Барааны бүлэг


Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 23 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны бүлэг

Энэ цонхонд байгууллагын хэмжээнд ашиглагдах бүх бараа материалын бүлгийн мэдээллийг оруулна. Хэрэглэгч та бараа материалаа дурын байдлаар бүлэглэж бүртгэх боломжтой. Гэхдээ барааны бүлэг гэдэг нь тухайн барааны шинж чанарыг илэрхийлсэн, тайлан мэдээ гаргахад ашиглагдахуйц, хэрэгцээтэй байх шаардлагатай. Байгууллага өөрсдийн онцлогоос хамаарч янз бүрээр хөтөлдөг. Жишээ нь, зарим нь хангамжийн материал гэсэн бараа материалын данс үүсгэдэг бол зарим нь барааны бүлэг үүсгэдэг. Зарим байгууллага ТЭМ буюу түүхий эд материал гэсэн ганц бүлэг үүсгээд явдаг бол зарим нь Гурил, гурилан бүтээгдэхүүн, Мах, махан бүтээгдэхүүн, Нарийн ногоо, Бүдүүн ногоо, Амтлагч гэх мэт нарийвчлан задалдаг.

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Хэрвээ барааны кодыг импортлон оруулж байгаа бол Барааны бүлэг автоматаар үүснэ. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил байна.

ItemGroup

Програм анх суулгахад Барааны бүлэг толгой бүлэгт Бүлгийн нэрээ оруулна уу гэсэн нэртэй анхны бүлэг оруулсан байдаг. Бүлгийн нэрийг өөрчлөөд, нэмэх бүлгээ нэмээд хадгална. Хэрвээ бүлэг дотор дэд бүлэг үүсгэх бол дээрх зурагт үзүүлсний дагуу Харъяа бүлэг багананд толгой бүлгийг сонгож хадгална.