Үнийн жагсаалт, үнийн бодлого
Шинэчилсэн:2024/10/16 Унших:3 мин 5 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Үнийн жагсаалт
Dayansoft ERP, Dayansoft POS програмуудад олон үнийн жагсаалтаар бүртгэл, гүйлгээ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, Байгууллага нэг бараагаа салбар нэгж, байршил, худалдан авагч харилцагчаас, барааны дуусах хугацаа, чанар зэрэг маш олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр үнээр борлуулах, худалдан авах тохиолдол байдаг. Энэ үед ялгаатай үнийн жагсаалт үүсгэж, бараан дээр ялгаатай үнэ тохируулснаар ажил гүйлгээ бүртгэх бүрдээ
- үнийг гараас оруулах ажлыг хөнгөвчилж
- санамсаргүй алдаа гаргахаас сэргийлж болно.
Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Үнийн жагсаалтын код оруулна. Дурын код өгөх боломжтой.
- Нэр – Үнийн жагсаалтын нэр оруулна.
- Салбар нэгж – Салбар нэгжийг оруулна. Салбар нэгж, систем нэвтэрсэн хэрэглэгчийн салбар нэгжээс хамаарч тухайн үнийн жагсаалтыг харна, харахгүй, сонгох эрх ялгаатай байна.
- Default – Барааны кодын жагсаалт дээр харуулах default үнийн жагсаалтыг сонгоно.
- Эхлэх огноо - Тухайн үнийн жагсаалт мөрдөгдөх хүчинтэй эхлэх хугацааг оруулна. Зөвхөн Dayansoft POS програмд хүчинтэйг анхаарна уу.
- Дуусах огноо - Тухайн үнийн жагсаалт мөрдөгдөх хүчинтэй дуусах хугацааг оруулна. Зөвхөн Dayansoft POS програмд хүчинтэйг анхаарна уу.
- Эхлэх цаг - Тухайн үнийн жагсаалт мөрдөгдөх хүчинтэй эхлэх цагийг оруулна. Зөвхөн Dayansoft POS програмд хүчинтэйг анхаарна уу.
- Дуусах цаг - Тухайн үнийн жагсаалт мөрдөгдөх хүчинтэй дуусах цагийг оруулна. Зөвхөн Dayansoft POS програмд хүчинтэйг анхаарна уу.
- Tag - Тухайн үнийн жагсаалттай холбоотой нэмэлт тохиргоо, түлхүүр үг тохируулна. Тохиргоог зөвхөн Даянсофт ХХК-ы зөвлөгөөгөөр хийх, өөрчлөх бөгөөд дураараа өөрчлөхгүй болохыг анхаарна уу.
- Fixed - гэсэн утга тохируулсан тохиолдолд Dayansoft POS програмд тухайн үнийн жагсаалтаар сонгогдсон барааны үнэ өөр бусад үнийн жагсаалт, харилцагч, гишүүний үнийн жагсаалтаар шинэчлэгдэхгүй тогтмол байна.
- Round method - Бүхэлчлэх аргаа сонгоно. Яг excel function-тай ижил.
- Round - Бүхэлчилнэ.
- RoundUp - Дээш бүхэлчилнэ.
- RoundDown - Доош бүхэлчилнэ.
- Round digit - Хэдэн оронгоор бүхэлчлэх утгаа оруулна. Төгрөгөөр тооцох үед 0 утгыг хэвээр үлдээнэ. Жишээ нь, 100-таар бүхэлчлэх бол -2 утга оруулна. Харин 2 оронгийн нарийвчлалтай үнэ оруулах бол 2 гэсэн утга оруулна.
- Идэвхтэй – Үнийн жагсаалт идэвхтэй бол тэмдэглэнэ. Тухайн үнийн жагсаалтыг мөрдөхөө больсон тохиолдолд идэвхгүй болгоно. Гүйлгээнд сонгосон тул устгах боломжгүй.
Бүх барааны, эсвэл тодорхой барааны үнэ өөрчлөх
Мөн тодорхой хугацаагаар тасалбар болгож бүх бараа бүтээгдэхүүн эсвэл зарим нэг бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах бол дараах алхмаар хийнэ. Энэхүү хугацаагаар тохируулах үйлдэл нь одоогоор програмд автомат шилжих боломжгүй байгаа ба тухайн өөрчлөлт орох хугацаа болмогц програмд үнийн жагсаалтыг гараар сольж тохируулж байгаа.
- Шинэ үнийн жагсаалт урьдчилан үүсгэнэ
- Шинэ үнийн жагсаалтаар үнээ тохируулна.
- Үнэ өөрчлөх хугацаа болмогц Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ цонхонд Данс нэр-ны ард шинэ үнийн жагсаалтыг тохируулна.
- Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх дарна.
Хугацаатай шинэ үнийн жагсаалт үүсгэж, тохируулах
Жишээ нь, 3 хоногийн хугацаатай хөнгөлөлттэй үнийн жагсаалт үүсгэж үнэ тохируулъя.
- Хугацаатай шинэ үнийн жагсаалт үүсгэнэ. (Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд)
- Шинэ үнийн жагсаалтаар үнэ оруулна. (Бараа материал -> Бараа код цонхонд эсвэл Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхонд гараас оруулах, суурь үнэ сонгож, factor-р үнэ өөрчлөх гэх мэт аргуудаар оруулж болно.)
- Шинэ үнийн жагсаалтыг пос тохиргоонд нэмнэ. (Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ -> Нэмэлт үнийн жагсаалт цонхонд)
- Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх дарна.
- Шинэ үнээр борлуулалт бүртгэх хугацаатай үед өөр үнээр борлуулах зааврын дагуу борлуулалт бүртгэнэ.
Үнийн жагсаалтыг үүсгэсний дараа дараах цонхнуудын аль нэгээр барааны үнэ тохируулна.
- Бараа материал -> Барааны код -> Барааны үнэ
- Борлуулалт -> Үнийн тохиргоо
Үнийн жагсаалтыг одоогоор Dayansoft ERP системд дараах бүртгэлүүд дээр тохируулж, өдөр тутмын бүртгэлээ хялбарчлах боломжтой.
- Үндсэн тохиргоо -> Ажилтан
- Үндсэн тохиргоо -> Харилцагчийн бүлэг
- Үндсэн тохиргоо -> Харилцагч
- Санхүү бүртгэл -> Данс
- Бараа материал -> Барааны код -> Барааны үнэ
- Борлуулалт -> Үнийн тохиргоо
- Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ (Dayansoft POS програмын үндсэн үнэ өөрчлөх бол)
- Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт үнийн жагсаалт (Dayansoft POS програмын нэмэлт үнийн жагсаалт өөрчлөх бол)