Худалдан авалтын захиалга
Шинэчилсэн:2024/10/14 Унших:4 мин 47 сек
Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга -> Баримтаар
Энэ цонхонд барааны худалдан авалтын захиалгын баримтыг жагсаалтаар харуулна. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас захиалгыг нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой. Худалдан авалтын захиалгын баримтаа зуруулж өөрсдийн загвараар хэвлүүлэх боломжтой.
Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга -> Бараагаар
Энэ цонхонд барааны худалдан авалтын захиалгыг бараагаар харуулаас гадна бараа нийлүүлэгчтэй холбогдож
- Бараа тус бүрээр нийлүүлэх боломжтой тоо
- Нийлүүлэх үнэ
- Нэмэлт тайлбар мэдээллийг энэхүү жагсаалт дээр оруулах боломжтой.
Гараас утга оруулаад өөр мөр, багана руу шилжих үед тухайн нүдэнд оруулсан утга мэдээллийн баазад хадгалагдана.
- Comment - Бараа захиалгатай холбоотой нэмэлт тайлбар, коммент оруулж болно.
- Нийлүүлэх тоо – Бараа нийлүүлэгчээс тухайн захиалсан барааг нийлүүлэх боломжтой тоог оруулна.
- Нийлүүлэх үнэ - Бараа нийлүүлэгчээс тухайн захиалсан барааг нийлүүлэх боломжтой нэгжийн үнэ оруулна.
- Нийлүүлэх дүн - Нийлүүлэх боломжтой тоог, нийлүүлэх үнээр үржүүлж, нийт дүнг тооцож харуулна.
Барааг хүлээн авах үедээ
- Хүлээн авсан тоо - Захиалга хүлээн авах үедээ тухайн барааг хүлээн авсан тоог оруулна.
- Хүлээн авсан дүн - Хүлээн авсан тоог, нийлүүлэх үнээр үржүүлж, хүлээн авсан дүн тооцож харуулна.
Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга -> Нэгтгэл
Энэ цонхонд барааны худалдан авалтын захиалгыг Нийлүүлэгч -> Бараа -> Салбараар нэгтгэж харуулна.
Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга –> Шинэ
Энэ цонхонд барааны худалдан авалтын захиалгын баримт бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой.
Толгой мэдээлэл
- Харилцагч код – Харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна.
- Утга – Баримтын утга, тайлбар бичнэ.
- Ажилтан – Тухайн захиалгыг хариуцагч ажилтны кодыг сонгож оруулна.
- Reference –Харилцагчийн эх сурвалжийн дугаарыг оруулна.
- Тайлбар – Худалдан авалтын захиалгатай холбоотой тайлбарыг бичнэ.
- Төлөв - Захиалгын төлвийг сонгож оруулна.
- Төлбөр нөхцөл - Захиалгын төлбөрийн нөхцлийг сонгож оруулна. Харилцагчийн бүртгэлээс автомат дуудна.
- Тээвэр нөхцөл - Захиалгын тээврийн нөхцлийг сонгож оруулна. Харилцагчийн бүртгэлээс автомат дуудна.
- Дугаар – Баримтын дугаарыг оруулна. Дугаар оруулаагүй үед систем автоматаар дугаарлана.
- Огноо – Захиалгын баримтын огноог оруулна.
- Биелэх – Захиалга биелэх огноог оруулна.
- Валют – Валют сонгож оруулна.
- Ханш – Валютын ханшийг Огноо талбарт сонгосон өдрөөр харуулна. “Монгол банкны ханш татах” товч дээр дарж тухайн өдрийн ханшийг татах боломжтой.
Гүйлгээний мэдээлэл
- № – Захиалгын мөрийг дугаарлана.
- Бараа данс – Орлогодох барааны данс сонгоно.
- Бараа код – Бараа, үйлчилгээний код сонгоно. Барааны кодыг оруулах эсвэл баркодоор оруулах боломжтой. Баркодоор бараа, үйлчилгээг оруулахдаа бараа оруулах мөр дээр хулганы баруун товч дараад Баркод уншуулах товч дарахад баркод уншуулах багана нэмэгдэнэ.
- Бараа нэр – Сонгосон барааны нэрийг харуулна.
- Бараа тайлбар - Тухайн захиалж буй бараатай холбоотой нэмэлт тайлбар оруулна. Оруулсан тайлбар захиалгын баримт дээр хэвлэгдэнэ.
- External code – Барааны external code харуулна.
- Specs – Барааны specification харуулна.
- Comment - Тухайн захиалж буй бараатай холбоотой дотоод тайлбар, коммент оруулна. Оруулсан коммент захиалгын баримт дээр хэвлэгдэхгүй.
- Үлдэгдэл – Сонгосон барааны үлдэгдлийг харуулна.
- Савлагаа тоо – Савлагаа тоо хэмжээг оруулна.
- Савлагаа – Савлагаа оруулна.
- Тоо хэмжээ – Захиалсан тоо хэмжээг оруулна.
