Шинэ хэрэглэгч болох (FAQ)
Шинэчилсэн:2024/10/24 Унших:3 мин 17 сек
* Шинэ хэрэглэгч болохын тулд яах вэ?
Шинэ хэрэглэгч болох 3 алхам бүгд онлайнаар хийгдэнэ.
- "Гэрээ байгуулах" форм бөглөх
- Гэрээ баталж, төлбөр шилжүүлэх
- Програм суулгаж, лиценз олгох
Шинэ борлуулалтын цэг нээх бол ЭНД дарж дараалал алхамтай танилцана уу.
* Танай програм ямар төхөөрөмж дээр суух вэ? Танайх төхөөрөмж зардаг уу?
Манайх ямар нэг тоног төхөөрөмж, компьютер огт зардаггүй. Dayansoft ERP болон Dayansoft POS програмууд нь зөвхөн Windows10 ба түүнээс хойшхи үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суух бөгөөд суух тоног төхөөрөмжийн үзүүлэлт, дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
MAC OS-тэй компьютерт суух боломжгүй.
* Танай програм онлайн (cloud) уу? Програм ашиглахад заавал интернет хэрэгтэй юу?
Dayansoft програмууд нь зөвхөн Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суулгадаг, зөвхөн лиценз олгосон компьютер, төхөөрөмжөөс програмд хандах боломжтой desktop application юм. Өөрөөр хэлбэл, дурын компьютераас browser нээгээд орох боломжгүй гэсэн үг.
Гэхдээ танай мэдээллийн бааз онлайн серверт (дата центрт) байрших ба Dayansoft ERP, Dayansoft DMart програмууд лицензтэй төхөөрөмжөөс интернеттэй үед лицензтэй төхөөрөмжөөс хэзээ ч хандан ажиллах боломжтой. Иймд та компьютераа солих, компьютер нь эвдрэх, хулгайд алдах гэх мэт эрсдэл тохиолдох үед таны өмнө нь бүртгэсэн дата, мэдээлэл алдагдахгүй хэвээр хадгалагдах ба шинэ компьютерт програмаа шилжүүлэн суулгаад үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэсэн үг.
Dayansoft POS програмын хувьд интернетгүй үед хэвийн ажиллах боломжтой. НӨАТУС буюу Ebarimt-н шаардлагаар интернетгүй ч 72 цагийн дотор сугалааны дугаартай баримт хэвлэнэ. Интернет ирсэн үед онлайн мэдээллийн бааз болон Ebarimt систем рүү борлуулалтын мэдээг автомат илгээнэ.
Мэдээллийн баазын нөөцлөлт, хамгаалалт автомат хийгддэг. Энэхүү нэмэлт үйлчилгээнд тусдаа нэмэлт төлбөр тооцоо гарахгүй.
* Туршиж үзэх демо програм байдаг уу?
Манай програмын онлайн демо хувилбар, туршилтаар ашиглах хугацаа гэж байдаггүй. Гэрээ хийж, төлбөрөө шилжүүлснээр програм суулгаж лиценз олгодог.
Манай веб сайт дээр "МЭДЛЭГИЙН САН" хэсэгт програмын танилцуулга, гарын авлага материал бүрэн эхээрээ нээлттэй байдаг ба програмын дэлгэц, цонх, ажиллагаатай уншиж танилцах, үзэх боломжтой.
Хэрвээ та хүсвэл манай оффист ирж, эсвэл зайнаас онлайн танилцуулга авч болно.
* Сургалт, нэвтрүүлэлтээ яаж хийдэг вэ? Биеэр ирэх үү?
Та програм анх авахдаа дараах 3 байдлаар сургалт, зөвлөгөө авч болно.
1. Гарын авлага + Чат зөвлөгөө
Сургалт, онлайн дэмжлэгийн багц сонгохгүйгээр зөвхөн МЭДЛЭГИЙН САН, ГАРЫН АВЛАГА, албан пэйж хуудсаар чатаар зөвлөгөө үнэ төлбөргүй авах.
