Журнал загвар үүсгэх
Шинэчилсэн:2025/04/17 Унших:3 мин 45 сек
Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл – Журналын загвар
Энэ цонхонд байнга давтан хийгддэг журналын загвар үүсгэж, тухайн загварт ямар журналын бичилт хийгдэхийг тохируулна. Жишээлбэл: цалингийн журнал, дуусаагүй үйлдвэрлэлийн зардлын нэгтгэл, харилцах, НӨАТ хаах, ААНОАТ-н зардал, QPay орлого, Settlement орлого гэх мэт. Дээрх видео жишээнд QPay төлбөрийн шийдлээр хийсэн гүйлгээний шимтгэлийг салгасан журналын загвар үүсгэж харуулсан.
Журналын загварыг нэг л удаа үүсгэж тохируулах бөгөөд ажил гүйлгээний баримт бүртгэж, журналын загвараа сонгоход журнал бичилтийг систем автомат хийнэ. Ингэснээр ажилтны цагийг хэмнэхээс гадна бүртгэлийн алдаа гаргах, буруу журнал бичилт хийхээс сэргийлнэ.
Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Мөн журналын загварыг хувилж, шинэ загвар үүсгэх боломжтой бөгөөд загвараа сонгоод Үйлдэл/Хувилах товч дарна.
- Код – Журналын загварын код оруулна. Дурын код өгөх боломжтой бөгөөд 3 оронтой код оруулах нь оновчтой.
- Нэр – Журналын загварын нэр оруулна.
Үүсгэсэн журналын загварт ямар журналын бичилт (дебет, кредит) хийгдэхийг тохируулна.
Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Багц – Журналын багцийн дугаарыг оруулна.
- Дебет данс – Дебетлэх данс оруулна.
- Кредит данс – Кредитлэх данс оруулна.
- Мөнгөн гүйлгээ – Мөнгөн гүйлгээний үзүүлэлт сонгоно.
- Харилцагч – Харилцагч сонгох боломжтой байна.
- Дараалал – Харагдах дарааллыг оруулна.
- Дүнгийн төрөл – Тухайн дансны ямар дүнгээр гүйлгээ хийхийг сонгоно.
- Үлдэгдэл - Тухайн дансны үлдэгдлээр журнал үүсгэх бол сонгоно. Жишээ нь, Дуусаагүй үйлдвэрлэлийн зардлын дансыг үлдэгдэл дүнгээр хаалт хийх үед гэх мэт.
- Салбар - Цалин бодолтоо компаниар нэг бодоод салбар тус бүрээр цалингийн зардлаа салгаж үүсгэх үед энэ сонголтыг хийнэ. Дансны төлөвлөгөөнд тухайн салбарын зардлын дансыг урьдчилж үүсгэсэн байх ёстойг анхаарна уу.
- Салбар ажилтан -
- Row – Мөрийн дугаарыг харуулна. Тухайн мөрийн дугаараар томъёо бичих боломжтой.
- Томъёо – Row баганын дугаар болон арифметик үйлдлүүдээр томъёо угсрах боломжтой. Жишээ нь, [3]/1.1, [3]-[4], [1]/99 гэх мэт.
- Цалин үзүүлэлт – Цалингийн журнал үүсгэж байгаа бол цалингийн үзүүлэлт сонгоно.
Журнал загварын хэрэглээнүүд:
Доорх дурдсан нь жишээ загварууд бөгөөд танай байгууллагад ямар журнал байнга ашиглагдаж байгаа тус тусын журнал загварыг үүсгэж, гар ажиллагаагаа багасгана уу. Жишээ нь, НӨАТ авлага, өглөг хаасан бичилт, ААНОАТ-н зардал тооцсон бичилт гэх мэт.
1. Цалингийн журнал, цалингийн зардлыг салбараар ялгах:
2021 оноос хойш Dayansoft ERP систем анх суурилуулах, ашиглаж эхлэх үед
- Урьдчилгаа цалингийн журнал 2021+
- Сүүл цалингийн журнал 2021+ гэсэн 2 цалингийн журналын загвар үүсгэж тохируулсан байна. Энэ 2 загвар нь Default санал болгож буй загвар бөгөөд 2021 оноос өмнө програм авсан хэрэглэгч нарын мэдээллийн бааз дээр тохируулаагүй байх ба дараах зааварчилгааны дагуу тохируулна.
