Өөр үнээр борлуулах


Шинэчилсэн:2024/10/22 Унших:1 мин 30 сек

Харилцагчдадаа бараагаа дурын үнээр борлуулах эрхтэй (Dayansoft ERP системд Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэвтрэх касс, эрх цонхонд Барааны үнэ өөрчлөх эрхийг олгосон) хэрэглэгч барааны үнийг шууд гараас өөрчилж болно. Эсвэл тухайн борлуулалт хийж буй агшинд шууд гараас үнийг нь оруулах шаардлагатай онцлог бараа, үйлчилгээнүүдийн хувьд урьдчилж үнэ тохируулаагүй байх бөгөөд үнэ нь ? тэмдэгтэй харагдах ба гараас үнэ оруулж болно.

ChangePrice

Энэ тохиолдолд бараагаа сонгоод Үнэ товч дээр дараад гараас үнэ оруулж өгнө.

Хэрвээ тухайн бараан дээр урьдчилан өөр үнийн жагсаалтаар үнэ тохируулсан бол тохируулсан үнийн жагсаалтууд сонголтоор гарч ирэх ба [Гараас үнэ оруулах] сонголт хийж үнэ оруулна.

Хугацаа тохируулсан үнийн жагсаалт оруулж, тухайн хугацаанд өөр үнийн жагсаалт сонгож борлуулалт хийх боломжтой.

Гэхдээ хугацаа нь болсон, хэтэрсэн эсэхээс хамаарч "Өдөр тохирохгүй байна!" алдааны мессэж харуулна.

Promotion буюу урамшуулал зарлахад дараах байдлаар ERP системд тохиргоо хийж үнэ тохируулах боломжтой. Жишээ нь, 2+1, 3+1 гэх мэт.

Dayansoft ERP системд дараах тохиргоонуудыг 1 удаа хийнэ.

Дээрх тохиргоог хийсний дараа Dayansoft POS програмд мэдээлэл шинэчлэх үед урамшуулалтай бараа дараах зурагт харуулснаар 2 тусдаа харагдана. PromotionPOS1

Кассын ажилтан нь үндсэн барааг 2 удаа сонгоод урамшуулалтай барааг 1 удаа сонгож борлуулалтаа бичиж гаргана. Кассын ажилтан урамшуулалтай барааг POS програмд хараад өөрөө сонгох бөгөөд програмаас автоматаар 2 бичигдэх үед урамшуулалтай бараа 1 сонгогдохгүй, илүү, дутуу сонгох үед ямар нэг шалгуур ажиллахгүй болохыг анхаарна уу.