Төсөв
Шинэчилсэн:2024/10/17 Унших:0 мин 54 сек
Dayansoft ERP системийн цэс: Төсөв -> Төсөв
Энэ цонхон дээр бизнесээ урьдчилан төсөвлөж, төлөвлөж оруулах боломжтой. Байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж, хэдэн ч янзын төсөв үүсч болно.
Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Мөн төсвийг хувилж, шинэ төсөв үүсгэх боломжтой бөгөөд хувилах төсвөө сонгоод Үйлдэл -> Хувилах товч дарна.
- Код – Төсвийн кодыг оруулна. Дурын код өгөх боломжтой.
- Нэр – Төсвийн нэрийг оруулна.
- Тайлбар – Төсөвтэй холбоотой нэмэлт тайлбар оруулна.
- Эхлэх – Тухайн төсвийн эхлэх огноог оруулна.
- Дуусах – Тухайн төсвийн дуусах огноог оруулна.
Төсөвт дансууд жагсаалтанд өмнө үүсгэсэн төсөвт дансаа сонгож төсөвлөнө.
- Төсөвт данс - Үүсгэсэн төсөвт дансаа сонгоно.
- Төсөл - Хэрвээ ямар нэг төслийн төсөв үүсгэж байгаа бол төслөө сонгоно.
- Эхлэх - Тухайн төсвийн эхлэх огноог оруулна.
- Дуусах - Тухайн төсвийн дуусах огноог оруулна.
- Төсөвлөсөн - Тухайн төсөвт дансуудад харгалзах, тухайн хугацаанд хамаарах, төсөвлөсөн, төлөвлөсөн дүнг оруулна. Төсөвлөж байгаа дансууд нь орлого уу? зардал уу гэдгээс шалтгаалж эерэг болон сөрөг дүнгээр төсөвлөх нь цэвэр дүнгээ, цэвэр гүйцэтгэлээ ялгаж харах боломжийг бүрдүүлнэ. Жишээ нь, орлого бол эерэг, зардал бол сөргөөр төсөвлөнө.