Төлбөрийн нөхцөл
Шинэчилсэн:2024/10/14 Унших:0 мин 39 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Төлбөрийн нөхцөл
Энэ цонхонд харилцагчийн төлбөрийн нөхцлийн лавлах мэдээлэл оруулна. Бэлэн, зээл, лимиттэй, сардаа тэглэх зэрэг тухайн харилцагчтай хийсэн гэрээний нөхцлийн дагуу тооцооны хэлбэрүүдийг үүсгэх бөгөөд харилцагчийн мэдээлэл бүртгэхэд тооцооны хэлбэрийг сонгосноор Тайлан модулиас тооцооны хэлбэрээр шүүж тайлангаа харах боломжтой болно.
Төлбөрийн нөхцөл нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Төлбөрийн нөхцлийн код оруулна. Дурын код өгөх боломжтой бөгөөд 2 оронтой код оруулах нь оновчтой.
- Нэр – Төлбөрийн нөхцөл нэр оруулна.
- Төлөх хоног – Тухайн төлбөрийг ямар хугацааны дотор төлөхийг оруулна.
- Хугацаа төрөл – Month буюу 1 сар гэсэн утгыг сонгох боломжтой.
- Хугацаа утга – Хугацаа төрөл дээр Month сонгосон үед хэдэн сарын хугацааг илэрхийлэхийг сонгож оруулна. Энд тохируулсан утгаас хамаарч Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх хугацаа автомат тооцоологдоно