Цалин бодолт
Шинэчилсэн:2024/10/17 Унших:18 мин 34 сек
Dayansoft ERP системийн цэс: Цалин -> Цалин бодолт
Энэ цонхонд цалин бодолтын түүхийг бодолтоор, ажилтнаар жагсаалтаар харуулна. Жагсаалтаас Үйлдэл товчноос
- Нийгмийн даатгалын НД-8 маягтыг экспортлож нийгмийн даатгалын тайлан гаргах боломжтой. Нийгмийн даатгалын тайлан гаргах, илгээх зааварчилгааг ЭНД дарж уншина уу.
- 2021 оноос хойшхи цалин бодолтын хувьд цалингийн жагсаалтаас ХХОАТ мэдээ (v2+) гарах, тус жагсаалтыг экспортлох, ХХОАТын тайланг гаргах боломжтой. ХХОАТ-ын тайлан гаргах, илгээх зааварчилгааг ЭНД дарж уншина уу.
Dayansoft ERP системийн цэс: Цалин -> Цалин бодолт -> Шинэ
Энэ цонхонд цалин бодолт хийж бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарж цалин бодох салбар нэгж, цалингийн загвар сонгоно. Сонгосон салбар нэгжээс хамаарч цалин бодох ажилтнуудын (Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд тохируулсан салбар нэгж болон даатгуулагчийн төрлөөр) жагсаалт мөрөөр, цалингийн загвараас хамаарч цалингийн үзүүлэлтүүд баганаар харагдана. Хэрвээ танай байгууллага салбар нэгжээр салгаж цалин бодох шаардлагагүй бол компаниа сонгож бүх ажилтнаа 1 дор бодох нь оновчтой. Харин салбар нэгж, хэлтсээр цалингийн зардал ялгаатай дансанд очих бол тус тусад нь бодно. Хэрвээ салбар нэгжээр салгаж бодох бол Урьдчилгаа цалин бодохдоо тухайн салбар тус бүрээр салгаж бодно уу. Хэрвээ урьдчилгаа цалинг компаниар 1 бодсон тохиолдолд сүүл цалин бодохдоо салбар нэгжээр салгаж бодсон тохиолдолд Урьдчилгаа цалинг автомат татах боломжгүйг анхаарна уу. Цалингийн үзүүлэлтүүдээр урьдчилан томъёогоо оруулсан учраас зөвхөн ажилласан хоног, цаг, нэмэгдэл, суутгал зэрэг зайлшгүй гараас оруулах шаардлагатай утгуудыг оруулахад цалингийн загварын томьёоны дагуу цалин бодолт автоматаар хийгдэнэ. Цалин бодолтыг буюу өмнөх сарын цалин бодолтыг хувилж үүсгэх боломжгүй. Учир нь цалин нь томъёогоор олон үзүүлэлтээс хамаардаг, нэмэгдэл, ажилласан цаг зэрэг тогтмол биш хувьсах үзүүлэлт ихтэй, мөн цалин бодоход зөвхөн хувьсах ялгаатай утгуудыг л гараас оруулахад автомат бодогдоно.
-
Даатгуулагч төрөл - Энэ баганын утгыг гараас солих боломжгүй ба цалин бодох үед Ажилтны бүртгэлээс татагддага. Хэрвээ цалин бодсоны дараа ажилтны бүртгэлд өөрчлөлт оруулсан тохиолдолд Цалин -> Цалин бодолт -> Үйлдэл -> Ажилтны бүртгэлээс Даатгуулагч төрөл татах товчоор шинэчилнэ.
-
Мэргэжил код - Энэ баганын утгыг гараас солих боломжгүй ба цалин бодох үед Ажилтны бүртгэлээс татагддага. Хэрвээ цалин бодсоны дараа ажилтны бүртгэлд өөрчлөлт оруулсан тохиолдолд Цалин -> Цалин бодолт -> Үйлдэл -> Ажилтны бүртгэлээс Мэргэжил код татах товчоор шинэчилнэ.
Цэс: Цалин -> Цалин бодолт -> Журнал
Ажилласан цаг, нэмэгдэл, суутгал зэрэг цалин бодолтоо хийж дууссан дараа энэ цонхонд цалин бодолтын журнал бичилт хийж бүртгэнэ. Систем анх суурилуулах үед Санхүү бүртгэл -> Журнал загвар цонхонд
- Урьдчилгаа цалингийн журнал
- Сүүл цалингийн журнал /ЕрУд/
журналын загвар үүсгэсэн байдаг. Байгууллагын онцлогоос шалтгаалж журнал загвараа өөрчилж, салбар нэгжээр салгаж сайжруулалт хийх боломжтой.
Журнал загвар сонгоод Холбох товч дарахад систем автоматаар журнал бичилт үүсгэнэ.
Цалин бодолтоо шалгах
Зарим багана томъёо хэрхэн бодогдсон, зөв дүн орсон эсэх, ямар баганууд тоон утгатай байгааг Цалин бодолт -> Цалин бодолт цонхонд Шалгах Tab -с шалгана. Тухайн цалин бодолтонд дүн бодогдсон, оруулсан үзүүлэлт баганууд дүн болон ямар томъёогоор яаж бодогдсон тайлбарын хамт харагдана.
