Dayansoft POS шинэчлэлээр
Шинэчилсэн:2024/11/18 Унших:22 мин 52 сек
v9.12 (2024.11 удахгүй)
- QR pay цонхноос QR төлбөрийн шийдэл идэвхжүүлэх болон ашиглах зааврыг харах боломжтой болсон.
- Үйлдэл -> Принтер тохиргоо цонхноос Принтер шалгах товчоор Printer & Scanners цонх руу шууд шилжиж, принтерийн төлөв, тохиргоог шалгах боломжтой болсон.
- Гишүүнд олгосон карт олголтыг идэвхгүй болгох боломжтой болсон. Үйлдэл -> Гишүүнчлэл цонхноос Карт олголт идэвхтэй чекийг болиулаад хадгална.
- Гишүүнчлэлийн карт олгох үед өгөх алдааны мессэж дээр сайжруулалт хийгдсэн.
v9.11 (2024.10)
- Алдааны мессэж болон зарим сайжруулалтууд хийгдсэн.
v9.10 (2024.9)
- Хэрэглэгч рүү харсан дэлгэц дээрх барааны зургийн хэмжээнд 50 pixels өндрийн хязгаар тавьсан.
v9.9 (2024.8)
- Захиалга үүсгээд төлбөр төлөөгүй Шинэ төлөвтэй үед тухайн өдөр байгууллага НӨАТ, НХАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн үед захиалгын төлбөр төлөх үед заавал захиалгыг цуцалж, шинээр бичихгүйгээр татварыг зөв тооцоолж баримт гаргадаг болсон.
- Нэвтрэх цонхны НӨАТУС илгээх товч дарах үед татварын системээс НӨАТ, НХАТ суутган төлөгч, ТТД-г шинэчлэх боломжтой болсон.
v9.8 (2024.7)
- Өдрийн хаалт хийсэн өдрөөр дахин нээлт хийх үед өгөх алдааны мессэж дээр хэзээ хаалт хийсэн талаар нарийвчилсан мэдээллийг харуулдаг болсон. Жишээ нь, 2024.10.14 өдрийн хаалтыг 2024.11.19 09:24 -т хийсэн байна!
v9.7 (2024.6)
- Хас банкны карт уншигчтай интеграци холболт хийгдсэн. Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос -> Бэлэн бус цонхонд XacPos сонголтыг нэмж хадгалснаар сонголтонд нэмэгдэх ба тохиргоог Даянсофт ХХК-с 1 удаа хийнэ.
v9.6 (2024.5)
- Мөнгө нэмэх, хасах цонхонд Харилцагч сонгох боломжтой болсон.
- Кассын програмтай холбоотой зарим тохиргоонууд Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд нэмэгдсэн.
- Киоск дээр ширээний дугаар оруулна
- Гал тогооны дэлгэц хэрэглэнэ
- Хэрэглэгчийн дэлгэцийн порт нэр
v9.5 (2024.4)
- PosAPI 3.0 холболт хийгдсэн.
- Kiosk дээр гарахгүй барааг сонгох боломжгүй харуулсан.
- Өдрийн хаалт хийх үед холболт хийсэн банкны карт уншигч, fintech төлбөрийн шийдлийн settlement автомат татагддаг болсон. Өөрөөр хэлбэл, хаалт хийхээс өмнө заавал settlement татах шаардлагагүй.
- Алдааны мессэж дээр он сар өдөр, цаг минут болон програмын хувилбар харуулдаг болсон.
v9.4 (2024.3)
- Захиалга үүсгэсэн болон төлбөрийн баримт хэвлэж буй ажилтан ялгаатай үед захиалга хийсэн ажилтны нэрийг баримтанд хэвлэдэг болсон.
