Гишүүнд борлуулалт хийх


Шинэчилсэн:2024/11/18 Унших:1 мин 42 сек

Гишүүнчлэлийн карт буюу membership card бүртгэж, Dayansoft POS програмд ашиглах боломжтой. Dayansoft ERP системд салбар болон картын дугаараар урьдчилан бүртгэсэн байх шаардлагатай бөгөөд ЭНД дарж бүртгэх зааврыг харна уу. Dayansoft POS програмаас карт бүртгэх боломжгүй.

Карт бүртгэсний дараа

Гишүүн шинээр бүртгэх, карт олгох

Dayansoft POS програмаас хийхдээ Гишүүн -> Бүртгэл, Үйлдэл -> Гишүүнчлэл -> Шинэ гишүүн бүртгэх цонхоор гишүүний анкетыг оруулж, карт олгох, солих, пин код солих үйлдлийг хийх боломжтой. Дэлгэрэнгүйг Dayansoft ERP системийн Борлуулалт -> Гишүүнчлэл цонхны заавраас харна уу.

AddMemberPos1

AddMemberPos2

Хаагдах хугацаа оруулсан бөгөөд хугацаа хэтэрсэн үед карт уншуулах үед "Картын хугацаа 2022.12.31 өдөр дууссан байна!" алдааны мессэж харуулж тус картыг ашиглах боломжгүй болно. Хэрвээ сунгах бол энэ цонхонд хаагдах хугацааг сунгаад хадгална.

Карт солих

Тухайн гишүүн картаа хаяж үрэгдүүлсэн, өөр шинэ карт олгох тохиолдолд тухайн гишүүний бүртгэлийг хайж олоод Карт дугаар, утас хэсэгт шинэ картын дугаарыг оруулаад Хадгалах товч дарна. Хуучин карт хасагдаж, шинэ карт олгогдоно.

Пин код солих

Аюулгүй байдлын үүднээс карт уншуулаад давхар пин кодоор баталгаажуулах боломжтой. Пин код олгох болон солихдоо тухайн гишүүний бүртгэлийг хайж олоод Пин код хэсэгт пин код дугаарыг оруулаад Хадгалах товч дарна.

Гишүүн хасах

AddMemberPos5 Гишүүнд олгосон карт олголтыг идэвхгүй болгох боломжтой. Үйлдэл -> Гишүүнчлэл цонхноос Карт олголт идэвхтэй чекийг болиулаад хадгална. Мөн Dayansoft ERP системийн Борлуулалт -> Гишүүнчлэл цонхноос хасах боломжтой.

Гишүүнд борлуулалт хийх

Гишүүний бүртгэлийг Dayansoft ERP болон Dayansoft POS програмуудаас аль алинаас нь үүсгэх боломжтой. Гишүүнчлэлийн картын бүртгэл болон гишүүний анкет бүртгэлийн зааврыг дээр нь дарж дэлгэрэнгүй танилцсаны дараа ашиглана уу. AddMemberPos4 Гишүүнчлэл товч дээр дарж байнгын үйлчлүүлэгч гишүүнийг карт, утасны дугаар зэрэг бүртгэлтэй мэдээллээр хайж, сонгож оруулна. Сонгосноор картын төрлөөс хамаарч хөнгөлөлт урамшуулал олгох, худалдан авалтын түүх үүсгэх боломжтой.

Мэдэхэд илүүдэхгүй