Анхаарах зүйл:
- Урьдчилгаа цалин, сүүл цалин бодож байгаагаас шалтгаалж журналын загвараа зөв сонгож үүсгэнэ үү.
- Загвар сонгохгүйгээр журнал бичилтийг Нэмэх, Хасах, Цэвэрлэх товчнуудын тусламжтайгаар гараар бичиж болно.
- Журнал бичилт үүсгэсний дараа цалин бодолтонд өөрчлөлт оруулсан тохиолдолд журналаа дахин шинэчлэн үүсгэнэ үү. Цалин бодолт болон журнал хоорондоо дүнгийн шалгуур байхгүй.
- Хэрвээ салбар нэгжээр салгаж бодох бол Урьдчилгаа цалин бодохдоо тухайн салбар тус бүрээр салгаж бодно уу. Хэрвээ урьдчилгаа цалинг компаниар 1 бодсон тохиолдолд сүүл цалин бодохдоо салбар нэгжээр салгаж бодсон тохиолдолд Урьдчилгаа цалинг автомат татах боломжгүйг анхаарна уу.
Цалин бодолт цонхонд нэмэлт багана тохируулахдаа: Хэрвээ тухайн баганыг зөвхөн тухайн нэг удаагийн цалин бодолт дээр ашиглаад дараагийн цалин бодолт дээр харуулах шаардлагагүй тохиолдолд багана дээр хулганы баруун товч (mouse2) дараад Багана тохируулах дарна.
- Багана тохируулах цонх гаргана.
- Энэ хэсгээс багана буюу үзүүлэлтээ хайгаад өмнөх чек-ийг чеклэнэ. Ингэснээр таны сонгосон багана харагдана.
- Багана тохируулсны дараа Харагдац хадгална. Тухайн багананыг Дараагийн бодолтонд харуулахгүй бол хадгалах шаардлагагүй.
Хэрвээ тухайн баганыг байнга цалин бодолтонд харуулах бол Цалин загвар цонхонд нэг удаа тохируулах шаардлагатай ба энд дарж хэрхэн тохируулах зааврыг харна уу.
Цалин бодолтыг хялбарчлах үйлдлүүд:
- Бүгд ижил, Доош ижил – Гараас утга оруулах багананд утга оруулаад, хулганы баруун товч дараад энэ товчийг дарахад тухайн баганын бүх утга, сонгосноос доошхи утгууд бүгд ижил болно. Бүх ажилтан дээр ижил утга оруулах үед ашиглана. Жишээлбэл, ажилласан хоног гэх мэт.
- Үйлдэл -> Бодох – Зөвхөн цалингийн томъёонд өөрчлөлт оруулсан үед шинэ томъёогоор бодолт хийж үр дүнг шинэчлэнэ. Ямар нэг өөрчлөлт систем хөгжүүлэгчийн зүгээс хийгдээгүй тохиолдолд дарах шаардлагагүй.
- Үйлдэл -> Цаг бүртгэлээс татах – Цаг бүртгэлийн төхөөрөмжөөс импортлон оруулсан, эсвэл гараар шивж оруулсан Цалин -> Цагийн бүртгэл цонхноос цагийн мэдээг автоматаар татна. ажилласан хоног, ажилласан цаг, хоцорсон минут, эрт явсан минут, илүү цаг, баяр ёслолын илүү цаг, өвчтэй, тасалсан гэх мэт цагийн төрлөөрх бүх цалин бодоход шаардлагатай цагийг ажилтан бүрээр татна.
- Үйлдэл -> Авлагын үлдэгдэл татах – Цалин бодож буй ажилтанд үүссэн авлагын тооцооны үлдэгдлийг татна. Тооцооны үлдэгдэл татахдаа Данс, Үзүүлэлтийг сонгоод Татах товч дарна. Түгээмэл тохиолддог хэрэглээ бол Ажилтнаас авлага үүсгээд, цалин дээр суутгал хийж авдаг. Энэ тохиолдолд:
-Данс: Ажиллагсдаас авах авлага
-Үзүүлэлт: 1622-Ажилчдаас авах авлага гэж сонгоод “Татах” товч дарахад тухайн цалин бодож буй огноогоорх Ажиллагсдаас авах авлага дансны үлдэгдлийг ажилтан тус бүрээр татна.
- Үйлдэл -> Наряд бүртгэлээс татах – Dayansoft ERP системийн Үйлдвэрлэл -> Ажил -> Наряд бүртгэлийг ашигладаг бол бүртгэсэн наряд бүртгэлийн мэдээллээс наряд цалинг татна. Нарядаас татахдаа:
-Огноо: Ямар хугацааны хооронд наряд бүртгэлээс татахыг оруулна.
-Үзүүлэлт: Цалин бодолтын аль багананд наряд цалинг татахыг сонгоно. Дараа нь Татах товч дарна.
- Үйлдэл -> Цалингийн мэдээ илгээх – Цалин бодсоны дараа ажилтнууд руу цалин бодолтын дэлгэрэнгүй тайланг ажилтан тус бүрийн цахим шуудан буюу mail-р илгээх боломжтой. Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд тохируулсан mail хаягаар илгээнэ. Илгээх зааврыг энд дарж уншина уу.
