Өдрийн хаалт хийх
Шинэчилсэн:2024/12/08 Унших:6 мин 35 сек
Dayansoft POS програмын цэс: Үйлдэл -> Хаалт хийх (End of day)
Борлуулалтын цэгээ хааж, хаалгаа түгжиж гэртээ харихаас өмнө програмд тухайн бизнес өдрийн хаалт хийж, Хаалтын тайлан хэвлэж авна. Ингэж хаалт хийснээр тухайн бизнес өдрийн борлуулалт түгжигдэж, дахин өөрчлөлт оруулах боломжгүй болно гэсэн үг. Яг банкууд өдөр бүр гүйлгээгээ хааж түгждэгтэй адил. Өдрийн хаалтыг 1 өдөр зөвхөн 1 удаа л хийнэ. Өдрийн хаалт хийхдээ Үйлдэл -> Хаалт хийх (End of day) товч дарна.
Өдрийн хаалтын цонхонд тухайн өдрийн бүх борлуулалт, хийсэн гүйлгээ нэгтгэгдэн харагдах ба энэ цонхноос дараах 5 алхмын дагуу хаалт хийнэ.
-
Алхам 1. Settlement татах товч дээр дарж интеграци хийгдсэн банкны пос, финтек төлбөрийн шийдлүүдийн settlement татна. Хэрвээ танай байгууллага дараах төлбөрийн шийдлүүдийг ашигладаггүй тохиолдолд Алхам 1-г алгасна уу.
- Хаан банк (epos) - Хэрвээ epos settlement татахад алдаа заасан бөгөөд танай интернет хэвийн байгаа тохиолдолд Датабэйнк ХХК-н дуудлагын 7011-1717 утас руу холбогдож лавлана уу.
- Голомт банк (VeriFone) - Хэрвээ Verifone IPPOS settlement татахад алдаа заасан бөгөөд танай интернет хэвийн байгаа тохиолдолд Голомт банкны дуудлагын 1800-1646 (24/7) утас руу холбогдож лавлана уу.
- Голомт банк (SocialPay) - Хэрвээ SocialPay settlement татахад алдаа заасан бөгөөд танай интернет хэвийн байгаа тохиолдолд Голомт банкны дуудлагын 1800-1646 (24/7) утас руу холбогдож лавлана уу.
-
Алхам 2. Мөнгө тоолох [13] эсвэл Бэлэн бус (Settlements) [19] товч дээр дарж
- Бэлэн мөнгөний үлдэгдлийг тоолж оруулна. Мөнгөн дэвсгэрт тус бүрээр оруулсан тохиолдод өдрийн хаалтын тайланд дэвсгэрт тус бүрийн ширхгээр хэвлэгдэнэ. Жишээ нь 20,000 - 20ш 10,000 - 5ш гэх мэт.
- Алхам 1-д шалгасан харилцах данс болон бэлэн бусаар хийгдсэн гүйлгээнүүдийн дүнг Settlement [19]: мөрөнд бөөн дүнгээр эсвэл төлбөрийн хэлбэр тус бүрээр оруулна. Оруулахдаа дансаа шалгаад, банкны карт уншигчийн settlement-ийг татаад дүнг оруулна.
-
Алхам 3. Бэлэн болон бэлэн бусын нийт мөнгөний байх ёстой үлдэгдэл болон бодит үлдэгдлийг тулгаж, Нийт зөрүү: мөрөнд зөрүүг харуулна. Хэрвээ бүртгэлээ зөв хөтлөсөн, мөнгө илүүдэж, дутаагүй тохиолдолд Нийт зөрүү: 0 байх ёстой. Хэрвээ зөрүүтэй тохиолдолд Зөрүү үүссэн бол нэмэлт тайлбар оруулна уу хэсэгт тайлбар шалтгаанаа бичиж оруулна.
-
Алхам 4. Өдрийн хаалт хийхдээ хэвлэх тайлангуудаа нэг удаа чеклэж сонгоно. Дараа өдөр нь өмнөх сонгосон тайлангууд чеклэгдсэн хэвээр байна.
