Үйлдвэрлэлээс орлого


Шинэчилсэн:2024/10/16 Унших:6 мин 28 сек

Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого -> Шинэ

Энэ цонхонд дуусаагүй үйлдвэрлэлээс авсан орлогын баримт бүртгэнэ. Баримт бүртгэхдээ өөр баримтаас баримтын мэдээлэл дуудаж, бүртгэлийг хялбарчлах боломжтой. Жишээ: Борлуулсан бэлэн бүтээгдэхүүний тоо ширхэгээр үйлдвэрлэлээс орлого авах.

Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Байнга давтагддаг Үйлдвэрлэлээс орлогыг Үйлдэл -> Хувилах товчоор хувилах боломжтой.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого -> Баримтаар, Бараагаар, Нэгтгэл

Энэ цонхонд үйлдвэрлэлээс орлого авсан бэлэн бүтээгдэхүүнийг баримтаар, бараагаар болон нэгтгэлээр харуулна. Жагсаалтаас олноор нь сонгож Үйлдэл -> Хэвлэх боломжтой.

Бүтээгдэхүүний бодит өртөг хуваарилах

Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого -> Үйлдэл

Үйлдвэрлэлээс орлогын бүртгэл хийхэд тухайн орлогын бүртгэлд Бодит өртөг нь хуваарилагдаагүй учраас 0 байдаг. Орлогын бүртгэлээ хийсний дараа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бодит өртөг хуваарилахдаа 3 аргаар хуваарилж болно.

  1. стандарт өртөгт үндэслэж бодит өртөг хуваарилах
  2. тоо хэмжээнд үндэслэж бодит өртөг хуваарилах боломжтой.
  3. бодит өртгийг стандарт өртгөөр хуваарилах

1. Стандарт өртөгт үндэслэж бодит өртөг хуваарилах

Үйлдвэрлэдэг бэлэн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд Бараа материал -> Бараа код -> Орц норм цонхонд танай байгууллага үйлдвэрлэлийн мастер нь стандарт өртөг тооцох аргачлалын дагуу тооцож, системд Стандарт өртөг тохируулсан байх.

Үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний хувьд бэлэн бүтээгдэхүүний код дээр урьдчилан тохируулсан стандарт өртөгт үндэслэн (пропорцлож) хуваарилалт хийдэг. Жишээ нь, Стандарт өртөг 1000, 1500 гэсэн 2 бэлэн бүтээгдэхүүний хувьд бодит өртөг хуваарилахдаа хоёр дахь бүтээгдэхүүний бодит өртөг эхний бүтээгдэхүүний бодит өртгөөс 50% илүү хуваарилагдана гэсэн үг.

2. Тоо хэмжээнд үндэслэж бодит өртөг хуваарилах

Бэлэн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд стандарт өртөг тохируулах боломжгүй, бодит өртгийг бүтээгдэхүүн тус бүрээр ялган харах хэрэгцээ шаардлага байхгүй үед стандарт өртөг тохируулалгүйгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд пропорцлож бодит өртгийг хуваарилах арга юм.

Энэ аргаар өртөг хуваарилах үед Үйлдвэрлэлээс орлого цонхонд Бодит өртөг нь бүх бүтээгдэхүүний хувьд ижил байдаг.

3. Бодит өртгийг стандарт өртгөөр хуваарилах

Бэлэн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд стандарт өртгөөр нь бодит өртгийг хуваарилах арга юм. Өөрөөр хэлбэл, Бараа материал -> Бараа код -> Орц норм цонхонд тухайн бүтээгдэхүүний стандарт өртгийг тохируулсан өртгөөр бодит өртгийг тооцно. Энэ аргыг яг стандартаа мөрддөг, эсвэл бодит өртгөө нарийвчлан бүртгэх боломжгүй, бодит өртгөө нарийвчлан зөв бүртгээгүй ч стандартаар бүртгэх бизнес хэрэглээнд ашиглах боломжтой.

Энэ аргаар өртөг хуваарилах үед Үйлдвэрлэлээс орлого цонхонд Бодит өртөг нь бүх бүтээгдэхүүний хувьд ижил байдаг.

Танай байгууллага үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч дээрх аргуудын аль нэгийг сонгож бодит өртгөө хуваарилна. Үйлдвэрлэлийн бүртгэл хөтлөхөөсөө өмнө дотроо сайн ярилцаж зөв аргаар хуваарилах ба явцын дунд өртөг хуваарилах аргаа солих нь бодит өртгийг буруу тооцоолоход хүргэх сөрөг талтай.

Бодит өртөг хуваарилахдаа Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого жагсаалтын цонхноос:

Зөвлөмж:

Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого -> Бүртгэл -> Мета

Энэ цонхонд дуусаагүй үйлдвэрлэлээс авсан орлоготой холбоотой нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ. Нэмэлт мэдээлэл бүртгэхийн тулд Үндсэн тохиргоо -> Мета цонхонд урьдчилан бүртгэл хийх мэдээллийг бүртгэж тохируулсан байх шаардлагатай.

Борлуулалтанд үндэслэж үйлдвэрлэлээс орлого авах:

Зарим байгууллагын хувьд түргэн борлогддог, үлдэгдэлгүй борлогдсон, үйлдвэрлэлийн процесс хурдан зэрэг үйл ажиллагааны онцлогоос хамаарч үйлдвэрлэлээс орлогоо бүртгэхдээ үйлдвэрлэсэн даруйдаа бус, борлуулсны дараа борлуулалтандаа үндэслэн орлогын бүртгэлээ хөтлөх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд үйлдвэрлэлээс орлого авах бол Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого -> Үйлдэл -> Борлуулалтаас татах товч дарна. Борлуулалтын жагсаалт цонхноос борлуулалтын баримтуудыг сонгоод “Сонгох” товч дарна.

Олон борлуулалт сонгон, нэг үйлдвэрлэлээс орлогын баримт үүсгэх боломжтой. Борлуулалт сонгосноор тухайн борлуулалтын баримт дахь бэлэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэгээр үйлдвэрлэлээс орлого авна.

Үйлдвэрлэлээс орлогоос бусад бүртгэл үүсгэх:

Үйлдвэрлэлээс орлого болон үйлдвэрлэлээс орлогын жагсаалт цонхноос Үйлдэл товч дарж

Анхаарах зүйл: Үйлдвэрлэлээс орлогын бүртгэл хийсний дараа тухайн орлогын бодит өртгийг хуваарилах шаардлагатай. Бодит өртөг хуваарилаагүй тохиолдолд цаашхи борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцогдохгүй болохыг анхаарна уу. Бодит өртөг дүнг хуваарилах орлогын баримтуудаа жагсаалтаас сонгоно. Орлогын баримтуудаа сонгоогүй тохиолдолд "Бодит өртөг хуваарилах орлогуудаа сонгоно уу!" алдааны мессэж харуулна.