Жич, Урьдчилгаа цалин бодох томъёонд гарт олгох урьдчилгаа цалин Т багананд "Урьдчилгаа нийт цалин (Т)-с Авлагын нийт дүн (Т)-г хасч, Суутгалгүй нэмэгдлийн нийт дүн (Т)-г нэмж тооцсон." томъбогоор бодолт хийгдсэн байдаг бөгөөд өөр бусад нэмэгдэл, суутгалыг оруулах боломжгүй байдаг. "Урьдчилгаа цалин F228 Гараас утга оруулах урьдчилгаа цалин" багананд өөр бусад нэмэгдэл, суутгалыг тохируулж оруулах боломжтой.
Анхаарах зүйл:
- Цалин бодох үед цалингийн загвар цонхноос томъёо, загвараа дуудаж ажилладаг. Цалин бодолт цонхыг нээсний дараа Цалингийн загвар цонхонд өөрчлөлт оруулж болохгүй. Энэ тохиолдолд "Засварын горимд загвар өөрчлөхгүй!" алдаа заах бөгөөд цалин бодолтыг цааш үргэлжлүүлж хадгалах боломжгүй, таны оруулсан утгуудаа гараас дахин оруулах шаардлагатай болохыг анхаарна уу. Хэрвээ ийм кейс үүссэн бол Экспорт товч дарж гараас оруулсан мэдээллээ excel файл болгож авсны дараа дахин цалин бодолтоо эхнээс нь шинээр шивж оруулаад хадгалаарай.
Цалинтай холбоотой түгээмэл асуулт
Алдаа №1 - Цалин буруу бодоод байна.
- Олон хэрэглэгчээс ийм асуулт ирж байсан. Гэхдээ яг аль багана, аль дүн хэд байх ёстой байтал хэд гэж бодогдоод байгаа зэргээ яг тодорхой асуухгүй бол бид туслах боломжгүй, шалгах гэж цаг хугацаа их зарцуулдаг. Цалин бодолтын томъёо нь системд хатуу хийгдсэн бөгөөд бүх хэрэглэгч дээр ижил байдаг бөгөөд зөвхөн танай байгууллагын томъёо буруу, өөр хэрэглэгчийнх зөв байна гэсэн ойлголт байхгүй. Хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийн ялгаатай хувь (ҮОМШӨ хувь) тохируулаагүй, эсвэл ХХОАТ тооцох дүн цалинг НДШ хассан дүн гэдгийг мэдэхгүй зэргээс шалтгаалж буруу бодож байна гэсэн дуудлага, асуулт ирэх нь түгээмэл байдаг. Хэрвээ Dayansoft ERP систем дээр бодсон цалин тань буруу бодогдсон юм шиг санагдаж байвал Үндэсний статистикийн хорооны сайт дээрх цалин бодох тооцооллоор цалингаа оруулаад шалгаарай.
Алдаа №2 - Цалин бодоод журнал бичилт үүсгэхээр цалингийн журнал буруу үүсээд байна.
- Санхүү бүртгэл -> Журнал загвар цонхонд үүсгэсэн Цалингийн журналын загвартай холбоотой. Анх програм суулгахад үндсэн цалингийн журнал загварыг санал болгодог бөгөөд байгууллагын онцлог, цалингийн үзүүлэлт, данс зэргээс шалтгаалж журналын загвар өөрчлөгдөж болно. Тус цонх руу ороод цалин бодолтын аль үзүүлэлт баганын утгаар ямар данс дебет, кредит харьцсан бичилт үүсч байгааг өөрөө нягтлан шалгана уу. 2021 оны 1-р сард хийсэн цалингийн модуль шинэчлэлтэй холбоотойгоор 2021 он ба түүнээс хойш бодогдсон цалин бодолтын хувьд шинэчлэгдсэн цалингийн үзүүлэлтээр зохиосон шинэ цалингийн журнал үүсгэж тохируулсан байх шаардлагатайг анхаарна уу.
Алдаа №3 - НДШ, ХХОАТ, Цалингийн өглөг данс ажилтан тус бүрээр задраад тусдаа үүсээд байна.
- НДШ, ХХОАТ, Цалингийн өглөг дансны тохиргоог өөрчилсөнтэй холбоотой. Анх програм суулгахад тус дансууд туслах журнал хөтлөхгүй тохиргоотой байдаг. Туслах журнал хөтөлнө тохиргоотой болгож өөрчилснөөр ажилтан тус бүрээр салж журнал үүсдэг. Тохиргоог өөрчлөхдөө Ерөнхий дэвтэр->Данс цонхонд тухайн дансууд дээр Туслах журнал хөтөлнө баганын утгыг Туслах журнал хөтлөхгүй болгож өөрчлөөд журналаа дахин үүсгэнэ үү.
Алдаа №4 - Урьдчилгаа цалин илүү олгосон тохиолдолд яах вэ?
-
Урьдчилгаа цалин хэтрээгүй (хэвийн) тохиолдолд дараах журнал үүснэ. Жишээ, Урьдчилгаа цалин 40, олговол зохих цалин 100 үед тооцъё.
