаарыг нь оруулна.
- Хүлээн авах дансны нэр – Хүлээн авах дансны нэрийг нь оруулна.
Харилцахын зарлага цонхноос:
- Журналд холбох үед НӨАТ салгах чеклээд тухайн гүйлгээнд НӨАТ салсан бичилт автомат үүсгэх боломжтой.
- Төлбөрийн даалгавар хэвлэх (Үйлдэл-Хэвлэх)
- Төлбөрийн даалгавар дээр мөнгө төлөгчийн банкны нэр, дансны дугаарыг тохируулахдаа Ерөнхий дэвтэр -> Данс цонхонд тухайн харилцах дансаа сонгоод
- Харилцах банк
- Харилцах данс нэр
- Харилцах дансны № тохируулж өгнө.
- Төлбөрийн даалгавар дээр мөнгө төлөгчийн банкны нэр, дансны дугаарыг тохируулахдаа Ерөнхий дэвтэр -> Данс цонхонд тухайн харилцах дансаа сонгоод
- Харилцахын зарлагын баримтаас Үйлдэл -> Кассын зарлага үүсгэх товч дарахад Мөнгөн хөрөнгө -> Кассын зарлага цонхыг бөглөнө.
Түгээмэл асуулт, хариулт:
- Төлбөрийн даалгавар дээр нягтлангийн нэр хэвлэгдэхгүй байна?
- Төлбөрийн даалгавар дээр хэвлэх нягтланг Ерөнхий дэвтэр -> Данс код -> Тохиргоо цонхонд тухайн харилцахын данс дээр Нягтлан багананд хэвлэх нягтлангийн нэрийг сонгож хадгална.
- Төлбөрийн даалгавар дээр хэвлэх нягтланг Ерөнхий дэвтэр -> Данс код -> Тохиргоо цонхонд тухайн харилцахын данс дээр Нягтлан багананд хэвлэх нягтлангийн нэрийг сонгож хадгална.