- Захиалгын хуудсанд Зочны тоо хэвлэдэг болсон.
v9.3 (2024.2)
- QPos (https://www.most.mn/) финтек төлбөрийн шийдэлтэй интеграци хийгдсэн. Тохиргоо хийх боломжтой болсон.
v9.2 (2024.1)
- Dayansoft POS хялбар бүртгэл холболт хийгдсэн. Dayansoft POS програмын төлбөрийн цонхонд Хялбар бүртгэл код хэсэгт худалдан авагч иргэний ebarimt app дээрх кодыг гараас (keyboard) болон баркод сканнераар уншуулж оруулаад Хувь хүнээр баримт хэвлэх товч дарахад ebarimt тус иргэний аппликейшнд автомат бүртгэгдэх ба програмд Төлбөрийн баримт (ebarimt) хэвлэх бол Yes товч дарна уу. асуулга гарах бөгөөд баримт заавал хэвлэхгүй байх боломжтой болсон.
- Dark mode горимд ажилладаг болсон.
- Захиалга, бараа үйлчилгээг харуулахдаа тэгш өнцөггүй Round дүрсээр харуулдаг болсон.
- Захиалгыг карт хэлбэрээр харуулдаг сонголт хасагдсан. Заалны зохион байгуулалтаар болон ширээгээр, жагсаалтаар харах боломжтой болсон.
v9.1.1 (2023.12.28)
- 2024.01.01-ний өдрөөс 2023.12.05-ны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 124-р тогтоолын дагуу НХАТ-н хувь хэмжээ 2% болж шинэчлэгдэж байгаатай холбоотой програмын шинэчлэл гарсан. (2023.12.31 дуустал 1% татвар тооцдог байсан)
Dayansoft ERP болон Dayansoft POS програмууд суусан компьютер интернет холболттой үед програмын шинэчлэл автомат авч 9.1.1.0 хувилбар руу шилжих бөгөөд автоматаар 2%-р татвар тооцогдохыг анхаарна уу. Хэрвээ танай байгууллага НХАТ-н хувь хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой бүтээгдэхүүний үнээ 1%-р нэмж өөрчлөх шаардлагатай бол Dayansoft ERP системийн Борлуулалт -> Үнийн тохиргоо цэснээс зааврын дагуу үнээ шинэчлээрэй.
- Dayansoft ERP системийн хувьд баримт шивж буй огнооноос хамаарч 1% болон 2%-р ялгаатай тооцоолол хийгдэнэ.
- Dayansoft POS програмын хувьд нээлт хийсэн бизнес өдрөөс хамаарч автомат 2%-р татвар тооцогдоно.
v9.1 (2023.12)
- Service charge-г тооцоо хуудас хэвлэх, төлбөр төлөх үед автомат тооцох, эсвэл тооцох эсэхийг асуудаг тохиргоотой болсон. Хэрхэн тохируулах зааврыг энд дарж үзнэ үү.
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд шинэ урамшууллын үнийн жагсаалт үүсгэж Tags багананд Promotion гэсэн утга оруулж тохируулснаар тухайн хөнгөлөлттэй үнэтэй бараа үйлчилгээ Dayansoft POS програмд 2 харагддаг болсон. Дэлгэрэнгүй зааврыг энд дарж үзнэ үү.
v8.10, v11 алгасч v8.12 (2023.11)
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхны Tags багананд Fixed гэсэн утга тохируулсан тохиолдолд Dayansoft POS програмд тухайн үнийн жагсаалтаар сонгогдсон барааны үнэ өөр бусад үнийн жагсаалт, харилцагч, гишүүний үнийн жагсаалтаар шинэчлэгдэхгүй тогтмол байна.
- Дараах цонх тайлангуудад Үнийн жагсаалт харуулсан.
- Борлуулалтын баримтын бараа жагсаалт
- Захиалга бараа жагсаалт
- Тайлан -> Борлуулалт
- 2+1, 3+1 гэх мэт урамшуулалтай үнийн жагсаалтаар борлуулалтын тохиргоо хийх боломжтой болсон. Дэлгэрэнгүй зааврыг энд дарж үзээрэй.
v8.9 (2023.9)
- Dayansoft Kiosk програм дээр төлбөр баталгаажуулж дуусаад захиалгын дугаарыг дэлгэцэнд харуулдаг болсон.
- Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд Захиалга хэвлэх үед ижил барааг нэгтгэх нэртэй шинэ тохиргоо нэмэгдсэн ба тооцооны хуудсанд захиалга дахь ижил барааг нэгтгэх, нэгтгэхгүй байх боломжтой болсон.
- Тухайн бараа үйлчилгээг захиалсан цаг, минут харуулдаг болсон.
- QR төлбөрийн хэлбэрээр төлбөр төлөх үед Төлбөр шалгах нэршлийг Төлсөн бол энд дарна уу болгож өөрчилсөн. Хэрэглэгч үйлчлүүлэгч нар тухайн товчийг дарахгүй хүлээх үл ойлголцол үүсч байсан.
- Баримт хэвлэх үед бараа кодын Товч нэр баримтанд хэвлэгддэг байсныг Бараа нэр-р хэвлэдэг болгож, Товч нэр оруулах боломжийг хассан.
v8.8 (2023.8)
- Keyboard-с барааны үнэ, хөнгөлөлтийг hotkey ашиглан оруулах боломжтой болсон. Жишээ нь,
- Үнэ гараас өөрчлөх - Бараа сонгосны дараа хайлт хэсэгт + тэмдэг тавиад үнээ гараас оруулаад enter дарна. Жишээ нь, +5000
- Хөнгөлөлт оруулах Бараа сонгосны дараа хайлт хэсэгт - тэмдэг тавиад хөнгөлөлтийн дүнгээ гараас оруулаад enter дарна. Жишээ нь, -3000
- Dayansoft Kiosk програм дээр MinuPay, MinuPOS холболт хийгдсэн. Хэрвээ ашиглахыг хүсвэл 1800-1122 утсаар нь холбогдож мэдээлэл авна уу.
- Customer display буюу хэрэглэгч рүү харсан дэлгэцийн дизайнд сайжруулалт хийгдсэн.
- Dark mode
- Товч тодорхой мэдээлэл харуулах
- Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын баннер, реклам байршуулах боломж гэх мэт.
v8.6 (2023.6)
- Хэрэглэгч алдаа гаргаж Dayansoft ERP системд бараа код устгасан үед Dayansoft POS програмаас мэдээлэл илгээх үед устгасан бараа кодыг автомат сэргээдэг болсон.
- Борлуулагчийн хувь баримтанд дараах мэдээллүүдийг хэвлэдэг болсон.
- Нээсэн - Нээсэн бизнес өдөр
- Захиалсан - Хэрвээ захиалга үүсгээд, дараа нь төлбөр төлсөн бол захиалга анх үүссэн хугацааг харуулна.
- Тусламж -> Лиценз хүсэлт дарахад MS Form-р хүсэлтийн форм бөглөж илгээдэг болсон. Лиценз хүсэлт нь мэйл, таскаар давхар үүсч илүү хурдан, хяналттайгаар процессын дагуу хийгддэг болсон.
v8.5 (2023.5)
- Төлөх товч дарахад хамгийн эхний бэлэн бус төлбөрийн хэлбэр сонгогдсон, төлөх дүн бөглөгдсөнөөр гарч ирдэг болсон. Бэлнээр төлбөр тооцоо багасч ихэвчлэн бэлэн бусаар төлбөр тооцоо хийгддэг болсон тул төлбөр хийх үед таны хийх үйлдлийг 1 товч даралтаар багасгах зорилгоор энэхүү хөгжүүлэлтийг хийсэн. Хэрвээ танай байнга ашигладаг төлбөрийн хэлбэр нь хамгийн эхнийх биш байгаа бол Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос цонхонд дарааллыг Бэлэн бус 1-д байршуулаарай. Хэдийгээр дүн бөглөгдсөн гарч ирсэн ч та өөр төлбөрийн хэлбэрээр төлбөр хүлээн авах бол өмнөхийн адил 1 удаа сонгоод цааш үргэлжлүүлэн баримтаа хэвлэнэ.
