Dayansoft ERP системд нэвтрэхгүй байх шалтгаанууд


Шинэчилсэн:2025/01/28 Унших:8 мин 14 сек

Системд нэвтрэх

ERPLoginWindow

Системд нэвтрэхийн тулд системийн Desktop дээр байрлах Dayansoft ERP нэртэй програмын icon дээр хулганаар 2 удаа дарж, нэвтрэх цонхыг дуудна. Системийн хэрэглэгч бүр өөрийн mail, нууц үгээр системд нэвтэрнэ. Харин танай байгууллагаас зөвхөн ганц хэрэглэгч ашигладаг бол Admin гэсэн хэрэглэгчээр нэвтэрнэ.

Хэрвээ програмын icon дэлгэцээс байхгүй болсон тохиолдолд D:\Dayansoft ERP\Dayan.exe файлын shortcut-г desktop руу гаргаад нэвтэрнэ үү. D дискгүй тохиолдолд C, E зэрэг бусад дискээ шалгаарай. Хэрэв програм огт байхгүй тохиолдолд програм суулгах зааврын дагуу татаж суулгаарай.

Нууц үг солих

Системд нэвтэрсний дараа цонхны дээд хэсэгт байрлах нэвтэрсэн хэрэглэгчийн нэр дээр дарж Change password товчийг дарна. Жишээ нь, та Admin хэрэглэгч бол Admin дээр дарна.

ChangePassERP

Энэ цонхонд системд нэвтрэх нууц үгээ солино. Аюулгүй байдлын үүднээс нууц үгээ тогтмол хугацаанд шинэчилж байх шаардлагатай. Төрсөн он, сар, нэр зэрэг бусад хүмүүс мэдэж болох нууц үг хийхээс татгалзах хэрэгтэй. ChangePassERP1 Нууц үгээ солихдоо цонхны доод хэсэгт байрлах системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр дээр дараад Нууц үг солих товч дарна.

Хэрвээ нууц үгээ мартсан бол Admin хэрэглэгчид хандан Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхонд шинэ нууц үгийг оруулаад нэвтэрнэ үү. Харин Admin хэрэглэгч өөрийн нууц үгээ мартсан тохиолдолд Даянсофт ХХК руу хандан шинэ нууц үг сэргээлгэн авах боломжтой.

Хэрвээ та компьютераа түр орхин холдох тохиолдолд цонхны доод хэсэгт байрлах системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр дээр дараад Logout товч дарна.

Нэвтэрч чадахгүй байх шалтгаанууд, шийдвэрлэх арга зам

Dayansoft ERP системд дараах шалтгаануудаас болж нэвтрэх боломжгүй тохиолдол үүсч болно. Та Нэвтрэх товч дарахад өгч буй мессэжээр нэвтрэхгүй байгаа шалтгаан, түүнийг шийдвэрлэх зааврыг дагана уу. ERPLoginWindow

* Шалтгаан №1 - Хэрэглэгчийн нэр эсвэл нууц үг буруу байна!

Хэрэглэгч талбарт нэрээ оруулаагүй үед Хэрэглэгчийн нэрээ оруулна уу! алдааны мессэж харуулна. Хэрвээ та ганцаараа програм ашигладаг бол Хэрэглэгч талбарт Admin гэсэн нэр оруулна. Харин та админ хэрэглэгч биш танд зориулж өөр нэрээр хэрэглэгч үүсгэсэн бол тухайн нэрээ зөв бичиж оруулна уу. Хэрвээ нэвтрэх нэрээ санахгүй байгаа бол Admin хэрэглэгчдээ хандаж лавлаарай. Admin хэрэглэгч Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхноос бүх хэрэглэгчийн нэр, бусад тохиргоо мэдээллийг харах боломжтой.

Хэрэглэгчийн нэр эсвэл нууц үг буруу оруулсан үед “Сервер: 192.168.1.100 Бааз: ERP_0000038 руу 'Admin' хэрэглэгчийн нэр эсвэл нууц үг буруу байна!” алдааны мессэж харуулна. Хэрвээ хандах гэж байгаа бааз, хэрэглэгч нэр нь зөв бол таны оруулсан нууц үг буруу байна гэсэн үг.

Хэрэглэгчдийн түгээмэл гаргадаг алдаанууд:

Хэрвээ дээрх алдаануудын аль нэг биш, зөв нууц үгээ хийсэн ч дээрх алдаа заасан хэвээр байгаа аль эсвэл нууц үгээ мартсан, эсвэл таны өмнөөс өөр хэрэглэгч нэвтэрч нууц үгийг нь сольсон бол Admin хэрэглэгчдээ хандаж Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхноос нууц үгээ солиулна уу. Харин Admin хэрэглэгч нууц үгээ мартсан тохиолдолд Даянсофт ХХК руу чатаар хүсэлтээ илгээж нууц үгээ reset буюу шинэчлүүлж авна уу. Даянсофт ХХК-с зөвхөн Admin хэрэглэгчийн нууц үгийг reset хийх боломжтой ба өөр хэрэглэгчийн нууц үгийг зөвхөн Admin хэрэглэгч солино.

