Модулийн тухай - ҮЙЛ
Шинэчилсэн:2024/10/16 Унших:5 мин 29 сек
Модулийн тухай
Энэ модулиар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой ажил гүйлгээг бүртгэнэ. Үйлдвэрлэлийн бүртгэлийг зөв хөтлөснөөр үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний бодит өртгийг тооцоолж, стандарт өртгөөс хэр зөрж байгааг хянах боломжтой.
Үйлдвэрлэлийн бүртгэл хөтлөх
Үйлдвэр бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, орц норм, хийх арга технологи гээд бүгд хоорондоо ялгаатай байдаг. Гэхдээ үйлдвэрлэлийн процесс, шат дамжлага, түүний санхүү бүртгэлд тусгах арга зам, зарчим нь бүгд ижил юм. Тэгвэл Dayansoft ERP системд үйлдвэрлэлийн бүртгэлийг хөтлөх шат дараалал, анхаарах зүйлс, урьдчилан хийх ёстой тохиргооны талаар тайлбарлая.
Үйлдвэрлэлийн бүртгэл хөтлөхөд урьдчилан нэг удаа хийгдэх тохиргоонууд:
- Үндсэн тохиргоо -> Салбар нэгж дээр үйлдвэр, цех тус бүрийг ангилан бүртгэсэн байх. Жишээ нь: Махны цех, Сүүний цех гэх мэт.
- Ерөнхий дэвтэр -> Данс цонхны "Бараа материал" бүлэгт Дуусаагүй үйлдвэрлэлийн дансуудыг ялган бүртгэсэн байх шаардлагатай. Үйлдвэрлэлийн дамжлага, цех тус бүрээр дараах 4 төрлийн дансыг ялган бүртгэнэ.
- Дуусаагүй үйлдвэрлэлийн Шууд материалын зардал - цех1
- Дуусаагүй үйлдвэрлэлийн Шууд хөдөлмөрийн зардал - цех1
- Дуусаагүй үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал - цех1 (Нэмэгдэл зардлуудыг дулаан, цахилгаан, түрээс гэх мэт зардал тус бүрээр ялган үүсгэснээр дараа нь зардал тус бүрээр нь зардлуудаа ангилан харах боломжтой болно. Хэрвээ ангилан ялгахгүй бол Нэмэгдэл зардал гэсэн ганц дүн, тоо л харна гэсэн үг.)
- Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл - цех1
- Санхүү бүртгэл -> Данс цонхны "Бараа материал" бүлэгт бараа материалын үлдэгдэл хөтлөгдөх дансуудыг ялган бүртгэсэн байх. Жишээ нь: ТЭМ, Агуулах, Дэлгүүр1, Дэлгүүр2 гэх мэт
- Бараа материал -> Барааны код цонхонд үйлдвэрлэдэг бэлэн бүтээгдэхүүнүүдээ кодлосон байх. Кодлохдоо дараах тохиргоог хийнэ.
- Төрөл - Бүтээгдэхүүн төрлийг сонгоно. Бүтээгдэхүүн төрөл сонгоогүй тохиолдолд үйлдвэрлэлээс орлого цонхонд сонгогдохгүй.
- Орц норм цонхонд "Стандарт өртөг" оруулна. Стандарт өртөг оруулсан бүтээгдэхүүнүүдэд бодит өртөг хуваарилагдах ба оруулаагүй бол 0 өртөг хуваарилагдана. Хэрвээ танай үйлдвэр бүтээгдэхүүнүүддээ стандарт өртөг оруулах боломжгүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд үндэслээд бодит өртгөө хуваарилах бол энэ алхамыг хийхгүй байж болно.
Үйлдвэрлэлийн бүртгэл хөтлөх үндсэн дараалал: (Энэ нь байгууллагын бүртгэлийн процессоос хамаарч ялгаатай байж болохыг анхаарна уу.)
- Худалдан авалт -> Худалдан авалт цонхоор ТЭМ-н дансанд худалдан авалтаа хийх
- Бараа материал -> Дотоод зарлага цонхоор хийнэ. ТЭМ-аа дуусаагүй үйлдвэрлэлийн шууд материалын зардал данс руу зарлага хийнэ.
Дебет ШМЗ, Кредит ТЭМ - Бараа материал -> Өртөг бодох цонхоор өртгөө бодуулснаар Дуусаагүй үйлдвэрлэл Шууд материалын зардал дансанд үйлдвэрлэлд орсон ТЭМ-н өртөг тооцоологдож хуримтлагдана.
