Дансны ханшийн тэгшитгэл
Шинэчилсэн:2024/10/16 Унших:3 мин 34 сек
Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Дансны ханшийн тэгшитгэл –> Шинэ
Энэ цонхонд дансны ханшийн тэгшитгэл хийж бүртгэнэ. Ханшийн тэгшитгэл хийж хадгалахад систем автоматаар журнал бичилт хийнэ.
Дансны ханшийн тэгшитгэл цонх руу Шинэ горимд ороход валютын дансны жагсаалт харагдана. Валютын тооцооны дансууд энд харагдахгүй бөгөөд Санхүү бүртгэл -> Тооцооны ханш тэгшитгэл цонхоор тусдаа тэгшитгэл хийгддэг. Тэгшитгэл данс, Мөнгөн гүйлгээний үзүүлэлт сонгоод Хадгалах товч дарна.
Толгой мэдээлэл
- Огноо – Ханшийн тэгшитгэл хийх огноог оруулна.
- Дугаар – Гүйлгээний дугаарыг систем автоматаар үүсгэнэ. Гараас утга оруулах, өөрчлөх боломжгүй.
- Утга – Ханшийн тэгшитгэл хийсэн гүйлгээний утга бичнэ.
Гүйлгээний мэдээлэл
- Тэгшитгэх – Ханшийн тэгшитгэл хийх дансуудыг сонгоно.
- Данс код – Тэгшитгэл хийх дансны кодыг харуулна.
- Данс нэр – Тэгшитгэл хийх дансны нэрийг харуулна.
- Валют – Тэгшитгэл хийх дансны валютыг харуулна.
- Ханш – Валютын ханшийг Огноо талбарт сонгосон өдрөөр харуулна. Ханш автомат татагдахгүй тохиолдолд Үндсэн тохиргоо -> Валют ханш цонхонд бүртгэсний дараа энэ цонхоор ханшаа тэгшитгэнэ үү.
- Үлдэгдэл дүн – Огноо талбарт сонгосон өдрөөр валютын дүнгээр харуулна.
- Үлдэгдэл дүн ₮ – Огноо талбарт сонгосон өдрөөр төгрөгийн дүнгээр харуулна.
- Тэгшитгэл дүн ₮ – Дансны ханшийн тэгшитгэл хийх дүнг тооцоолж харуулна. Тэгшитгэл дүнг систем тооцохдоо тухайн дансны:
- валютын орлого, зарлага, үлдэгдэл
- төгрөгийн орлого, зарлага, үлдэгдлийг тооцож, тэгшитгэл хийж буй өдрийн ханшаар валютын үлдэгдлийг үржүүлж, төгрөгийн үлдэгдэлтэй харьцуулж зөрүү дүнг дүнг тооцоолж харуулна.
- Тэгшитгэл данс – Тэгшитгэл дүн нүдэнд тооцоологдсон дүнгээс хамаарч Тэгшитгэл данс, Мөнгөн гүйлгээний үзүүлэлтийг сонгоод Хадгалах товч дарах бөгөөд систем автоматаар журнал бичилт хийнэ. Өөрөөр хэлбэл, ханшийн зөрүүнээс ашигтай бол ногоон өнгөөр харагдах, алдагдалтай үед улаан өнгөөр харагдана. Ашигтай бол Валютын ханшийн бодит ашиг, Валютын ханшийн бодит бус ашиг дансуудаас тохирохыг, алдагдалтай бол Валютын ханшийн бодит алдагдал, Валютын ханшийн бодит бус алдагдал дансуудаас тохирохыг сонгоно.
- Мөнгөн гүйлгээ – Ханшийн алдагдал, ашгаас хамаарч мөнгөн гүйлгээний үзүүлэлтийг сонгоно.
Тэгшитгэсэн гүйлгээг устгах бол дотор нь ороод Үйлдэл -> Устгах товчоор устгана.
Ханш тэгшитгэхээс өмнөх зураг: Жишээ нь, 2000 ханшаар 100, 2500 ханшаар 50 долларын орлого, 2800 ханшаар 20 долларын зарлагын гүйлгээ хөтөлсөн.
Ханш тэгшитгэсэн зураг: Сарын эцэст ханш тэгшитгэх үед 130 доллар үлдэгдэлтэй ба ханш 3000 төгрөг үед дараах байдлаар ханш тэгшитгэгдэж, 121,000 төгрөгийн олзтой гарч байна.
