НДШ хувь хэмжээ тохируулах, НД тайлан


Шинэчилсэн:2024/10/17 Унших:1 мин 48 сек

1. НДШ даатгуулагч, ажил олгогч хувь тооцоолол

Цалин бодолт цонхонд НДШ-ийн хувь хэмжээ нь Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд тухайн ажилтанд тохируулсан

Мэргэжил кодоос хамаарсан ҮО лавлах хувь тохируулах заавар:

  1. Цалин бодолт цонхонд баганын нэр дээр хулганы баруун товч (mouse2) дарж Багана тохируулах дарна.
  2. Хайлт хэсэгт Лавлах гэсэн үгээр хайна.
  3. Дээрх 3 баганыг чеклэнэ.
  4. ҮО-ын хувь лавлах багана дээр 0,1,2 утгууд мэргэжил кодоос татагдах ба хуулийн дагуу зөв хувиар сольж оруулна. NDShSalaryUO

2. НДШ тооцохгүй, НДШ хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдахгүй ажилтныг цалин бодолт дээрээ тохируулах зааварчилгаа

  1. Цалин бодолт -> Цалин загвар цонхонд “НДШ тооцохгүй бол 0 утгыг өөрчилнө үү! - F152” мөрийн Тогтмол багана дахь 0 утгыг 1 болгосноор тухайн ажилтан дээр НДШ тооцохгүй болгоно. NDShSalary2

  2. Цалин бодолт -> Цалин загвар цонхонд “НДШ даатгуулагчаас тооцох цалин гараас нэмэх, хасах тохируулга - F279” мөрийн Тогтмол багананд нэмэх, хасах утгатай дүнг гараас оруулж “НДШ даатгуулагчаас тооцох нийт цалин (Т) - F280”-д өөрчлөлт оруулж болно. NDShSalary3

  3. Цалин бодолт -> Цалин загвар цонхонд “НДШ ажил олгогчоос тооцох цалин гараас нэмэх, хасах тохируулга - F309” мөрийн Тогтмол багананд нэмэх, хасах утгатай дүн оруулж “НДШ ажил олгогчоос тооцох цалин (Т) - F310”-д өөрчлөлт оруулж болно. NDShSalary4

  4. Цалин бодолт -> Цалин загвар цонхонд “НДШ чөлөөлөлтөнд хамрагдахгүй бол 0 утгыг өөрчилнө үү! - F302” мөрийн Тогтмол баганын утгыг 0-с ялгаатай болгосноор тухайн ажилтан дээр НДШ-н хөнгөлөлт, чөлөөлөлт тооцохгүй болгоно.

  5. Мөн “НДШ ажил олгогчоос гараас нэмэх, хасах тохируулга - F308” мөрийн Тогтмол багананд шууд НДШ-г нэмэх, хасах утгаар ихэсгэж, багасгах боломжтой.

Нийгмийн даатгалын тайлан гаргах

  1. Цалин -> Цалин бодолт -> НД8 мэдээ рүү ороод экспорт товч дарна. ExportND-8
  2. Нийгмийн даатгалын цахим системд ажил олгогчоор нэвтэрч ороод НДШ ТАЙЛАН -> НДШ тайлан оруулах товч дарна. Excel оруулах товч дараад экспортлосон файлаа сонгож импортлоно. NDReport1
  3. НДШ-н мэдээ импортлогдож НД7, НД8 тайланг хэвлэж, илгээхэд бэлэн болно.