Төсөвт дансны бүлэг
Шинэчилсэн:2024/10/17 Унших:0 мин 25 сек
Dayansoft ERP системийн цэс: Төсөв -> Төсөвт данс бүлэг
Энэ цонхонд төсөвт дансуудын бүлгийг үүсгэнэ. Байгууллагын онцлог, төсөвлөж харах хэрэгцээ шаардлагаараа аль дансуудыг багцлах вэ гэдгээс хамаарч хэдэн ч төсөвт данс, төсөвт дансын бүлэг үүсч болно.
Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Үүсгэсэн төсөвт дансын бүлгийг хувилж үүсгэх боломжтой бөгөөд хувилах мөрөө сонгоод Үйлдэл -> Хувилах товч дарна.
- Код – Төсөвт дансны бүлгийн кодыг оруулна. Дурын код өгөх боломжтой.
- Нэр –Төсөвт дансны бүлгийн нэрийг оруулна.