Борлуулалтын захиалга
Шинэчилсэн:2024/10/16 Унших:6 мин 11 сек
Борлуулалтын захиалга
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын захиалга -> Баримтаар, Бараагаар, Нэгтгэл
Энэ цонхонд барааны борлуулалтын захиалгыг баримтаар, бараагаар, нэгтгэл байдлаар харуулна. Борлуулалтын захиалгыг жагсаалтанд дараах төлвүүдээр ялгаж харуулна.
- Биелээгүй - борлуулалт болоогүй буюу шинэ захиалга
- Дутуу биелсэн - захиалсан тоо хэмжээнээс дутууг борлуулсан
- Биелсэн - захиалсан тоо хэмжээгээр борлуулсан гэж ялгана.
-
Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчноос
- Захиалгын баримт
- Ачилтын баримт
- Бүтээгдэхүүн орцоор тайлан
- Орц бүтээгдэхүүнээр тайлан
- Орц орцоор тайлан хэвлэх боломжтой.
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын захиалга –> Шинэ
Энэ цонхонд барааны борлуулалтын захиалга бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Байнга давтагддаг бол бүртгэлийн болон жагсаалтын цонхноос Үйлдэл -> Хувилах товчоор хувилах боломжтой.
Толгой мэдээлэл
- Харилцагч код – Харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна. Харилцагчаар бүртгэгдээгүй бол шууд нэрийг бичих боломжтой.
- ТТД - Харилцагчийн татвар төлөгчийн дугаар оруулна. Үндсэн тохиргоо/Харилцагч цонхонд оруулсан мэдээллээс дуудаж харуулна. Мөн ТТД-г оруулаад “ТТД-аар нар хайх”, “Харилцагчийг (код, нэр, ТТД) хайх” зэрэг татварын систем болон Dayansoft ERP системийн бүртгэлээс хайх боломжтой. Шинэ харилцагч тохиолдолд ТТД, нэрийг оруулаад “Харилцагчийг нэмэх” дарж харилцагчийн бүртгэлд нэмэх боломжтой.
- Хэн – Захиалга өгсөн ажилтны нэрийг оруулна.
- Утас – Захиалга өгсөн харилцагчийн утасны дугаарыг оруулна.
- Mail – Захиалга өгсөн харилцагчийн mail хаягийг оруулна.
- Хаяг – Захиалга хүргэх хаягийг оруулна.
- Борлуулагч – Тухайн захиалгыг хариуцсан борлуулагчийн кодыг сонгож оруулна.
- Утга – Баримтын утга, тайлбар бичнэ.
- Reference – Захиалгын эх сурвалж баримтын дугаарыг оруулна.
- Тайлбар – Борлуулалтын захиалгын тайлбарыг оруулна.
- Банк данс - Төлбөр хүлээн авах дансуудыг сонгоно. Эхний удаад 1 удаа сонгох ба дараагийн нэхэмжлэхүүд дээр данс автомат дуудагдана. Хэрвээ энд данс сонгосон ч баримт дээр банк, дансны дугаар хэвлэгдэхгүй бол Санхүү бүртгэл –> Данс код -> Тохиргоо -> Мөнгөн хөрөнгө цонхонд харилцахын данстай холбоотой данс тохиргоо хийх шаардлагатай.
- Дугаар – Баримтын дугаарыг оруулна. Дугаар оруулаагүй үед систем автоматаар дугаарлана.
- Огноо – Баримтын огноог оруулна.
- Шалгах – Захиалга шалгах огноог оруулна.
- Биелэх – Захиалга биелэх огноог оруулна.
- Урьдчилгаа – Захиалгын урьдчилгаанд авсан төлбөрийн дүнг оруулна. Урьдчилгаа оруулсан тохиолдолд урьдчилгаа дүнгээр Журнал бичилт хийж болно.
Гүйлгээний мэдээлэл
- Бараа данс – Зарлагадах барааны данс сонгоно.
- Бараа код – Бараа, үйлчилгээний код сонгоно.Барааны кодыг оруулах эсвэл баркодоор оруулах боломжтой. Баркодоор бараа, үйлчилгээг оруулахдаа бараа оруулах мөр дээр хулганы баруун товч дараад Баркод уншуулах товч дарахад баркод уншуулах багана нэмэгдэнэ.
- Бараа нэр – Сонгосон барааны нэрийг харуулна.
- Үлдэгдэл-Барааны үлдэгдлийг харуулна.
- Савлагаа тоо – Савлагаа тоо хэмжээг оруулна.
- Савлагаа – Савлагаа талбарын утгыг харуулна.
- Тоо хэмжээ – Тоо хэмжээг оруулна.
- Нэгж – Хэмжих нэгжийг харуулна.
