Ажлын загвар
Шинэчилсэн:2024/10/15 Унших:0 мин 49 сек
Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Ажил загвар Аливаа ажлыг хийхэд тодорхой ажилбарууд тодорхой дарааллын дагуу хийгддэг. Өөрөөр хэлбэл, тухайн ажлыг хийх процесс, дараалал, технологи нь гэсэн үг. Энэ цонхонд ажил загвар буюу темплэйт үүсгэж, тухайн ажил загварт харъяалагдах ажилбаруудыг сонгож тохируулна.
Ажил загвар нэмэхдээ Нэмэх товч дарна. Мөн ажил загварыг хувилах бол Үйлдэл -> Хувилах товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Ажил загварын код оруулна. Дурын код өгөх боломжтой бөгөөд 2 оронтой код оруулах нь оновчтой.
- Нэр – Ажил загварын нэр оруулна.
- Идэвхтэй – Тухайн ажил загвар идэвхтэй үед тэмдэглэнэ.
Ажил загварт Ажилбар нэмэхдээ Нэмэх товч дарж ажилбарыг сонгож тохируулна. Устгах бол Хасах товч дарна. Мөн аль нэг ажил загвараас Copy, Paste хийх боломжтой.
- Ажилбар код – Ажилбарын кодыг харуулна.
- Ажилбар нэр – Ажилбарын нэрийг харуулна.
- Дараалал – Ажилбарын дарааллыг оруулна.
- Үнэлгээ – Ажилбарын үнэлгээг харуулна.
- Загвар – Ажилбарын загварыг харуулна.
Ажлын загвар үүсгэснээр дараа нь ажлын бүртгэл хийх үед загвараас ажилбаруудыг татах, гар ажиллагааг, алдааг бууруулах зорилготой.