Урьдчилгаа цалингийн журнал:
Дт: Урьдчилгаа цалин 40
Кт: Касс/Харилцах 40Сүүл цалингийн журнал:
Дт: Ажиллагчдын цалингийн зардал 100
Кт: Цалингийн өглөг 100
Дт: Цалингийн өглөг 40
Кт: Урьдчилгаа цалин 40 -
Урьдчилгаа цалин илүү олгосон тохиолдолд дараах журнал үүснэ. Жишээ, Урьдчилгаа цалин 40, олговол зохих цалин 30 үед тооцъё. Урьдчилгаанд илүү олгосон дүнгээр сүүл цалингийн журналд тухайн ажилтнаас авах авлага үүсгэнэ.
Урьдчилгаа цалингийн журнал:
Дт: Урьдчилгаа цалин 40
Кт: Касс/Харилцах 40Сүүл цалингийн журнал:
Дт: Ажиллагчдын цалингийн зардал 30
Кт: Цалингийн өглөг 30
Дт: Цалингийн өглөг 40
Кт: Урьдчилгаа цалин 40
Дт: Ажилтнаас авах авлага 10
Кт:Цалингийн өглөг 10Анхаарах зүйл: Энэ тохиолдолд ховор кейс бөгөөд Цалингийн өглөг нь нь илүү олгосон Урьдчилгаа цалингийн дүнгээр өссөн дебет, кредит гүйлгээ үүснэ гэсэн үг.
Алдаа №5 - Тооцсон ХХОАТ-н дүн ХХОАТ-н хөнгөлөлтийн дүнгээс бага үед яадаг вэ?
- Цалин бодсон ажилтны цалингаас ХХОАТ тооцох дүн нь 200,000 төгрөгөөс бага буюу тооцсон ХХОАТ нь ХХОАТ-ын хөнгөлөлтөөс бага дүнтэй байгаа тохиолдолд тооцсон ХХОАТ-ын дүнгээр хөнгөлдөг. Ийм бага цалин бодогдсон тохиолдолд хөнгөлөлтийн дүн тооцоолол дээр нягтлан бодогч нар алдаа гаргах нь түгээмэл байдаг. Гаргадаг алдаа нь ХХОАТ-н хөнгөлөлтийг хууль, журамд зааснаар тайлагнадаг явдал юм.
Алдаа №6 - Урьдчилгаа цалин данс үлдэгдэлтэй үлдээд байна.
- Санхүү бүртгэл -> Журнал загвар цонхонд журнал загвараа шалгана уу. Урьдчилгаа цалин бодох үед Урьдчилгаа цалин дансны дебет бичилт хийх ба сүүл цалин бодоход эсрэгээр Урьдчилгаа цалин дансны кредит бичилт урьдчилгаа цалин бодсон дүнгээр хийгдэж, хаагдаж үлдэгдэлгүй болдог. Урьдчилгаа цалин болон сүүл цалин бодохдоо дүн зөрүүтэй бичсэн, эсвэл аль нэг цалин бодоогүй жишээ нь, урьдчилгаа цалин бодсон, сүүл цалин бодоогүй, эсвэл урьдчилгаа цалин бодоогүй шууд сүүл цалин бодохдоо урьдчилгаа цалин багананд дүн оруулсан тохиолдолд энэ алдаа үүснэ.
Цалин банкаар шилжүүлэх
Танай байгууллага цалингаа банкаар дамжуулж олгодог бол тус банкинд өгдөг банкны шилжүүлгийн excel файлыг програмаас экспортлон гаргах боломжтой. Банкны шилжүүлэг тайлан гаргахдаа:
- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд
a. Цалин авах банк – Цалин авах банк сонгож оруулна.
b. Цалин авах данс № – Цалин авах дансны дугаарыг оруулна.
- Цалин бодолт -> Цалин бодолт цонхонд цалин бодно.
- Тайлан -> Цалин -> Банкны шилжүүлэг тайланг Банкаа сонгоод харна.
- Тайлан excel руу экспортлох эсвэл тайлангаас хуулах мөрүүдээ сонгоод банк руу өгдөг excel Файлын загвар дээрээ paste хийгээд хадгална.
- Хадгалсан файлаа банк руу мэйлдэнэ.
Жич, 2021 оны 1-р сард хийсэн цалингийн модуль шинэчлэлтэй холбоотойгоор 2021 оноос өмнөх цалин бодолтын хувьд банкны шилжүүлэг тайлан гарах боломжгүйг анхаарна уу.
Үндсэн цалин өөрчлөх
Үндсэн цалин сарын дундуур цалин нэмэгдсэн тохиолдолд зөрүү цалингийн дүнг Суутгалтай нэмэгдэл баганад оруулна. Жишээ нь:
- Ажилтан А-гийн үндсэн цалин 1,000,000₮ 01/15 өдрөөс хойш цалин 1,500,000₮ болсон бол (Тухайн сарын ажлын өдөр 21)
- 1,000,000₮-өөр 01/01-01/15 хүртэл ажлын 10 хоног ажилласан цалин 1,000,000/21x10=454,545,45₮
- 1/16-1/31-ны өдрийн (Ажлын 11 хоногт) 1,500,000/21x11=785,714.29₮ бөгөөд нийт тухайн сард олгохоор тооцсон цалин 1,240,259.74 болно
- Харин 1,240,259.74-1,000,000=240,259.74 дүнгээр Суутгалтай нэмэгдэл дээр оруулж өгнө гэсэн үг.