- Борлуулалт (Бараагаар, Ангиллаар, Дансаар, Ажилтнаар) (Ямар бараа нийт хэдэн ширхэг, нийт дүнгээр)
- Хөнгөлөлт (Хэн, хэзээ, юу, хэдийг, хэдэн хувиар, хэдэн төгрөгний хөнгөлөлт хийснийг тус тайлангаас харах боломжтой.)
- Захиалга буцаалт (Хэн, хэзээ, ямар шалтгаанаар, юу, хэдийг, хэдэн төгрөгний буцаалт хийснийг тус тайлангаас харах боломжтой.)
- Мөнгө (бэлэн, бэлэн бус мөнгөний орлого, зарлага)
-
Алхам 5. Зөрүү үүсээгүй, үүсэн тайлбар шалтгаанаа бичээд Хаалт хийх (End of day) товч дарахад Өдрийн хаалтын тайлан болон бусад чеклэсэн тайлангууд дарааллан хэвлэгдэж, програм автомат хаагдана.
Бэлэн мөнгөний үлдэгдэл дараах хэдэн шалтгааны улмаас зөрж болох зөрүүг арилгана уу.
- Эхлэх мөнгө буруу оруулсан эсвэл огт оруулаагүй. Үйлдэл -> Эхлэх мөнгө цонхонд оруулна.
- Бэлэн мөнгөний орлого, зарлага бүртгээгүй. Үйлдэл -> Мөнгө нэмэх, хасах цонхонд бүртгэнэ.
- Үлдэгдэл бэлэн мөнгөө буруу тоолсон. Дахин бэлэн мөнгөө тоолно.
- Төлбөр тооцоо хийхдээ бэлэн, бэлэн бус дүнг андуурсан. Эсвэл бэлэн бус дүнгээр борлуулалт хийсний дараа бэлэн мөнгөөр буцаалт хийсэн. Эдгээр тохиолдолд тухайн буцаалт хийсэн ба андуурсан дүнгээр зөрнө. Энэ тохиолдолд Үйлдэл -> Мөнгө нэмэх, хасах -> Шилжүүлэх цонхоор залруулах боломжтой. Залруулахдаа мөнгөн дүнгээ оруулаад, хаанаас, хаашаа шилжүүлэхээ сонгож тайлбараа бичнэ.
Өдрийн хаалтын тайланд дараах мэдээллүүд агуулагддаг:
Хэвлэсэн тайлангийн толгой хэсэгт
- Пос – Тухайн посын код
- Касс – Хаалт хийсэн кассын ажилтны нэр
- Огноо - Нээлт хийсэн бизнес өдөр
- Нээсэн – Өдрийн нээлт хийсэн огноо, цаг
- Хаасан – Өдрийн хаалт хийсэн огноо, цаг
- Зочны тоо – Нийт зочны тоо
- Гишүүний тоо – Гишүүнчлэлийн картаар үйлчлүүлсэн тоо
- Бэлгийн карт – Бэлгийн картаар үйлчлүүлсэн тоо
- Баримтын тоо – Нийт гарсан баримтын тоо
- Баримтын дундаж – Нийт борлуулалт дүнг нийт борлуулалтын баримтын тоонд хувааж дундаж дүнг харуулна.