Жич, Хэрвээ танай байгууллага зөвхөн Dayansoft POS програм ашигладаг бөгөөд Dayansoft ERP системийг зөвхөн барааны код, меню, үнэ өөрчлөх зорилгоор давхар суулган ашиглаж байгаа тохиолдолд таны дараах эрхээр нэвтэрнэ.

* Шалтгаан №2 - Нэвтрэх лиценз аваагүй!

GetDayansoftERPLicense

мессэж харуулна. Зааварчилгааны дагуу Admin хэрэглэгчээс, Admin хэрэглэгч лиценз олгох боломжгүй тохиолдолд "Лиценз авах" товч дарж хүсэлт илгээж Даянсофт ХХК-с лицензээ авсны дараа нэвтрэх боломжтой болно. Дараах тохиолдлуудад шинээр лиценз олгоно.

* Шалтгаан №3 - Төлбөр төлөөгүй лиценз хаагдсан.

* Шалтгаан №4 - Үйлчилгээний гэрээ баталгаажуулаагүй лиценз хаагдсан

* Шалтгаан №5 - Windows update бүрэн аваад, компьютераа restart хийх шаардлагатай.

* Шалтгаан №6 - Dayansoft Updater. Checking. Updating

* Шалтгаан №7 - Сервер: ... Бааз: ...-тай холбогдож чадахгүй байна! Интернетийн холболтоо шалгана уу! Гадаадаас програмд хандаж байвал алдааны зургаа dayansoft page рүү илгээнэ үү.

* Шалтгаан №8 - Dayansoft програмын шинэчлэлт авахад алдаа вирусны эсрэг програмын тавьж буй блокыг зогсоох

Dayansoft програмын шинэчлэлт сайжруулалт нь төлөвлөгөөт хуваарийн дагуу тогтмол хийгддэг. Хэрвээ таны компьютерт вирусны эсрэг програм суусан, тус програмд Dayansoft програмыг зөвшөөрүүлэх үйлдэл хийгээгүй тохиолдолд програмын ехе-г вирус гэж андуураад, шалгаад, шинэчлэлт хийлгэдэггүй.

Антивирусны програмын төрлөөс хамаарч өөр өөр алдаа заадаг. Жишээ нь, Avast програмтай бол “Access is denied.” гэсэн алдаа заадаг.

Энэ тохиолдолд дараах зааварчилгааны дагуу програмын шинэчлэлээ авна уу:

1.  Компьютерын баруун доод буланд байрлах програмуудын жагсаалт руу нэвтэрч антивирусны програмаа олно.
  ![02](02.png "02")
 2. Антивирусны програм дээр хулганы баруун товчийг дарна.
3.  Антивирусны програмын төрлөөс хамаарсч өөр өөр цэс, сонголтууд байгаа. Түгээмэл жишээг дор дурдая. Ер нь бол логик дараалал, ажиллагаа нь ижил төстэй.
          a.    Avast програмтай бол Avast shield control -> Disable for 10 minutes сонгоно.
          b.    Kaspersky програмтай бол Pause protection -> Pause minute сонгоно.
4.  Ok дарна.
5.  Dayansoft програмд Нэвтрэх товч дарж, шинэчлэх цонхноос Install товч дарж шинэчилнэ.
6.  10 минутын дараа антивирусны програм автоматаар идэвхижнэ.

> Санамж:
> 
> Хэрвээ тухайн антивирусны програмыг танай багууллага мөнгөөр лицензийг нь худалдаж аваагүй, үнэгүй хувилбар ашиглаж байгаа бол таны компьютерыг найдвартай хамгаалж байх магадлал тун бага байдаг. Хэрвээ таны компьютер Windows 10 үйлдлийн системтэй бол Windows Defender гэсэн Microsoft компанийн гаргасан хамгаалалтын програм нь дажгүй сайн хамгаалалттай байдаг тул ямар нэг нэмэлт антивирусны програм суулгахгүй байхыг зөвлөж байна. Гэхдээ эцэст нь хэлэхэд таны л сонголт.

* Шалтгаан №9 - Програмын shortcut дэлгэцнээс устсан.

* Шалтгаан №10 - Програмын ехе файл устсан, shortcut зам зөрсөн үед