- WeChat.com апп-р төлбөр тооцоо хүлээн авах боломжтой болсон. Холболт хийлгэхийг хүсвэл энд дарж зааварчилгаа харна уу.
v8.4 (2023.4)
- Бараа сонгоод Тоо товч дээр дарахад Барааны үлдэгдэл шалгах цонхонд тухайн барааны бүх байршлын үлдэгдлийг дуудаж харуулдаг болсон.
- Бизнесийн онцлог шаардлагаар маргаашийн өдрөөр бизнес өдрийн нээлт хийсэн тохиолдолд маргааш болоогүй үед өдрийн хаалт хийх боломжгүй болсон. Системээс "Маргаашаар өдрийн нээлт хийсэн тул өдрийн хаалтыг өнөөдөр хийх боломжгүй. Зөвхөн маргааш болсны дараа өдрийн хаалт хийх боломжттой." алдааны мессэж харуулна. Өдрийн хаалтыг андуурч хийснээс дахин борлуулалт бичих боломжгүй кейс, алдаа үүсч байсан.
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд Dayansoft POS програмд програм түгжихтэй холбоотой нэмэлт 2 тохиргоо нэмэгдсэн.
- Програм автомат түгжих хугацаа (Секунд)
- Захиалга баталгаажуулахад програм автомат түгжинэ
- Dayansoft CDS буюу бэлэн болсон захиалгыг дуудах дэлгэцийн програмд хүлээгдэж буй болон бэлэн болсон захиалга 2 баганаар харуулдаг болсон.
- Dayansoft Kiosk дээр сет, дагалдах барааг сонгох боломжтой болсон. Dayansoft ERP системийн Бараа материал -> Бараа код -> Дагалдах цонхонд урьдчилж тохируулна.
v8.1 (2023.1)
- Төлбөрийн цонхонд төлбөрийн хэлбэрийг сонгоод дараа нь солих үед шууд дүн шилждэг болсон. Өмнө нь өмнөх сонгосон төлбөр дээр дахин дарж болиулаад дараагийн төлбөрийн хэлбэрээ сонгож 2 үйлдэл хийдэг байсныг болиулсан.
- QR Pay сонгох үед шууд дүн хуулагдаж, төлбөрийн сонголт цонх автомат нээгддэг болсон. Өмнө нь дүнгээ оруулаад арын QR pay товч дээр дахин дарж сонголт гаргадаг байсан 2 үйлдэл хийдэг байсныг 1 үйлдэл болгож сайжруулсан.
- 1 бараанд 1-с олон үнийн жагсаалт тохируулсан үед сонгосон үнийн жагсаалтанд тохируулсан хөнгөлөлтийн хувийг автомат дууддаг болсон.
v7.12 (2022.12)
- Dayansoft POS програмын сүүлийн 6 сарын борлуулалтын мэдээлэл хадгалагддаг болсон. Dayansoft ERP систем рүү илгээгдсэн 6 сар ба түүнээс өмнөх хугацааны борлуулалтын мэдээлэл автомат устгагдана. Кассын төхөөрөмжийн дискний хэмжээ бага, гүйлгээ ихтэй үед дата унших, дуудах үед удаан ажиллахаас сэргийлж энэхүү нөөцлөлт, устгалыг хийдэг болно. Шаардлагатай тохиолдолд Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тайлан -с мэдээллээ шүүж харна уу.
- Pass апп интеграци холболт хийсэн.
- Hi-Pay төлбөр хийх үед QR дэлгэцэнд харуулдаг болсон.
v7.11 (2022.11)
- Бараа үйлчилгээнд зураг оруулсан тохиолдолд зургийн өнгөнөөс хамаарч барааны нэр хар, цагаанаар ялгаатай харагддаг болсон.