- Dine in – Эндээ буюу зааланд үйлчлүүлсэн борлуулалтын дүн
- Delivery - Хүргэлтээр хийсэн борлуулалтын дүн
- Take away - Авч явсан борлуулалтын дүн
Борлуулалт:
- Нийт [1] – Борлуулалтын нийт дүн
- Буцаалт [2] – Буцаалтын нийт дүн
- Хөнгөлөлт – Нийт хөнгөлөлтийн дүн. Үүнээс:
- Гишүүн – Гишүүнчлэлийн картын хөнгөлөлтийн дүн
- Харилцагч – Харилцагч дээр үзүүлсэн хөнгөлөлтийн дүн
- Шууд – Борлуулалт хийгдэх үед хийсэн хөнгөлөлт буюу пос байгаа хүн гараар оруулсан хөнгөлөлт дүн
- Бэлэг/карт(%) [5] – Бэлгийн картийн хөнгөлөлт дүнг харуулна
- Аш/оноо [6] – Гишүүнчлэлийн картаар цуглуулсан оноогоос ашигласан оноо
- Цэвэр 1-2-3-4-5-6 – Нийт борлуулалтаас хөнгөлөлт, буцаалт, бэлгийн карт, ашигласан оноог хассан дүн буюу цэвэр борлуулалтын дүн Захиалга:
- Шинэ – Шинэ төлөвтэй үлдсэн буюу өдрийн хаалт хийх үед хаагдаагүй захиалгын дүнг харуулна.
- Цуцалсан – Захиалга цуцалсан дүн
- Хассан – Захиалгаас бараа хассан дүн
- Биелсэн – Захиалга үүсгээд, тухайн захиалгын төлбөр төлж борлуулалт болсон дүн Бусад төлбөр:
- Тооцоо – Тооцоо буюу харилцагчид дараа тооцоогоор борлуулсан дүн
- Бэлэг/карт(T) – Бэлгийн карт дахь мөнгөөр хийсэн төлбөрийн дүн
- QR pay – QR төлбөрийн шийдлээр төлсөн төлбөрийн нийлбэр дүн
Бэлэн:
- Эхэлсэн [8] – Өдрийн нээлт хийх үед оруулсан кассын үлдэгдэл мөнгө дүн буюу кассанд байсан эхэлсэн мөнгө
- Нийт бор. [9] – Бэлнээр хийсэн борлуулалтын дүн буюу Бэлэн сонголтыг сонгосон борлуулалтын дүн
- Нэмсэн [10] – Үйлдэл-> мөнгө нэмэх хасах үйлдлээр хийсэн мөнгө нэмсэн дүн
- Хассан [11] – Үйлдэл-> мөнгө нэмэх хасах үйлдлээр хийсэн мөнгө хассан дүн
- Үлдэгдэл 8+9+10-11 - Байх ёстой бэлэн мөнгөний үлдэгдлийг тооцож харуулна.
- Тоолсон – Алхам 2-р тоолсон бэлэн мөнгөний дүн
- Зөрүү – Тоолсон болон байх ёстой үлдэгдэл 2-н зөрүүг харуулна.
Бэлэн бус:
- Нийт бор. [15] – Нийт бэлэн бусаар хийгдсэн борлуулалт дүн
- Банк – Пос дээр Бэлэн бус төлбөрийн шийдэл тус бүрээр хийсэн борлуулалтын дүнг харуулна. /Жишээн дээр Банк гэж оруулсан байгаа/
- Нэмсэн [16]– Үйлдэл-> мөнгө нэмэх хасах үйлдлээр хийсэн бэлэн бус мөнгө нэмсэн дүн
- Хассан [17] – Үйлдэл-> мөнгө нэмэх хасах үйлдлээр хийсэн бэлэн бус мөнгө хассан дүн
- Үлдэгдэл [15]+[16]-[17]– Байх ёстой бэлэн бусаар хийгдсэн гүйлгээний нийт дүнг тооцож харуулна.
- Settlement [18]– Бэлэн бусаар орсон нийт борлуулалтын дүн, Settlement татсан дүнгүүдийн нийлбэрийг харуулна. /Гараас оруулсан дүн/
- Зөрүү – Гараас оруулсан дүн болон байх ёстой үлдэгдлийн зөрүүг харуулна.
Нийт зөрүү (Бэлэн+Бэлэн бус) – Бэлэн болон бэлэн бус төлбөрийн дүнгийн зөрүүг нэмж, нийт зөрүүг харуулна. Тайлбар: Алхам 5-д хийсэн тайлбарыг хэвлэнэ. Хэвлэсэн: Өдрийн хаалтын тайланг хэвлэсэн хугацааг харуулна. Гарын үсэг: Хэвлэж гаргасан тайланд хариуцсан ажилтан гарын үсгээ зурж баталгаажуулна.