Харин цалин багассан тохиолдолд Суутгал 1 баганад оруулж өгнө Жишээ нь:
- Дээрхи жишээн дээр 01/15 өдрөөс 800,000₮ болж өөрчлөгдсөн бол (Тухайн сарын ажлын өдөр 21)
- 1,000,000₮-өөр 01/01-01/15 хүртэл ажлын 10 хоног ажилласан цалин 1,000,000/21x10=454,545,45₮
- 1/16-1/31-ны өдрийн (Ажлын 11 хоногт) 800,000/21x11=419,047.6₮ бөгөөд нийт тухайн сард олгохоор тооцсон цалин 873,593.05 болно
- Харин 1,000,000-873,593.05=126,406.95 дүнгээр Суутгал 1 баганад оруулж өгнө. Уг дүн нь доорхи зурагт заасны дагуу Суутгал нийт дүн баганад харагдана
Цалингийн хуримтлал
Цалин бодолтонд хуримтлалын мөнгийг тохируулга хийх боломжтой.
-
Dayansoft ERP системд Цалин -> Цалин загвар цэс рүү орно.
-
Нэр баганыг шүүж Цалингийн хуримтлал нэртэй цалингийн үзүүлэлтийг Бодолтонд харуулна нүдийг чеклэнэ. Энэ мөрийг идэвхжүүлснээр тохируулж болно.
- Санхүү бүртгэл -> Данс код цэсэнд
- Үйлдэл -> Нэмэх дарж эсвэл
- Ижил бүлгийн дансыг сонгож Үйлдэл -> Хувилах дарж Цалингийн хуримтлал бүртгэх туслахгүй дансыг шинээр үүсгэж хадгална.
Зөвлөмж: Ихэнх байгууллагууд уг дансыг Богино хугацаат өр төлбөр -> Бусад богино хугацаат өр төлбөр бүлэгт шинэ данс үүсгэж бүртгэх хандлагатай байдаг.
- Санхүү бүртгэл -> Журнал загвар цэснээс Сүүл цалин бодох загварыг сонгоно. Уг загвар дээр Нэмэх дарж шинэ багц оруулна.
Шинэ багц: (Шинэ багцаа өмнө нь үүссэн багцын дугаараас үргэлжлүүлж дугаарлана уу.)
Дебет. Цалингийн өглөг xxx
Кредит. Цалингийн хуримтлал xxx
Лист, акт, ХЧТА
Dayansoft ERP системд одоогоор актны мөнгийг бодох боломжгүй байгаа. Цаашид нэмэгдэх болно. Актны мөнгийг оруулахдаа 2 аргаар оруулж болно.
-
1-рт, Сүүлийн 3 сарын дундаж цалин, тэтгэмж бодох хувь хэмжээ, өвчтэй хоног зэргийг оруулж оруулсан томъёогоор тооцоолох
-
2-рт, шууд тооцсон актны мөнгийг гараас оруулж болно.
1-р аргаар бодох тохиолдолд дараах үзүүлэлтүүдийг бодолтонд харуулж утга оруулна.
- Өвчтэй хоног - F263
- Сүүлийн 3 сарын дундаж цалин - F208
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох хувь - F209
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж (Т) - F210
2-р аргаар бодох тохиолдолд
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж - F211 багананд шууд бодогдсон мөнгөн дүнг оруулна.
1, 2-р аргаар тооцсон дүнгийн нийлбэрээр дараах баганад нийт актны мөнгө тооцогдоно. Мөн ажил олгогчоос, даатгалын сангаас гарах дүнг өвчтэй хоногоос тооцож гаргана. Хэрвээ үргэлжилсэн акттай тохиолдолд өвчтэй хоногийг оруулалгүй шууд 2-р аргаар тооцож оруулна.
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны нийт тэтгэмж (Т) - F212
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж ажил олгогчоос (Т) - F213
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж даатгалын сангаас (Т) - F214
Актны мөнгө бодогдсон үед дараах журнал бичилт үүснэ.
Дебет данс 70011010-Даатгалын зардал (ЕрУд) Кредит данс 38011001-Ажиллагсдад өгөх өглөг
Дебет данс 12021003-НДШ-н авлага Кредит данс 38011001-Ажиллагсдад өгөх өглөг
ЖАТ, жирэмсэн амаржсаны тэтгэмж
Dayansoft ERP системд одоогоор ЖАТ бодох боломжгүй байгаа. Цаашид нэмэгдэх болно. Одоогоор тэтгэмжийг 2 аргаар оруулж болно. 1-рт, Тухайн ажлын жилийн дундаж 1 өдрийн цалин, ЖАТ бодох ажлын хоног зэргийг оруулж оруулсан томъёогоор тооцоолох 2-рт, шууд тооцсон амралтын мөнгийг гараас оруулж болно.
1-р аргаар бодох тохиолдолд дараах үзүүлэлтүүдийг бодолтонд харуулж утга оруулна.
