Төсөв анализ, бодит гүйцэтгэл


Шинэчилсэн:2024/10/17 Унших:0 мин 42 сек

Dayansoft ERP системийн цэс: Төсөв -> Төсөв анализ

BudgetAnalysis

BudgetAnalysisPivot

Энэ цонхноос бодит гүйцэтгэлийг төсөвлөсөн төсөв, хэрэгжсэн байх ёстой дүнтэй харьцуулж төсвийн биелэлтэнд хяналт тавих боломжтой. Дурын хугацааны хооронд шүүж харах боломжтой.

Төсөв -> Төсөв цонхонд төсөвлөсөн төсөв болон ажил гүйлгээний бүртгэлээс бодит гүйцэтгэлийг харьцуулдаг. Төсөв нь тодорхой эхлэх, дуусах хугацаатай буюу хамрах хугацаатай байдаг бөгөөд хяналт хийж байгаа хугацаанд тухайн нийт төсөвлөснөөс хэд нь хэрэгжсэн буюу гүйцэтгэвэл зохисон байх ёстой дүнг тооцоолж “Байх ёстой” баганад харуулах ба тухайн дүнг бодит гүйцэтгэлтэй харьцуулж Гүйцэтгэл % -г тооцоолдог.

Бодит Гүйцэтгэл нь өдөр тутмын ажил гүйлгээний бүртгэлээс шууд харуулдаг. Гүйцэтгэлийн ард байрлах “Гүйлгээ харах” товч дээр дарж тухайн гүйлгээний задаргаа гүйлгээний жагсаалт руу шилждэг.

Анхаарах зүйл: Хэрвээ төслөөр төсөвлөж байгаа тохиолдолд тухайн төслийн хүрээнд хийсэн гэрээг Үндсэн тохиргоо -> Гэрээ цонхонд бүртгэж, ажил гүйлгээ бүртгэхдээ журнал бичилтэнд тухайн гэрээгээ заавал сонгосон байх ёстойг анхаарна уу.