Өдрийн хаалттай холбоотой түгээмэл асуулт, хариулт:
- Өдрийн хаалт хийх болоогүй байхад хаачихлаа буцааж нээж болох уу?
- Өдрийн хаалтын тайланг ахин хэвлэж болох уу?
- Болно. Дараагийн өдрийн нээлтийг хийсний дараа Үйлдэл -> Хаалт хийх товч дараад Хаах өдөр огноо сонголтонд өдрийн хаалтын тайланг ахин хэвлэх өдрөө сонгоно. Хаалтыг дахин хэвлэх товч дарж хэвлэнэ.
- Өчигдөр өдрийн хаалтаа хийхээ мартчихжээ. Одоо хийж болох уу?
- Болно. Өдрийн хаалтаа хийгээд, өнөөдрөөр нээлтээ хийнэ үү. Хэрвээ хаахаас өмнө борлуулалт хийсэн тохиолдолд өмнө нээсэн бизнес өдрөөр Dayansoft ERP системд борлуулалт болж илгээгдэнэ. Харин Ebarimt-н хувьд өнөөдрөөр борлуулалт болохыг анхаарна уу.
- Хаалтын тайлан хэвлэхгүй байж болох уу?
- Хаалтын тайлан хэвлэхгүй байх тохиргоо хийх боломжтой. Dayansoft ERP системд Борлуулалт -> Пос тохиргоо -> Касс, эрх цонхонд Борлуулалтын тайлан хэвлэх эрхийг хассанаар өдрийн хаалт хийх үед борлуулалтын дүнг харах боломжгүй, хаалт хийхэд Хаалтын тайлан хэвлэгдэхгүй болно.
- Өдрийн хаалтыг 1 өдөр 2 удаа хийж болох уу?
- Боломжгүй. Өдрийн нээлт хаалт нь 1 бизнес өдрөөр зөвхөн 1 удаа хийнэ. Ээлж солилцох зааврын дагуу өдрийн хаалт хийхгүйгээр ээлжээ солилцоно.
- Ээлж солилцох үед өдрийн хаалт хийх үү?
- Үгүй. Нэг бизнес өдөрт хэд хэдэн борлуулагч ээлжээр ажиллаж болно. Өдөр ээлж солилцох үед:
- Үйлдэл -> Тайлан хэвлэх товчоор борлуулалтын тайланг хэвлэх
- Үйлдэл -> Settlement товч дээр дарж тухайн банкны пос Settlement татах. Хэрэв интеграци хийгдээгүй банкны пос бол гараар settlement хийнэ.
- Бэлэн мөнгө тоолж хүлээлгэн өгөх
- Бараагаа тоолж хүлээлцэнэ.
- Тайланг хэвлэж, ажил хүлээлцсэний дараа ажлаа хүлээлгэж байгаа борлуулагч програмаа Түгжих товч дарж гарна.
- Ажил хүлээн авч буй борлуулагч өөрийн нууц үгээр нэвтрэн орж цааш үргэлжлүүлэн борлуулалт, захиалга бүртгэнэ.
Өдрийн хаалтын цонх багтахгүй үед дараах тохиргоог шалгана уу. (2023.4-р сарын програмын шинэчлэлээр програмын Theme windows 11 шилжсэнтэй холбоотойгоор дэлгэцийн resolution, scale хэмжээг стандартын дагуу тохируулах шаардлагатай болсон.)
Санал болгох тохиргоо:
- Дэлгэцийн хэмжээ (Resolution): 1024 * 768 ба түүнээс их
- Display Scale and Layout: 100% Recommended
100%-с ихэсгэсэн тохиолдолд дэлгэц бүтэн харагдахгүй тул Desktop дэлгэц дээр хулганы баруун товч дараад Display setting дарж Scale and layout тохиргоог 100% дээр тохируулаарай.