Тайлан шинжилгээ


Шинэчилсэн:2024/12/08 Унших:0 мин 53 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Тайлан шинжилгээ

Тайлан

Тайлан харах хугацаагаа сонгож Харах товч дарснаар програмд хөтөлсөн ажил гүйлгээнээс Excel тайлан боловсруулж харуулна. Энэхүү тайлан нь шинээр хөгжүүлэгдэж байгаа бөгөөд Санхүүгийн их бүрэн тайлан, шинжилгээ, цаашид татварын тайлан маягтууд нэмэгдэн орно. Тайланг дурын хугацаагаар шүүж, Excel export хийж авах боломжтой.

Одоо гарч буй тайлангууд:

ReportAnalysis

Нэмэлт тайлан

Энэ цонхонд хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн Excel томъёотой файлаа оруулан програмд хөтөлсөн ажил гүйлгээнээс дурын тайланг боловсруулж ашиглах боломжтой. Танайд стандарт тайлангуудаас өөр тайлангийн хэрэгцээ шаардлага гарсан бид бидэнтэй холбогдоорой.

Шалгах баланс

Энэ цонхоор байгууллагын хэмжээнд бүх дансны эхний, эцсийн үлдэгдэл, өөрчлөлт зэргийг дурын хугацааны хооронд шүүж харах, хянах боломжтой. Дансны бүлэг, дэд бүлгээс данс хүртэл задлан өсөлт, бууралтыг ялган харах боломжтой.

TrialBalance

Шалгах балансаар алдаатай, дутуу гүйлгээг хялбар ялгаж харах боломжтой байдаг.

Данс дүн

Энэ цонхоор тухайн дансаар хийсэн гүйлгээний дүн, цэвэр өөрчлөлт зэргийг хугацааны шатлалаар харуулна. AccountAmount

Мөнгөн гүйлгээ дүн

Энэ цонхоор тухайн мөнгөн гүйлгээний үзүүлэлтээрх дүн, цэвэр өөрчлөлт зэргийг хугацааны шатлалаар харуулна. CashAmount