Ханш тэгшитгэсний дараах зураг: Гүйлгээний жагсаалтанд валютын гүйлгээ болон ханш тэгшитгэл дараах байдлаар харагдана.
Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Данс ханш тэгшитгэл
Энэ цонхонд дансны ханшийн тэгшитгэл хийсэн бүртгэлийг жагсаалтаар харуулна.
- Огноо – Ханшийн тэгшитгэлийн огноог харуулна.
- Дугаар – Ханшийн тэгшитгэлийн дугаарыг харуулна.
- Утга – Ханшийн тэгшитгэлийн утгыг харуулна.
- Тэгшитгэл дүн ₮ – Ханшийн тэгшитгэлээр тэгшитгэсэн дүнг харуулна.
Анхаарах зүйл:
- Энэ цонхоор тооцооны дансны тэгшитгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу. Тооцооны ханш тэгшитгэлийг Санхүү бүртгэл -> Тооцоо ханш тэгшитгэл цонхоор хийнэ.
- Хэрэв зарим дансыг тэгшитгэл хийх бол тэгшитгэх данснуудын өмнөх checkbox-ыг тэмдэглэнэ. Тэгшитгэл хийхгүй дансыг чеклэхгүй үлдээнэ.
- Ханшийн тэгшитгэл хийхгүй бол яах вэ? гэж их асуудаг. Валютын дансаар ажил гүйлгээ бүртгэсэн боловч тухай бүрт нь, эсвэл тайлант үеийн төгсгөлд ханшийн тэгшитгэл хийгээгүй тохиолдолд гүйлгээ хийсэн ялгаатай ханшийн зөрүүнээс шалтгаалж валют болон төгрөгийн хооронд зөрүү үүснэ. Өөрөөр хэлбэл, валют нь 0-лэсэн ч төгрөгийн үлдэгдэлтэй байх зэрэг бүртгэлийн алдаа гарна. Иймд ханшийн тэгшитгэлээ зөв хугацаандаа хийнэ үү.
- Дансны ханшийн тэгшитгэлийг хэзээ хийх, тэгшитгэл хийх данс юу байх вэ гэдгийг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, бүртгэл хөтлөх дотоод журам, СТОУС зэргийг баримтлан нягтлан бодогч өөрөө сонгож хийнэ үү.
- Дансны ханшийн тэгшитгэл буруу зөрүүтэй хийгдсэн гэсэн дуудлага их ирдэг бөгөөд Санхүү бүртгэл -> Журнал жагсаалт цонхноос тухайн дансны хуулга, гүйлгээг шүүж шалгана уу.
- Хэрэглэгч нарын түгээмэл гаргадаг алдаа нь ханшийн тэгшитгэл хийхдээ цаг хугацааны дарааллаар эхнээс нь хийлгүй, алгасч хийх, дараа нь алгассан хугацаагаар нөхөж хийх алдаа гаргадаг. Энэ тохиолдолд алгасч, нөхөж хийсэн бүртгэлээ устгаад, хугацааны дагуу эхнээс нь зөв дарааллаар тэгшитгэлээ бүртгэнэ.
Гадаад валютын гүйлгээний жишээнүүд:
Эх үүсвэр: Эдгээр жишээг “Монголын Үндэсний Тайлагнал Аудит”-ын фирмийн Партнер Bayarkhuu Sainbayar -н Гадаад валютаарх ажил гүйлгээний бүртгэл ба Ханшийн зөрүү сургалтанд хамрагдаж, сургалтын тараах материалаас авсан болно.
Гадаад валютаарх - Мөнгөн хөрөнгө • Жишээ №1. А компанийн Б банкин дахь валютын дансны мэдээлэл:
- 2023.01.01 нэг бүр 3100₮-н 1000$-н үлдэгдэлтэй байв.
- 2023.02.15-д нэг бүрийг 3200₮-р 200$ худалдан авав
- 2023.03.20-д Үндсэн хөрөнгийн төлбөрт 500$ зарлагадав. МБанкны албан ханш 3300 байв.
- 2023.03.31-р 1-р улирлын тайлан бэлтгэв. Энэ өдрөөр МБ-ны албан ханш 3400₮ байв.
- 2023.04.10-д бараа материалын төлбөрт 300$ зарлагадав. МБанкны албан ханш 3500 байв.
- 2023.06.30-д хагас жилийн талйан бэлтгэв. МБанкны албан ханш 3600 байв.
- Валютын данснаас зарлага хийхдээ Дундаж өртгийн аргыг ашигладаг