- Үнийн жагсаалт – Үнийн жагсаалт сонгоно.
- Нэгж үнэ – Бараа, үйлчилгээний нэгжийн үнийг оруулна.
- Нийт үнэ – Бараа, үйлчилгээний нийт үнийг оруулна.
- % – Хөнгөлөлттэй борлуулалт хийж байгаа үед хөнгөлөлтийн хувь оруулна.
- Хөнгөлөлт – Хөнгөлөлтийн дүн оруулна.
- Нийт дүн – Хөнгөлөлтийн дүнг хассан нийт дүнг харуулна.
- НӨАТ – НӨАТ тооцох бол тэмдэглэнэ. Бараа, үйлчилгээн дээр тохируулсан утгыг харуулна.
- НӨАТ – НӨАТ-н дүнг тооцоолж харуулна.
- НХАТ – НХАТ тооцох бол тэмдэглэнэ. Бараа, үйлчилгээн дээр тохируулсан утгыг харуулна.
- НХАТ – НХАТ-н дүнг тооцоолж харуулна.
- Татваргүй үнэ – Бараа, үйлчилгээний нийт үнийг НӨАТ, НХАТ тооцсон эсэхээс хамаарч татваргүй үнэ тооцоолж оруулна.
- Татваргүй дүн – Бараа, үйлчилгээний нийт үнийг НӨАТ, НХАТ тооцсон эсэхээс хамаарч татваргүй дүнг тооцоолж оруулна.
- Гэрээ код – Аль гэрээний дагуу борлуулалтын захиалга хийж байгааг сонгож оруулна. Дараа гэрээгээр тайлангаас шүүж харах боломжтой.
- Ажил код - Аль ажлын борлуулалтын захиалга хийж байгааг сонгож оруулна. Дараа ажлаар тайлангаас шүүж харах боломжтой.
Анхаарах зүйл:
- Хэрвээ тухайн борлуулалтын захиалгаар борлуулалт хийгдсэн бол захиалгыг засах үед “Захиалгаар борлуулалт хийгдсэн тул [ЗАСАХ] боломжгүй байна!” алдааны мессэж харуулах ба засах боломжгүй.
- Хэрвээ Dayansoft ERP системээс өөр програмаар борлуулалтын захиалга хийгддэг бол гараар шивэхгүй, шууд автоматаар татагдахыг анхаарна уу.
- Дутуу биелсэн захиалгыг гүйцээж борлуулалт болгосноор Биелсэн төлөвт шилжинэ.
- Борлуулалтын захиалга үүсгэснээр бараа материалын үлдэгдлээс хасалт хийгдэхгүй.
Үйлдэл товчны боломжууд:
- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Борлуулдаг цонхонд тухайн харилцагчид байнга борлуулдаг бараа, тоо, үнэ тохируулах боломжтой. Борлуулалтын захиалга цонхноос Үйлдэл -> Татах -> Борлуулдаг барааг татах товч дарахад тухайн харилцагч дээр тохируулсан борлуулдаг бараануудыг Борлуулалтын захиалга цонхонд бөглөнө.
- Борлуулалтын захиалгын бүртгэл болон борлуулалтын захиалгын жагсаалтаас олон захиалга сонгоод бусад бүртгэлүүдийг хувилж үүсгэх боломжтой. Бизнес шаардлагаар захиалснаар борлуулалт үүсгэх, нэхэмжлэх өгөх, үйлдвэрлэх бүр материалын зарлагаа хүртэл хийж болно. Борлуулалтын захиалга болон борлуулалтын захиалгын жагсаалт цонхноос Үйлдэл товч дараад
- Борлуулалт үүсгэх
- Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх
- Үйлдвэрлэлээс орлого үүсгэх
- Материалын зарлага үүсгэх
- Дотоод хөдөлгөөн
- Худалдан авалтын захиалга
- Худалдан авалтын захиалга (Орцоор буюу орц нормтой бүтээгдэхүүний хувьд шаардлагатай түүхий эд материалын тоо хэмжээг тооцоолно) товч дарахад тус тусын бүртгэлийн цонхонд шинэ горимд бараа, бусад мэдээллийг хуулагдах ба бүртгэлийг хялбар үүсгэх боломжтой.
-
Борлуулалтын захиалганд үндэслэн үйлдвэрлэх бүтээгдэхүүн, шаардлагатай орц, материалын тооцоо гаргах
Хэрвээ танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг, стандарт орц нормоо зөв оруулж, тухайн орц нормоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бол бүртгэсэн борлуулалтын захиалгад үндэслэн дараах мэдээллүүдийг систем тооцоолж тайлан хэлбэрээр харуулж, хэвлэх боломжийг олгоно.