- Toki финтек төлбөрийн шийдэл Dayansoft Kiosk-той интеграци холболт хийсэн. Хэрвээ ашиглах бол 77074477 утсаар болон веб сайтаар нь холбогдон гэрээ байгуулж ашиглах боломжтой.
v7.10 (2022.10)
- Нэвтрэх цонхонд онлайн дэмжлэг үзүүлэхэд ашиглах AnyDesk програм ажиллуулах товч нэмсэн.
- Сериал дугаарыг төлбөрийн баримт болон борлуулагчийн хувь дээр хэвлэдэг болсон.
- Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо цонх, Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд тохируулсан Борлуулалт хөнгөлөлт % тохируулсан хувиар борлуулах бараанууд автомат хөнгөлөгддөг болсон.
- Харилцагч сонгосон үед Байгууллагаар баримт хэвлэх үед ТТД-р нэр автомат татдаг болсон
- Харилцагч сонгосон үед хувь хүнээр баримт хэвлэх үед "Харилцагч сонгосон байна. Хувь хүнээр баримт гаргахдаа итгэлтэй байна уу?" асуулт асууж Yes дарах үед хэвлэдэг болсон.
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо -> Барааны үлдэгдэл хайхад харуулна тохиргоог чеклэснээр барааг хайх үед барааг жагсаалт хэлбэрээр Үлдэгдэл баганаар харуулна.
- Тооцооны хуудас дээр Татваргүй дүн нэгтгэж харуулдаг болсон.
- Ebarimt буюу төлбөрийн баримт дээр барааны мөр дээр хөнгөлөлтийн % харуулдаг болсон.
v7.9 (2022.9-р сард)
- Заалны зохион байгуулалтын дэвсгэр өнгө (background color) солих боломжтой болсон.
- Барааны үнийн шошго хэвлэх боломжтой болсон. Барааны мэдээллийг жагсаалтаар хараад, шошго хэвлэх бараануудыг сонгоод хулганы баруун товч дараад хэвлэх хэмжээгээ сонгоод хэвлэнэ. Хэрвээ танайх байнга шошго хэвлэх шаардлагатай байдаг бол баримт хэвлэгчээс гадна шошго хэвлэгч принтер авч зэрэг залгавал зүгээр. Харин хааяа нэг хэвлэх хэрэгтэй байдаг бол баримт болон шошго аль алиныг нь хэвлэдэг 1 принтер байдаг.
- Барааг жагсаалтаар харахад Баркод багана харагддаг болсон. Харах бол баганын толгой дээр хулганы баруун товч дараад Show column chooser дараад Баркод чеклэнэ.
- Барааг Сериал дугаараар борлуулах боломжтой болсон. Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа код цонхонд Сериал чеклэсэн барааны хувьд сериал дугаар оруулах цонх дуудагдана.
- Dayansoft Kiosk програмд дараах сайжруулалтууд хийгдсэн.
- Icon логонууд солигдсон.
- Үндсэн цонхноос мэдээлэл шинэчлэх боломжтой болсон.
- Өдрийн хаалтын тайланд QR pay төлбөр тус бүрээр дүнг ялган харуулдаг болсон.
v7.6 (2022.6-р сард)
- Үйлдэл -> Принтер тохиргоо цонхноос Принтертэй холбоотой үүсдэг асуудлууд, шийдвэрлэх арга товч дарж зааварчилгаа хардаг болсон.
- Ширээ, заалны зохион байгуулалт зурах боломжтой болсон. Хэрхэн зурж байршуулах зааврыг энд дарж танилцана уу.
- Өдрийн хаалт хийх товч, үйлдлийн нэршил Хаалт хийх болж өөрчлөгдсөн.
- Дэлгэц харах товч баруун дээд буланд ил харагддаг болсон.
- Баримт хэвлэхээр харах үед үндсэн болон хэрэглэгч рүү харсан дэлгэцэнд баримт болон ebarimt QR кодыг аль аль дэлгэцэнд харуулдаг болсон.