- Жирэмсэн, амаржсаны тэтгэмж бодох ажлын хоног - F269
- Тухайн ажлын жилийн дундаж 1 өдрийн цалин - F113
- Жирэмсэн, амаржсаны тэтгэмж (Т) - F205
2-р аргаар бодох тохиолдолд
- Жирэмсэн, амаржсаны тэтгэмж - F206 багананд шууд бодогдсон мөнгөн дүнг оруулна. 1, 2-р аргаар тооцсон дүнгийн нийлбэрээр дараах баганад нийт ЖАТ тооцогдоно.
- Жирэмсэн, амаржсаны нийт тэтгэмж - F207 Ээлжийн амралтын мөнгө нь бодогдож Суутгалгүй нэмэгдлийн нийт дүн (Т) F225-д орж тооцогдоно.
Хоол, унаа, нэмэгдэл цалин
Dayansoft ERP системд суутгалтай болон суутгалгүй нэмэгдлүүдийг цалин бодолтонд тооцож оруулж болно. Суутгалтай нэмэгдлүүд болох унаа, хоолны мөнгийг оруулахдаа 2 аргаар оруулж болно. 1-рт, 1 хоногийн унаа, хоолны мөнгө, ажилласан хоног зэргийг оруулж оруулсан томъёогоор тооцоолох 2-рт, шууд тооцсон унаа, хоолны мөнгийг гараас оруулж болно.
1-р аргаар бодох тохиолдолд дараах үзүүлэлтүүдийг бодолтонд харуулж утга оруулна.
- Ажилласан хоног - F256
- 1 хоногийн хоолны нэмэгдэл мөнгө - F118
- Хоолны нэмэгдэл мөнгө (Т) - F119
- 1 хоногийн унааны нэмэгдэл мөнгө - F121
- Унааны нэмэгдэл мөнгө (Т) - F122
2-р аргаар бодох тохиолдолд
- Хоолны нэмэгдэл мөнгө - F120 багананд шууд бодогдсон мөнгөн дүнг оруулна.
- Унааны нэмэгдэл мөнгө - F123 багананд шууд бодогдсон мөнгөн дүнг оруулна.
1, 2-р аргаар тооцсон дүнгийн нийлбэрээр дараах баганад нийт хоол, унааны мөнгө тооцогдоно.
- Хоолны нэмэгдэл нийт мөнгө (Т) - F270
- Унааны нэмэгдэл нийт мөнгө (Т) - F271
Хоол, унааны мөнгө нь бодогдож Суутгалтай нэмэгдлийн нийт дүн (Т) F151-д орж тооцогдоно.
Унаа, хоолны нэмэгдлээс гадна
- Илүү ажилласан цагийн нэмэгдэл,
- Нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдэл,
- Шөнийн цагаар ажилласан нэмэгдэл
- Замд явсан хоногийн нэмэгдэл
- Хүнд нөхцлийн нэмэгдэл
- Хортой нөхцлийн нэмэгдэл
- Хүйтний нэмэгдэл
- Ажилласан жилийн нэмэгдэл
- Ажил хавсарсны нэмэгдэл
- Орлон ажилласны нэмэгдэл
- Ур чадварын нэмэгдэл
- Шагналт цалин, урамшуулал
- Мэргэжлийн зэргийн нэмэгдэл
- Хээрийн нэмэгдэл
- Түлээ нүүрсний нэмэгдэл
- Ээлжийн амралтын мөнгө зэрэг суутгалтай нэмэгдэл цалингууд тооцон оруулах боломжтой ба эдгээрт байхгүй бусад нэмэгдлийг Суутгалтай нэмэгдэл 1, 2, 3, ….10 хүртэл нэмэгдэл оруулах боломжтой.
Мөн ЖАТ, лист акт, ажилчдад өгөх өглөгөөс гадна Суутгалгүй нэмэгдэл 1, 2, 3, ….10 хүртэл суутгалгүй нэмэгдэл оруулах боломжтой.
Илүү цаг, баярын өдрийн нэмэгдэл
Dayansoft ERP системд илүү цаг, нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдлийг оруулахдаа 2 аргаар оруулж болно. Илүү цэгийн нэмэгдэл хөлс олгох томъёо нь 2021.07.02-ны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дундаж цалин хөлснөөс тооцож байгаа.
1-р арга: Илүү ажилласан цаг, Нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг зэргийг оруулж оруулсан томъёогоор тооцоолох
Илүү цагийн нэмэгдэл - эхний 3 баганын утгыг системээс болон гараас оруулж, 4-р баганын утга томъёоны дагуу бодогдоно.
- Сүүлийн 3 сарын дундаж цалин - F208 (Програмд бодсон сүүлийн 3 сарын дунджаас автомат тооцно. Тухайн цалин бодолт дээр Ажилласан хоног оруулсан байх шаардлагатайг анхаарна уу. Гэхдээ гараас оруулж өөрчлөх боломжтой.)
- Нэмэгдэл хөлс * 1.5+ - F321 (Тогтмол үржвэр 1.5 ба гараас өөрчлөх боломжтой)
- Илүү ажилласан цаг - F259 (гараас эсвэл цагийн бүртгэлээс татаж оруулна)
- Илүү ажилласан цагийн нэмэгдэл Т - F124 (томъёогоор бодогдоно)
Нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдэл - эхний 3 баганын утгыг системээс болон гараас оруулж, 4-р баганын утга томъёоны дагуу бодогдоно.