2021+ журнал загвар татаж жишээ журнал загварыг татан авч програмдаа оруулна уу. Хэрвээ дансны кодчилол, Харилцагчийн код excel загвартай таарч байгаа бол Санхүү бүртгэл -> Журнал загвар цонхонд шууд copy, paste хийгдэнэ. Хэрвээ таарахгүй бол Дебет данс, Кредит данс, Харилцагч багануудын утгыг хоосон болгоод бусад баганын утгыг paste хийж оруулах ба гараар данснуудаа тохируулна уу.
-
Урьдчилгаа цалингийн журнал 2021+ загварт дараах дансны харьцаа, цалингийн үзүүлэлтийг тохируулна.
-
Сүүл цалингийн журнал 2021+ загварт дараах дансны харьцаа, цалингийн үзүүлэлтийг тохируулна.
-
Хэрвээ салбар нэгжээр ялгаж цалингийн зардлын дансыг ялгах (Борлуулалт маркетинг, ББӨ, Дуусаагүй үйлдвэрлэл гэх мэт.) тохиолдолд Сүүл цалингийн журнал 2021+ гэсэн журнал загварыг сонгоод Үйлдэл -> Хувилах дарж шинэ журнал загвар хувилж үүсгээд загварын нэрийг тухайн салбараар ялгаж нэрлэнэ. Зардлын данс дээр аль данс руу бичилт хийхээ сонгож солиод хадгална. Жишээ дээр Дуусаагүй барилга данс руу цалин, НДШ зардлыг бичихээр тохируулж байна. Тухайн салбарын цалинг бодоод журнал холбохдоо энд үүсгэсэн загвараа сонгож журнал үүсгэнэ.
-
Борлуулалт маркетингийн албаны цалингийн зардлыг салгах жишээ
-
Хэрвээ Дүнгийн төрөл дээр Салбар сонгосноор цалин бодолтоо компаниар нэг бодоод салбар тус бүрээр цалингийн зардлаа салгаж үүсгэх боломжтой. Дансны төлөвлөгөөнд тухайн салбарын зардлын дансыг урьдчилж үүсгэсэн байх ёстойг анхаарна уу.
2. QPay орлогын журнал загвар үүсгэх:
QPay-р орсон орлого нь гүйлгээний шимтгэл хасагдсан дүнгээр харилцахад орлого ордог бөгөөд харилцахын орлогын гүйлгээ бүрт тухайн шимтгэлийн зардал, НӨАТ-н тооцоог хөтлөх шаардлагатай болдог. Иймд дараах журнал загвар үүсгэснээр харилцахын орлого авахдаа журнал загвар сонгож хялбар үүсгэх боломжтой. QPay-н шимтгэлийн хувь, түүнээс тооцох НӨАТ-н тооцоо зэрэг нь танай ашигладаг банк, төлбөрийн шийдлүүдээс шалтгаалдаг тул QPay-н санхүүтэй холбогдож хувь хэмжээ, ямар дүнгээр журнал бичихээ урьдчилж тохиролцсоны дараа журнал загвараа зөв үүсгэхийг зөвлөж байна.
Ингэж журнал загвар үүсгэсний дараа харилцахын орлогоос журнал үүсгэхэд дараах байдалтай харагдана.
Анхаарах зүйл: Хэрэв харилцахын орлогын загвар үүсгэж байгаа бол эхлээд орлого авах харилцах дансыг эхний мөрөнд тохируулах ёстойг анхаарна уу.
3. Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл журнал:
Үйлдвэрлэлийн бүртгэл хөтөлдөг тохиолдолд Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл дансанд зардлуудаа нэгтгэх бичилт тогтмол хийгддэг. Энэ тохиолдолд дараах байдлаар журнал загвар үүсгэх ба Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхонд журнал загвараа сонгоод Холбох дарснаар зардлын данснуудын үлдэгдлээр журнал автомат үүсэх ба Нэмэх товч дараа Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл дансаа сонгож хадгална.