Бүх барааны Realtime үлдэгдэл


Шинэчилсэн:2024/10/16 Унших:1 мин 31 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Бараа үлдэгдэл

Энэ цонхонд бараа материалын real-time буюу яг одоогийн үлдэгдлийг систем тооцоолж харуулна. Dayansoft ERP болон Dayansoft POS програмууд дээр хийсэн орлого, зарлагын гүйлгээнээс хамаарч хамгийн сүүлийн байдлаарх үлдэгдлийг тооцоолдог. Өөрөөр хэлбэл, борлуулалтын цэгээр тухайн бараа борлуулагдаад, тухайн борлуулалтын мэдээлэл нь Dayansoft ERP систем буюу мэдээллийн баазад ирсэн даруйд тухайн барааны үлдэгдлээс хасагдана гэсэн үг. Мэдээж хэрэг Посын борлуулалт татаагүй байхад ч үлдэгдлээс хасагдаж тухайн данс, байршлын хувьд бодит үлдэгдлийг харуулна. Гэхдээ Санхүү бүртгэл -> Тайлант үе -> Тохиргоо цонхонд тохируулсан “Эхний үлдэгдлийн огноо”-с хойш хийгдсэн Dayansoft POS програмын борлуулалтын хувьд тооцоолол хийгдэхийг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, Dayansoft ERP системийг ашиглахаас өмнө зөвхөн Dayansoft POS програмыг ашиглаж байсан тохиолдолд өмнөх борлуулалтууд үлдэгдэлд нөлөөлөхгүй гэсэн үг.

Хэрвээ Dayansoft POS програмаар борлуулалт хийж хугацаа өнгөрсний дараа, эхний үлдэгдлийн огноо өөрчилсөн тохиолдолд Бараа материал -> Бараа үлдэгдэл цонхноос Үйлдэл -> Үлдэгдэл дахин тооцох товч дарна. Realtime үлдэгдлийг яг зөв тооцох нь амаргүй бөгөөд зарим гүйлгээ тус үлдэгдэлд нөлөөлөхгүй байх алдаа хааяа гарч болзошгүй. Яагаад гэвэл 2 тусдаа үйлдлээр хийгдэж байгаа бөгөөд 2 дахь үйлдэл хийгдэхээс өмнө ямар нэг шалтгааны улмаас алдаа гарч амжилттай үлдэгдэл шинэчлэгдэхгүй байх тохиолдол үүсч болно. Энэ үед Бараа материал -> Бараа үлдэгдэл цонхноос Үйлдэл -> Үлдэгдэл дахин тооцох товч дарж яг тухайн үеийн байдлаар үлдэгдлийг сэргээж харна уу. Бид энэхүү алдааг гаргахгүй байх талаар шийдэл хайсаар байгаа.

Тайланг жагсаалт (grid), динамик (pivot) буюу дурын үзүүлэлтээ багана, мөрөнд байршуулж харах боломжтой. ItemBalanceList2 ItemBalanceList3

Real-time үлдэгдлийг тухайн данс, байршлын хувьд:

Үлдэгдлийг хэтэрсэн, багассан зэргээр ялган харахын тулд Бараа материал -> Бараа код -> Данс хэсэгт тухайн дансны хувьд зохимжит доод, дээд үлдэгдлийг урьдчилан 1 удаа тохируулсан байх шаардлагатай. ItemBalanceAccountCfg