Тайлан харах, хэвлэх
Шинэчилсэн:2024/12/08 Унших:2 мин 5 сек
Тайлан харах, хэвлэх
Үйлдэл -> Тайлан харах товч дарна. Dayansoft POS програмаас дараах тайлангууд гарах боломжтой. Тайлан бүр дотроо бүлэглэлт хийж дурын байдлаар боломжтой.
- Борлуулалт
- Бараа
- Огноо
- Ангилал
- Ажилтан
- Данс
- Хаана
- Хөнгөлөлт
- Төрөл
- Касс
- Касс
- Огноо
- Төрөл
- Захиалга
- Бараа
- Огноо
- Ангилал
- Ажилтан (Захиалга бичсэн ажилтнаар, Захиалганд сонгогдсон ажилтнаар)
- Захиалга буцаалт
- Бараа
- Огноо
- Тайлбар
- Хэн хассан
- Хассан төрөл
- Үлдэгдэл
Тайлангаа сонгоод excel файл руу экспортлох, хэвлэх боломжтой.
Үндсэн цонхноос Захиалга, Борлуулалт дээр дарж жагсаалтаар харах боломжтой. Dayansoft POS програмаас борлуулалтын дата мэдээлэл нь тодорхой хугацаанд автоматаар Dayansoft ERP системд илгээгддэг ба илгээгдээгүй мэдээлэл түр хугацаанд улаан өнгөөр ялгарч харагддаг.
Үйлдэл -> Тайлан (Fintech) товч дарж финтек төлбөрийн шийдлүүдээр хийсэн гүйлгээний түүхийг харна.
Анхаарах зүйл:
Dayansoft POS програм дээр сүүлийн 3-6 сарын борлуулалт хадгалагддаг тул өмнөх хугацааны тайланг Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тайлан цонхноос шүүж харна уу. Хэрвээ Dayansoft DMart програм ашигладаг бол мөн харах боломжтой.
Устгал, буцаалт, цуцлалтын тайлан
Dayansoft POS програмд устгах үйлдэл огт байхгүй. Нэгэнт захиалга бичиж Захиалах товч, эсвэл төлбөр авч Баримт хэвлэх товч дарсан л бол програмд захиалга, борлуулалт болж бүртгэгддэг. Хэрэглэгч тухайн бүртгэлийг устгах боломжгүй ба зөвхөн эрх бүхий хэрэглэгч Тайлбар бичиж, захиалгын хувьд Захиалга цуцлах, харин Ebarimt гарсан тохиолдолд Буцаалт хийх боломжтой. Захиалга цуцалсан, борлуулалтын баримт буцаасан жагсаалт, тайланг Dayansoft ERP, POS, DMart програмуудаас харах зааврыг доорх алхмаас харна уу.
Dayansoft POS програмаас:
- Захиалгын цуцлалт, хасалтыг Үйлдэл -> Тайлан харах цонхноос Захиалга, Захиалга ажилтан, Захиалга буцаалт тайлангуудаас өөрт тохирох тайланг сонгож хугацаагаар шүүж харна.
- Хассан гэдэг нь захиалга үүсгээд, тухайн захиалгаас бараа, үйлчилгээг хассан үед үүсдэг.
- Цуцалсан гэдэг нь захиалга дахь бүх бараа, үйлчилгээг буцаасан, цуцалсан үед үүсдэг.
- Борлуулалтын буцаалтыг Борлуулалт жагсаалтнаас Төрөл баганыг Return утгаар шүүж харна.
Dayansoft ERP системээс:
- Захиалгын цуцлалт, хасалтыг Борлуулалт -> Пос тайлан цонхноос Захиалга товчоо, Захиалга жагсаалт, Захиалга бараа тайлангуудаас өөрт тохирох тайланг сонгож хугацаагаар шүүж харна.
- Хассан гэдэг нь захиалга үүсгээд, тухайн захиалгаас бараа, үйлчилгээг хассан үед үүсдэг.
- Цуцалсан гэдэг нь захиалга дахь бүх бараа, үйлчилгээг буцаасан, цуцалсан үед үүсдэг.
- Борлуулалтын буцаалтыг Борлуулалт -> Пос тайлан цонхноос Баримт, Баримт бараа, Товчоо тайлангуудаас өөрт тохирох тайланг сонгож хугацаагаар шүүж харна. Баримт жагсаалтаас Төрөл баганыг Return утгаар шүүж харна.
Dayansoft DMart системээс:
- Захиалгын цуцлалт, хасалтыг Orders цэснээс Orders products by day, Orders by employee, Orders by employee and item тайлангуудаас өөрт тохирох тайланг сонгож хугацаагаар шүүж харна.
- Remove гэдэг нь захиалга үүсгээд, тухайн захиалгаас бараа, үйлчилгээг хассан үед үүсдэг.
- Cancel гэдэг нь захиалга дахь бүх бараа, үйлчилгээг буцаасан, цуцалсан үед үүсдэг.
- Борлуулалтын буцаалтыг Sales -> Sales by receipt тайлангаас Sales type баганыг Return утгаар шүүж харна.