- Дотоод хөдөлгөөн хийх үед урьдчилсан тохиргоо хийх шаардлагагүй болсон.
- Хөнгөлөлт оруулах үед Хөнгөлсөн дүнг хасахаар харуулдаг болсон.
- Хөнгөлөлт оруулах цонхны сайжруулалт хийгдэж дараах боломжууд нэмэгдсэн. Энд дарж дэлгэрэнгүй зааврыг харна уу.
- Баримтаас буюу нийт дүнгээс мөнгөн дүнгээр хөнгөлөлт оруулах боломжтой болсон.
- Хөнгөлөх хувь эсвэл дүнгээ оруулаад Дүнгээс үү, Бараанаас уу сонголтоо хийж хөнгөлөлт оруулах боломжтой болсон.
- Үйлдэл -> Зогсоолын хуудас хэвлэх үед зурсан загвараар хэвлэх боломжтой болсон.
- Өдрийн хаалт цонх болон тайланд дараах сайжруулалтууд хийгдсэн
- Нийт борлуулалтыг дотор нь Dine-In, Delivery, Take away буюу эндээ, хүргэлтээр, авч явахаар хэд, хэд хуваагдсаныг ялган хэвлэдэг болсон.
- Зөрүү дүнг Бэлэн, Бэлэн бус, Нийт үүссэн зөрүүгээр харуулдаг болсон.
- Хэвлэх тайлангуудыг чеклээд хэвлэх, өдрийн хаалт хийх үед хамт нэг товчоор хэвлэдэг болгосон.
- Захиалга буцаалтын тайлан хэвлэх боломжтой болсон. (Хэн, хэзээ, ямар шалтгаанаар, юу, хэдийг, хэдэн төгрөгний буцаалт хийснийг тус тайлангаас харах боломжтой.)
- Борлуулалтын хөнгөлөлтийн тайлан хэвлэх боломжтой болсон. (Хэн, хэзээ, юу, хэдийг, хэдэн хувиар, хэдэн төгрөгний хөнгөлөлт хийснийг тус тайлангаас харах боломжтой.)
v7.5 (2022.5-р сард)
- Киоск дээр зарагдах барааг ялгаж тохируулах боломжтой болсон. Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа код цонхонд Kiosk чек тохируулна.
- Үйлдэл -> Принтер тохируулах цонхноос тестийн хуудас хэвлэхэд принтерийн нэр хэвлэдэг болсон. Гал тогоо, текний принтер хэвийн хэвлэж байгаа эсэхийг шалгахад ашиглагдана.
- Байгууллага, бизнес эрхлэгчээр баримт хэвлэх үед интернетгүй, эсвэл татварын системээс бизнес эрхлэгчийн нэр дуудах сервис ажиллахгүй байгаа тохиолдолд "ТТД-р байгууллагын нэр дуудах боломжгүй байна. ТТД-аа дахин шалгаад зөв бол ХЭВЛЭХ товч дарна уу" мессэж харуулаад Ок дараад Байгууллагаар баримт хэвлэх дарж заавал нэр оруулахгүй, нэргүй хоосон хэвлэдэг болсон. Бизнес эрхлэгч, байгууллагын нэрийг гараас оруулах боломжгүй болгосон. Нэр оруулахгүй ч тухайн байгууллагын ТТД буюу регистрийн дугаараар баримт үүсч www.ebarimt.mn сайт руу хэвийн илгээгдэнэ.
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Касс, эрх цонхонд Manager бүлгийн эрхэнд "Өмнөх өдрүүдийн борлуулалтын жагсаалт харах" шинэ эрх нэмэгдсэн. Тус эрхийг хассанаар кассын ажилтнууд зөвхөн өнөөдрийн борлуулалтаа харах боломжтой болно.