- Сүүлийн 3 сарын дундаж цалин - F208 (Програмд бодсон сүүлийн 3 сарын дунджаас автомат тооцно. Тухайн цалин бодолт дээр Ажилласан хоног оруулсан байх шаардлагатайг анхаарна уу. Гэхдээ гараас оруулж өөрчлөх боломжтой.)
- Нэмэгдэл хөлс * 2.0+ - F322 (Тогтмол үржвэр 2.0 ба гараас өөрчлөх боломжтой)
- Нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг - F260 (гараас эсвэл цагийн бүртгэлээс татаж оруулна)
- Нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдэл (Т) - F126 (томъёогоор бодогдоно)
2-р арга: Ажилласан цаг оруулалгүй урьдчилж тооцсон нэмэгдэл мөнгийг шууд гараас оруулах
- Илүү ажилласан цагийн нэмэгдэл - F125 (гараас бодсон илүү цагийн мөнгийг оруулах боломжтой.)
- Нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдэл - F127 (гараас бодсон илүү цагийн мөнгийг оруулах боломжтой.)
1, 2-р аргаар тооцсон дүнгийн нийлбэрээр дараах баганад нийт илүү цаг, баяр ёслолын нэмэгдэл мөнгө тооцогдоно.
- Илүү ажилласан цагийн нийт нэмэгдэл (Т) - F272 (томъёогоор бодогдох нийт илүү цагийн нэмэгдэл хөлс)
- Нийтээр амрах баярын өдөр ажилласан нийт нэмэгдэл (Т) - F273 (томъёогоор бодогдох нийт баярын өдөр ажилласан цагийн нэмэгдэл хөлс)
Илүү ажилласан цаг, нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдлүүд нь бодогдож Суутгалтай нэмэгдлийн нийт дүн (Т) F151-д орж тооцогдоно.
Анхаарах зүйл:
- 2022.01.01-с мөрдөгдөж буй хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлтийн дагуу илүү цагийн хөлс тооцохдоо үндсэн цалингаас биш сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцдог болсон. Хэрвээ танай байгууллага Үндсэн цалингаас нэмэгдэл цалин хөлсөө тооцох бол Цалин бодолт -> Цалин загвар цонхонд Илүү цагийг Үндсэн цалингаас тооцох бол 0 утгыг өөрчилнө үү! - F323 баганын Тогтмол утгыг 1 болгоод, цалин бодолт цонхонд мөн 1 утга оруулж тооцно.
- 2022.04-р сараас өмнө илүү цагийн мөнгө бодсон тохиолдолд тухайн цалин бодолт нь үндсэн цалингаас тооцсон, мөн 1.5 дахин үржүүлэх нь томъёонд хатуу байсан тул 2022.04-р сараас хойш илүү цагийн цалин бодох үед дараах зааврын дагуу нэг удаа тохиргоо хийх шаардлагатай болсон.
- Цалин бодолт -> Цалин загвар цонхонд F321 - Нэмэгдэл хөлс 1.5+ баганын Өмнөхөөс татах (v2+) баганын утга Сүүл цалин байгааг Хоосон болгож хадгалах
- Цалин бодолт -> Цалин бодолт цонхноос бодсон цалин бодолт руу ороод жагсаалтын толгой дээр хулганы баруун товч дарж Багана тохируулах дараад F321 - Нэмэгдэл хөлс 1.5+ баганыг чеклэж харуулаад утгыг бүх мөрөнд 1.5 болгож өөрчилнө. Доош ижил товчоор бүх мөрөнд солих боломжтой.
- Цалин бодолт -> Цалин бодолт цонхноос бодсон цалин бодолт руу ороод Үйлдэл -> Бодох товч дарна.
- Дундаж цалин хөлс тооцохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалингаас Олговол зохих цалин Т - F110 баганын утгын нийлбэрийг Ажилласан хоног - F256 баганын утгын нийлбэрт хувааж тооцох ба гараас өөрчлөх боломжтой байгаа. Хэрвээ танай байгууллага өмнө нь цалин бодохдоо ажилласан хоног оруулаагүй 0 утгатай, зөвхөн Ажилласан цаг оруулж бодсон тохиолдолд дараах алдааны мессэж (Arithmetic overflow error converting numeric to data type numeric. The statement has been terminated.) харагдана. Иймд өмнөх саруудын цалинд бодолтонд ажилласан хоногийг нөхөн оруулна уу.
Ажилчдаас авах авлага суутгах
Dayansoft ERP системд ажлаас хоцорсон, ажил тасалсан, сахилгын шийтгэл, хариуцлага алдсаны суутгал, унаа, хоолны суутгал, үйлдвэрчний эвлэлийн татвар, цалингийн зээл, утасны төлбөр, ажилчдаас авах авлага зэрэг төрөл бүрийн суутгал, авлагуудыг цалин бодолтонд тооцож суутгаж болно. Авлага суутгалуудаар тусгай үзүүлэлт үүсгэсэн ба эдгээрт байхгүй авлага, суутгалуудыг Авлага 1, 2, 3, ...10, Суутгал 1, 2, 3, … 10 хүртэл үзүүлэлт багануудаар ялган оруулах боломжтой.