- Үйлдвэрийн ажилчдын цалин бодолтыг хийж цалингийн журналд Дуусаагүй үйлдвэрлэл Шууд хөдөлмөрийн зардал дансанд дүн хуримтлагдаж бүртгэгдэнэ. Ерөнхий дэвтэр -> Журнал загвар цонхонд үйлдвэр, цех тус бүрээр цалингийн журналын загвар үүсгэж, зөв дансанд зардлаа хуримтлуулах хэрэгтэйг анхаарна уу.
- Касс, харилцах, журнал бичилт зэрэг цонхуудаар Дуусаагүй үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудыг бүртгэж, тус тусын дансанд нь хуримтлуулах.
- Үйлдвэрлэлийн циклийн дагуу (өдөр, 7 хоног, сар, улирал гэх мэт байгууллага, үйлдвэр бүр харилцан адилгүй байдаг) Дуусаагүй үйлдвэрлэлийн зардлуудаа нэгтгэж Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл данс руу хаах. Хаах дүнгээ Тайлан -> Ерөнхий дэвтэр -> Гүйлгээ баланс тайлангаас бүлгээр шүүж харна. Ерөнхий дэвтэр -> Журнал загвар цонхонд үйлдвэр, цех тус бүрээр нэгтгэл хийх журналын загвар үүсгэж, журнал бичилтээ автоматжуулах боломжтой.
- Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого цонхоор үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнээ орлогод авна.
-
Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого цонхонд орлогын баримтуудаа сонгоод, Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл дансанд хуримтлагдсан бодит өртгийн нийт дүнг орлогын баримтуудад хуваарилна. Хуваарилахдаа Үйлдэл товчноос
- стандарт өртөгт үндэслэж бодит өртөг хуваарилах
- тоо хэмжээнд үндэслэж бодит өртөг хуваарилах боломжтой.
- бодит өртгийг стандарт өртгөөр хуваарилах гэсэн 3 сонголтоос сонгоно. Энэхүү 3 өртөг хуваарилах аргын ялгаатай тал, аль аргийг сонгох талаар ЭНД дарж дэлгэрүүлж уншаарай.
- Борлуулалт -> Борлуулалт цонхоор бэлэн бүтээгдэхүүнээ борлуулж журналд холбоно.
- Бараа материал -> Өртөг бодох цонхоор өртгөө бодуулснаар борлуулсан бэлэн бүтээгдэхүүний өртөг тооцоологдоно.
- Тайлангийн модулиас үйлдвэрлэлтэй холбоотой тайлангаа харна.
Дээрх шат дараалал нь хамгийн товч байдлаар хийгдэх алхмуудыг жагсаан бичсэн бөгөөд тус тусын цонхонд хийгдэх үйлдлийг гарын авлагаас дэлгэрүүлж уншина уу.
Анхаарах зүйлс
Дуусаагүй үйлдвэрлэлийн бүх зардлуудыг нэгтгэл дансанд нэгтгэсний дараа дүнг хуваарилж, бодит өртөг тооцдог. Хэрэв үйлдвэрлэл нь шат дамжлагатай бол эхний шат дамжлагын хувьд хагас боловсруулсан бүтээгдэхүүний өртгийг бодуулж гаргасны дараа, дараагийн шатны зардлуудыг нэгтгэж, шат дамжлага бүрээр дарааллын дагуу өртгийг бодуулж гаргана.
Видео заавар
Энэ модуль нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой бүх ажил гүйлгээг бүртгэх, үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний бодит өртгийг тооцоолох, стандарт өртөгт харьцуулсан хяналт хийх, нэгдсэн тайлан мэдээгээр хангах үндсэн үүрэг бүхий модуль юм.
