Мэдээллийн баазад хандах лиценз олгох зөвшөөрөл олгох
Шинэчилсэн:2024/08/11 Унших:0 мин 29 сек
Даянсофт ХХК нь мэргэжлийн байгууллага, хувь хүмүүстэй https://dayansoft.mn/partnership нөхцлөөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж хамтран ажилладаг. Танай байгууллагын хувьд эдгээр гэрээ байгуулсан байгууллага, хувь хүмүүсээс зөвлөгөө, үйлчилгээ авч байгаа тохиолдолд манай компани руу дараах утгатай албан бичгийг бланк хуудсан хэвлэж, тамга гарын үсгээр баталгаажуулж, [email protected] хаягаар илгээснээр тухайн хамтрагч байгууллагын компьютераас танай мэдээллийн бааз руу хандах лиценз олгогдоно.
Албан бичгийн агуулга:
Манай … компани нь танай байгууллагатай хамтран ажилладаг … байгууллагаас зөвлөгөө, үйлчилгээ авч хамтран ажиллах болсон тул манай мэдээллийн бааз руу хандах лиценз олгохыг зөвшөөрч байна.
Лицензийг 2023.12.31 хүртэл олгож өгнө үү.
Хүсэлт гаргасан : ...................................................... / ...................................................... /