Зарим суутгал, авлагыг цалин бодох үед шууд тооцох ба зарим авлагын хувьд цалин бодохоос өмнө урьдчилж тухайн ажилтан дээр авлага үүсгэж дансанд бичилт хийсэн байх ба цалин бодох үед авлагын дүнг данснаас цалин бодолтын хүснэгтэнд татна.
Түгээмэл жишээ гэвэл, ажилчдаас авах авлага үүсгэсэн байх ба цалин бодох үед Ажилчдаас авах авлага - F101 багананд 12031002-Ажиллагсдаас авах авлага дансны үлдэгдлийг татаж, эсвэл шууд гараас суутгах авлагын дүнг оруулж цалин бодно. Цалингийн журналд 33011001-Цалингийн өглөг болон 12031002-Ажиллагсдаас авах авлага дансыг бууруулсан бичилт хийгдэнэ.
Авлагын дүнг цалингийн хүснэгтэнд татахдаа Үйлдэл -> Авлагын үлдэгдэл татах – Цалин бодож буй ажилтанд үүссэн авлагын тооцооны үлдэгдлийг татна. Тооцооны үлдэгдэл татахдаа Данс, Үзүүлэлтийг сонгоод Татах товч дарна. Түгээмэл тохиолддог хэрэглээ бол Ажилтнаас авлага үүсгээд, цалин дээр суутгал хийж авдаг. Энэ тохиолдолд:
o Данс: Ажиллагсдаас авах авлага
o Үзүүлэлт: 1622-Ажилчдаас авах авлага гэж сонгоод “Татах” товч дарахад тухайн цалин бодож буй огноогоорх Ажиллагсдаас авах авлага дансны үлдэгдлийг ажилтан тус бүрээр татна.
Ээлжийн амралт бодох
Dayansoft ERP системд одоогоор ээлжийн амралтын мөнгийг бодох боломжгүй байгаа. Цаашид нэмэгдэх болно. Одоогоор амралтын мөнгийг оруулахдаа 2 аргаар оруулж болно.
-
1-рт, Тухайн жилийн дундаж цалин, ээлжийн амралтын хоног зэргийг оруулж оруулсан томъёогоор тооцоолох
-
2-рт, шууд тооцсон амралтын мөнгийг гараас оруулж болно.
1-р аргаар бодох тохиолдолд дараах үзүүлэлтүүдийг бодолтонд харуулж утга оруулна.
- Ээлжийн амралтын хоног - F268 (гараас оруулна)
- Тухайн жилийн дундаж цалин - F113 (гараас оруулна)
- Ээлжийн амралтын мөнгө Т - F114 (томъёогоор бодогдоно)
2-р аргаар бодох тохиолдолд
- Ээлжийн амралтын мөнгө - F115 (бодогдсон амралтын мөнгийг бөөн дүнгээр гараас оруулна)
1, 2-р аргаар тооцсон дүнгийн нийлбэрээр дараах баганад Ээлжийн амралтын нийт мөнгө Т тооцогдоно.
- Ээлжийн амралтын нийт мөнгө Т - F116 (томъёогоор бодогдоно.)
Анхаарах зүйл:
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын Дугаар А/191 тушаалын дагуу ээлжийн амралт тооцоход дундаж цалинг тооцох тооцоолол өөрчлөгдсөн. Энэ тооцооллыг програмаас автомат хийхэд одоогоор боломжгүй байгаа тул гараар тооцож тухайн жилийн дундаж цалингаа гараас оруулна уу.
Хийснээр наряд цалин
Цалин бодолт -> Цалин загвар цонхонд Хийснээр буюу наряд цалин - F103 баганыг Бодолтонд харуулна чеклээд хадгална.
Хийснээр цалинг Цалин бодолт цонхонд оруулахдаа 2 аргаар оруулж болно.
1-рт, Цалин бодолт цонхонд Хийснээр буюу наряд цалин - F103 багананд нийт бодсон цалингаа гараас оруулах 2-рт, ажилтан тус бүрээр, ямар ажлыг, хэзээ, хэдийг хийснээр нарийвчлан бүртгэж тухайн бүртгэлээс цалин бодолт руу татах боломжтой. Наряд бүртгэлийг дэлгэрэнгүй хийх бол энд дарж дэлгэрүүлж уншина уу. Наряд бүртгэл хийсний дараа Цалин бодолт цонхноос Үйлдэл -> Наряд бүртгэлээс татах дараад Огноо, Үзүүлэлтийг сонгоод Татах товч дарна.
Хоцорсны суутгал
Цалин бодоход ажлаас хоцорсон хугацаагаар суутгал тооцож авах боломжтой. Dayansoft ERP системд дараах тохиргоог хийнэ.
- Цалин -> Цалин загвар цэсэнд зурагт харуулсан мөрүүдийн "Бодолтонд харуулна" баганыг чеклэнэ. "Ажлаас хоцорсон 1 минутанд суутгах дүн" мөрний Тогтмол баганад суутгалын дүнгээ оруулж өгнө.
- Цаг бүртгэл хийхдээ цаг төрөл хэсэгт Ажлаас хоцорсон минут гэж сонгоно.
- Цалин бодолт -> Үйлдэл -> Цаг бүртгэлээс татах сонгож ажлаас хоцорсон мэдээг татна. Ингэснээр Цалин бодолт цонхонд автоматаар суутгалын дүн бодогдоно.