2. Мэргэжлийн байгууллага, хувь хүнтэй хамтрах
Даянсофт ХХК-тай ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА, ЗӨВЛӨХҮҮДЭЭС програмын зөвлөгөө, нэвтрүүлэлт, санхүү, татварын зөвлөх үйлчилгээ авах. Тухайн сонгосон байгууллагатай үнэ тариф, цагийн хуваарь, биечилсэн, онлайнаар зэргийг тохиролцдог.
3. Төлбөртэй онлайн сургалтын багц сонгох
Нэмэлт төлбөр төлж Даянсофт ХХК-аас тодорхой сэдвүүдэд хуваагдсан хуваарьт онлайн сургалтанд байгууллагаасаа ганцаараа эсвэл олуулаа нэгэн зэрэг холбогдож сургалтанд хамрагдах, сургалтын төгсгөлд асуулт хариулт, зөвлөгөө авах боломжтой байдаг. Онлайн сургалт нь тодорхой хөтөлбөр, хуваарьтай бөгөөд өөрийн авах сургалтыг сонгож бусад байгууллагын хүмүүстэй хамт сургалтанд хамрагдана.
Програм ашиглах гарын авлага, мэдлэгийн сан өдөр бүр програмын шинэчлэлтэй хамт тогтмол шинэчлэгдэн сайжирч байдаг.
* Манайх ... үйл ажиллагаа явуулдаг? Танайх тохирох болов уу?
Бид ерөнхий зориулалтын ERP систем, POS програм хөгжүүлж байгаа бөгөөд бүх төрлийн үйл ажиллагаатай байгууллагууд ашиглах боломжтой.
Dayansoft ERP системийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж, Dayansoft POS програмын дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж танилцаарай.
Dayansoft POS програмын хувьд ресторан, кофешоп, түргэн хоол, кафе, караоке, клаб, дэлгүүр, салон зэрэг бүх төрлийн борлуулалтын цэгт зохицон ажилладаг.
* Бүх төрлийн тайлан автомат гарах уу?
Dayansoft ERP системд та ажил гүйлгээ, бүртгэлээ зөв бүртгэснээр шаардлагатай тайлан мэдээлэл автомат боловсруулагдан гарна. Гарын авлагын ТАЙЛАН МОДУЛЬ хэсгээс модуль тус бүрээс гарах боломжтой тайлангуудыг харна уу. Тайлангуудаас гадна модуль бүрээр дэлгэрэнгүй задгай дата мэдээллийг жагсаалт, pivot хэлбэрээр харуулах ба та дурын хугацаа, үзүүлэлтээр шүүж хэрэгцээт мэдээллээ авах боломжтой байдаг.
ААН-н хувьд санхүүгийн бүх тайлан, тодруулга тайлангийн хамт автомат боловсруулагдан гарна. Татварын тайлангуудын хувьд системээс яг одоогоор шууд маягтаар гарах боломжгүй. Хэдий тийм ч цалингийн модулиар цалин хөлсөө бодсоноор НД8 мэдээ, ХХОАТ мэдээ экспорт хийж, тус тусын сайт руу шууд импорт хийснээр нийгмийн даатгал болон ХХОАТ-н тайлангууд бэлэн болдог.
НӨАТ-н тайлангийн хувьд худалдан авалт, борлуулалтын дэвтэр, НӨАТ харилцагч, НӨАТ баримтаар тайлангууд гардаг.
ААНОАТ, Зөрүүгийн тайлангийн хувьд та дансны төлөвлөгөөгөө зөв зохион байгуулж гүйлгээ хөтөлснөөр Гүйлгээ балансаас шаардлагатай дүн мэдээллүүдээ ялган харах боломжтой.
Бид татварын тайланг маягт хэлбэрээр автомат гаргах шийдлийг цаашид боловсруулна.