- Ирсэн тоо – Тухайн захиалсан тооноос хэд ирсэн тоог харуулна.
- Нэгж – Хэмжих нэгжийг харуулна.
- Нэгж валют – Бараа, үйлчилгээний нэгж валютын дүнг оруулна.
- Нийт валют – Бараа, үйлчилгээний нийт валютын дүнг оруулна.
- Нэгж үнэ – Бараа, үйлчилгээний нэгжийн үнийг оруулна.
- Нийт үнэ – Бараа, үйлчилгээний нийт үнийг оруулна.
- % – Хөнгөлөлттэй худалдан авалт хийж байгаа үед хөнгөлөлтийн хувь оруулна.
- Хөнгөлөлт – Хөнгөлөлтийн дүн оруулна.
- Нийт дүн – Хөнгөлөлтийн дүнг хассан нийт дүнг харуулна. Гараас утга оруулах, өөрчлөх боломжгүй.
- НӨАТ – НӨАТ тооцох бол тэмдэглэнэ. Бараа, үйлчилгээн дээр тохируулсан утгыг харуулна.
- НӨАТ – НӨАТ-н дүнг тооцоолж харуулна.
- Татваргүй үнэ – Бараа, үйлчилгээний үнийг НӨАТ тооцсон эсэхээс хамаарч татваргүй үнийг тооцоолж оруулна.
- Татваргүй дүн – Бараа, үйлчилгээний нийт үнийг НӨАТ тооцсон эсэхээс хамаарч татваргүй дүнг тооцоолж оруулна.
- Биелэх – Захиалга биелэх хугацааг оруулна.
- Ирэх хоног – Захиалга биелэх хугацааг хэд хоногийн дараа биелэхийг тооцож харуулна.
- Багцын үнэ – Бараа, үйлчилгээний багцын нийт үнийг тооцоолж оруулна.
- Нэгж жин – Барааны нэгж жинг харуулна.
- Нийт жин – Барааны нийт жинг харуулна.
- Нэгж эзэлхүүн – Барааны нэгж эзэлхүүн харуулна.
- Нийт эзэлхүүн – Барааны нийт эзэлхүүн харуулна.
- Харуулна – Захиалсан барааны тоо ширхгийг барааны одоогийн үлдэгдэл дээр ирж байгаа (замд яваа) бараа байдлаар харуулах бол тэмдэглэнэ.
Зардлын задаргаа бүртгэл
- Зардал бүлэг – Зардлын бүлгийг харуулна.
- Зардал код – Худалдан авалтын захиалгатай холбоотой зардлыг сонгож оруулна.
- Зардал нэр – Худалдан авалтын захиалгатай холбоотой зардлыг сонгож оруулна.
- Валют – Зардлын валютыг сонгоно.
- Ханш – Валютын ханшийг гараас, эсвэл татаж оруулна.
- Дүн – Зардлын дүнг валютаар оруулна.
- Дүн ₮ – Зардлын дүнг төгрөгөөр оруулна.
- Харилцагч код – Худалдан авалтын захиалгатай холбоотой харилцагчийг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Худалдан авалтын захиалгатай холбоотой харилцагчийг сонгож оруулна.
- Reference – Захиалгатай холбоотой нэмэлт дугаар, reference дугаар оруулна.
- Тайлбар - Тухайн захиалгатай холбоотой нэмэлт тайлбар оруулна.
Үйлдэл товчны боломжууд:
-
Худалдан авалтын захиалга цонхноос Үйлдэл товч дараад
- Худалдан авалт болгох
- Татан авалт болгох товч дарахад тус тусын бүртгэлийн цонхонд шинэ горимд бараа, бусад мэдээллийг хуулагдах ба бүртгэлийг хялбар үүсгэх боломжтой.
-
Дуусч буй бараа материалын захиалга автомат үүсгэх
Бараа материал -> Барааны код цонхонд Данс хэсэгт тухайн байршил, дансанд тухайн бараа материалын байх ёстой доод тоо хэмжээг тохируулах боломжтой. Тухайн дансны үлдэгдэл доод хэмжээнээс багассан тохиолдолд Худалдан авалтын захиалга цонхноос Үйлдэл -> Доод үлдэгдлээс багассан барааг захиалах товч дарахад үлдэгдэл нь тохируулсан доод үлдэгдлээс багассан бараануудыг Худалдан авалтын захиалга цонхонд бөглөнө.
-
Байнга авдаг бараа захиалгыг автомат үүсгэх
Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Худалдан авдаг цонхонд тухайн харилцагчаас байнга худалдан авдаг бараа, тоо, үнэ тохируулах боломжтой. Худалдан авалтын захиалга цонхноос Үйлдэл -> Нийлүүлдэг барааг захиалах товч дарахад тухайн харилцагч дээр тохируулсан худалдан авдаг бараануудыг Худалдан авалтын захиалга цонхонд бөглөнө. Тухайн үед захиалж байгаа бараа материалаа өөрчлөөд хадгална.