Баркод тохируулах
Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 11 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Тохиргоо -> Баркод
Энэ цонхонд тухайн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс олгосон баркодыг тохируулна. Үйлдвэрлэгч байгууллагууд бүтээгдэхүүнээ улс улсынхаа бүртгэлд бүртгүүлж, дэлхий даяар давхцахгүй баркод үүсгэж бүтээгдэхүүнээ кодлодог. Тус баркодыг энэ цонхонд тохируулна. Мөн бизнес хэрэглээгээр барааны дотоод кодоос гадна давхцахгүй өөр хялбар, товч кодлолт үүсгэж энд бүртгэснээс барааг програмаас тус кодоор хурдан хайж олох боломж бүрддэг.
Мэдээж хэрэг нэг бараан дээр олон баркод байдаг бол бүх баркодыг бүртгэж өгнө. Харин баркод тус бүрээр үлдэгдэл хөтлөж, орлого, зарлагаа ялгах шаардлагатай бол барааны кодоо ялгаж үүсгээд, тус тусын баркодыг бүртгэнэ.
Нэмэхдээ жагсаалтын дээр байрлах Нэмэх товч дарж, баркод оруулна. Баркод хасахдаа жагсаалтын дээр байрлах Хасах товч дарна.
-
Баркод – Баркодыг гараас эсвэл уншигчаар уншуулж оруулна.
-Нэгээс олон баркод оруулах боломжтой. -Баркод нь барааны код цонхонд давхцах боломжгүй. Системээс шалгуур ажиллаж анхааруулна.
- Тоо – Баркодонд харгалзах барааны тоог оруулна. Жишээ нь, бохь нэг ширхэг дээрх баркод, хайрцаг дээрх баркод ялгаатай. Хайрцагны баркодыг оруулахдаа хайрцгандаа хичнээн ширхэг агуулагддаг тоог оруулна. Улмаар хайрцагны баркодыг уншуулахад бохь гэдэг бараанаас тохируулсан тоо хэмжээгээр орлого, зарлага хийгдэх боломжтой.
- Хэвлэх – Баримт, үнийн шошго дээр хэвлэх баркодыг сонгож тэмдэглэнэ.
- GS1 - Хэрэв тухайн бараа, үйлчилгээ нь үйлдвэрлэгчийн баркодтой буюу тухайн байркод нь GS1 ангиллын баркод (https://www.gs1.org/standards/barcodes сайтаас дэлгэрэнгүйг уншина уу.) оруулсан бол энэ талбар автомат бөглөгдөнө. Гараас өөрчлөх боломжгүй. www.ebarimt.mn сайт руу илгээх борлуулалтын мэдээлэлд GS1 ангиллын баркодны мэдээллийг явуулдаг. Хэрэв баркодгүй бол НӨАТУС ангиллын кодыг илгээдэг.