Функц боломж
- o Стандарт орц норм, технологи карт
- a. Орц норм, хэмжээ тохируулах
- b. Тогтмолоор эсвэл хэлбэлзэлтэй хасагдах эсэхийг тохируулах
- c. Авч явах буюу take out, box хийх эсэхийг тохируулах
- d. Dayansoft POS програмын гал тогооны захиалгын хуудсанд хэвлэх эсэхийг тохируулах, хэвлэгдэх дараалал
- e. Орцуудыг бүлэглэх
- f. Орц дээр нэмэлт тайлбар, жор, технологи зааварчилгаа оруулах
- g. Мөрдөж эхлэх, дуусах хугацаагаар ялган оруулах. Тохируулсан хугацаагаар тус тусын зарлага гарах
- h. Ижил төстэй бүтээгдэхүүний орцоос хуулах (copy, paste)
- i. Сүүлд авсан үнээр нэгж материал орцын, нэгж бүтээгдэхүүний өртгийг ойролцоогоор тооцох
- j. Цикл үүсгэсэн буруу орц нормыг устгах
- o Бэлэн бүтээгдэхүүний стандарт өртгийг хугацаагаар ялган тохируулах.Бэлэн бүтээгдэхүүний бодит өртгийг тохируулсан стандарт өртгөнд пропорцлон хуваарилах
- o Зардлын бичилт хийх
- o Зардал хуримтлуулан нэгтгэх
- o Үйлдвэрлэлээс орлого бүртгэх
- a. Excel файлаас импортлох, copy, paste
- b. Жагсаалтыг баримтаар, бараагаар, Динамик үзүүлэлтүүдээр pivot тайлан харах
- c. Материалын зарлага үүсгэх
- d. Дотоод хөдөлгөөн үүсгэх
- e. Хувилах
- f. Борлуулалтаас борлуулсан бараанд үндэслэн орлого авах
- g. Орц тооцоолол тайлан
- i. Орц бүтээгдэхүүнээр тайлан
- ii. Орц орцоор тайлан
- h. Өртөг тооцох
- i. Нэгж стандарт өртгийг дахин татах
- ii. Стандарт өртөгт үндэслэн бодит өртөг хуваарилах
- iii. Тоо хэмжээнд үндэслэн бодит өртөг хуваарилах
- iv. Ажлын бүртгэлээр өртөг хуримтлуулж өртөг хуваарилах
- v. Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл тус бүрээр өртөг хуваарилах (цех, шат дамжлаг тус бүрээр)
- vi. Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл дансанд үлдэгдэл үлдээж, хувилж өртөг хуваарилах
- o Олон шат дамжлагатай үйлдвэрлэлийн өртөг тооцох
- o Түүхий эдийн зарцуулалтыг стандарт орц дээр тулгуурлаж автоматаар санал болгох
- o Түүхий эдийн орц нормын стандарт болон бодит зарцуулалтыг хяналт хийх
- o Материалын үлдэгдэл, зарцуулалтын хяналт хийхдээ бодит болон стандартаарх зарлагыг харьцуулах
- o Ажилбар бүлэглэх, салбар нэгжээр ялгах
- o Ажилбар бүртгэх
- a. Excel файлаас импортлох, copy, paste
- b. Хувилах
- c. Нэгж ажилбарын үнэлгээ
- d. Нэгж хэмжээ
- e. Нийт үнэлгээ
- f. Дараалал тохируулах
- g. Заавал хийгдэх ажилбар эсэх
- o Ажил загвар бүртгэх
- a. Excel файлаас импортлох, copy, paste
- b. Хувилах
- c. Ажилбар тохируулах, copy, paste
- o Ажил бүртгэх
- a. Excel файлаас импортлох, copy, paste
- b. Ажил хийсэн бүртгэл буюу наряд бүртгэл, түүнийг цалин бодолтонд татах
- i. Ажилтан
- ii. Тоо хэмжээ
- iii. Огноо
- iv. Үнэлгээ
- c. Наряд тайлан
- d. Ажлын ажилбарууд
- e. Ажилд зарцуулсан цаг бүртгэл, түүнийг цалин бодолтонд татах
- f. Ажилтай холбоотой файлын зам тохируулах
- g. Ажилтай холбоотой нэмэлт мета мэдээлэл
- o Ажлын жагсаалт, нэгтгэл
- a. Шүүлт
- i. Салбар нэгж
- ii. Ажилбар бүлэг
- iii. Ажилбар
- iv. Ажил
- v. Ажилтан
- b. Динамик үзүүлэлтүүдээр pivot тайлан харах
- a. Шүүлт
Тайлан
- o Бүтээгдэхүүний стандарт орц
- o Бүтээгдэхүүний өртгийн хяналт
- o Материалын үлдэгдлийн хяналт
- o Материалын зарлагын хяналт (бодит, стандарт)
- o Материалын зарлага стандартаар
- o
- o + Нэмэлт тайлангууд (тухайн байгууллагад зориулж нэмэлтээр хийх боломжтой)