- Үйлдвэрлэх бэлэн бүтээгдэхүүн нэр төрөл, тоо ширхгээр
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд материалууд нэр төрөл, тоо хэмжээгээр
- Дундын орц буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ, тэдгээрийн орц хэмжээ
- Хичнээн удаагийн ээлж, зуурмаг, жигнэлт хийх гэх мэт.
Хэрвээ та энэ үйлдлийг гараар хийдэг байсан бол ямар их цаг хугацаа зарцуулахыг төсөөл дөө. Тэгвэл Борлуулалтын захиалгын жагсаалтаас захиалгуудаа сонгоод Үйлдэл - Хэвлэх товч дараад
- Орц бүтээгдэхүүнээр тайлан
- Орц орцоор тайлангуудыг хараарай.
-
Борлуулалтын захиалгыг багцалж, ачилт үүсгэх
Dayansoft ERP системд борлуулалтын захиалгууд бүртгэгдсэний дараа
- захиалгаа нэгтгэж, багцлах
- багцалсан захиалгуудаар ачилт үүсгэх, хөдөлгөөн хийх (түгээлтийн машинд)
- борлуулалт болгох боломжтой.
Захиалга багцлахдаа Борлуулалтын захиалгын жагсаалтаас багцлах захиалгуудаа сонгож тэмдэглээд Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Ачилт -> Багцлах (Ачилт үүсгэх) товч дарна.
- Хүргэх ажилтны данс - Зарлага гарах бараа материалын данс буюу хүргэлтийн ажилтны дансыг сонгоно.
- Хүргэх огноо - Захиалга хүргэх огноог сонгоод Багцлах (Ачилт үүсгэх) товч дарна.
Жагсаалтанд багцалсан болон багцлаагүй захиалгууд ялгарч харагдана. Хэрэв буруу захиалгуудыг багцласан бол задлах багцаа сонгоод Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Ачилт -> Багц(ууд)ыг задлах товч дарна.
Ачилтын баримт хэвлэхдээ Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Хэвлэх ->Ачилтын баримт хэвлэх товч дарна.
Dayansoft POS шинэ захиалгыг борлуулалтын захиалга болгох
Dayansoft POS програмд хийсэн борлуулалтын захиалгыг Dayansoft ERP системийн Борлуулалтын захиалга цонхонд автомат татах боломжтой. Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Татах -> Посын захиалга татах
- Борлуулалтын захиалгын жагсаалтаас захиалга татах огноогоо тохируулна.
- Тохируулсан хугацааны хооронд Dayansoft POS програмд хийгдсэн “Шинэ” төлөвтэй, харилцагч сонгогдсон захиалгууд Борлуулалтын захиалга жагсаалтанд захиалга тус бүрээр мөр болон нэмэгдэнэ.
Хэрвээ татагдахгүй бол Dayansoft POS програмд Шинэ төлөвтэй, харилцагч сонгосон захиалга байхгүй байна гэсэн үг.
Та энэ захиалгыг борлуулалтын захиалга болгохгүйгээр шууд борлуулалт болгон татах бол Посын борлуулалт татах зааврын дагуу татна уу.
DManager програмаас борлуулалтын захиалга татах
Даянсофт ХХК нь ЭМ ЭС ПИ ДИ ТИ ХХК-н DManager буюу бөөний худалдааны борлуулалт, түгээлтийн удирдлагын системтэй интеграци хийсэн. Тухайн системийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг http://smarterp.mn/ сайтаас авна уу.
Харилцагч байгууллага DManager програмаар гар утаснаас шинэ харилцагч, борлуулалтын захиалгаа бүртгэх ба Dayansoft ERP системээс тухайн гар утсаар авсан захиалгуудыг автоматаар татаж авах боломжтой.
DManager програмд хийсэн борлуулалтын захиалгыг Dayansoft ERP системийн Борлуулалтын захиалга цонхонд татахдаа Борлуулалтын захиалгын жагсаалтаас захиалга татах огноогоо тохируулна. Борлуулалтын захиалгын жагсаалт цонхноос Үйлдэл -> Татах -> DManager-с татах товч дарна. Тохируулсан хугацааны хооронд DManager програмд хийгдсэн борлуулалтын захиалгууд Борлуулалтын захиалгын жагсаалтанд нэмэгдэнэ. Мөн шинэ харилцагч байвал Харилцагчийн бүртгэлд автомат нэмэгддэг.
Анхаарах зүйл:
- Хэрэв танай байгууллага DManager програмаар борлуулалтын захиалгаа авах бол Даянсофт ХХК-д урьдчилан мэдэгдэж, шаардлагатай тохиргоо, өөрчлөлтийг хийлгэх шаардлагатайг анхаарна уу.