- Борлуулалт, Захиалга жагсаалтуудад Хаана буюу тухайн борлуулалтыг төрлийг Dine-In (Эндээ), Takeaway (Авч явах), Delivery (Хүргэлт) ялган харуулдаг болсон.
- Борлуулалт жагсаалтанд нийт хөл дүнг шууд харуулахгүй болсон ба огнооны ард байрлах Нийт дүн харах чеклэж хардаг болсон.
- Үйлдэл -> Тайлан харах цонхонд тайлангуудын сайжруулалт, бүлэглэлт сайжирсан. Нэмэлт тайлангууд орсон.
- Борлуулалт
- Бараа
- Огноо
- Ангилал
- Ажилтан
- Данс
- Хаана
- Төрөл
- Төлбөр
- Касс
- Огноо
- Төрөл
- Захиалга
- Бараа
- Огноо
- Ангилал
- Ажилтан
- Захиалга бичсэн
- Захиалганд сонгогдсон
- Захиалга буцаалт
- Үлдэгдэл
- Борлуулалт
v7.4 (2022.4-р сард)
- Төлбөрийн цонхонд Fintech QR pay нэршил QR pay болж өөрчлөгдсөн.
- Байгууллагаар баримт хэвлэх цонхонд бизнес эрхлэгч хувь хүний регистрийн дугаар оруулахдаа үсэг сонгож оруулах боломжтой болсон.
- Нэг дор бараа үйлчилгээг дахин дахин борлуулах үед түр сагсалж, автомат дуудах боломжтой болсон. Энд дарж дэлгэрэнгүй заавартай танилцана уу.
- Dayansoft ERP системд харилцагч дээр Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо, Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд ebarimt дараа олгоно тохиргоо хийх боломжтой болсон. Хэрвээ ebarimt хэвлэхгүй байх тохиргоог Dayansoft POS програмд хийлгэсэн тохиолдолд энэ чекийг идэвхжүүлснээр Dayansoft POS програмд тухайн харилцагчийг сонгосноор ebarimt хэвлэхгүй, тооцооны баримт хэвлэгдэнэ. Зөвхөн ebarimt дараа олгох бизнес кейс, хэрэглээтэй үед энэ боломжийг ашиглахыг анхаарна уу.
- Зочид буудалтай ресторан, амралтын газар (resort) зэрэг төлбөрөө гарахдаа хийдэг онцлогтой бизнесийн хувьд төлбөр төлж хаагдаагүй шинэ захиалгуудаа посын програмд байнга харж байх хэрэгцээ шаардлага гардаг. Ийм үед Dayansoft ERP системд Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд "Нээлттэй захиалгууд байнга харуулах" тохиргоог чеклээд утга дээр Y үсэг (англиар Yes гэсэн үгний эхний үсэг) тавиад хадгална. Dayansoft POS програм дээр Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарна.
- Toki финтек төлбөрийн шийдэлтэй интеграци холболт хийсэн. Хэрвээ ашиглах бол 77074477 утсаар болон веб сайтаар нь холбогдон гэрээ байгуулж ашиглах боломжтой.
- Ширээ нэмэх, засах боломж шинээр нэмэгдсэн. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
v7.3 (2022.3-р сард)
- MonPay, QPay, SocialPay зэрэг финтекээр төлбөр төлөх үед заавал Төлбөр шалгах дардаг болсон. Тус товчийг дарахад хэрвээ төлбөр төлөгдсөн бол баримт хэвлэгдэж, төлөгдөөгүй тохиолдолд баримт хэвлэхгүй.
- Үйлдэл -> Принтер тохиргоо цонхонд принтерүүдийн жагсаалт харагддаг болсон ба бүх принтер рүү тестийн хуудас хэвлэх команд өгч шалгах боломжтой болсон.
- Борлуулалтын жагсаалтын баганын дараалал, нэршилд сайжруулалт хийгдсэн.
- MINU pay финтек төлбөрийн шийдэлтэй интеграци холболт хийсэн. Хэрвээ ашиглах бол 18001122 утсаар болон веб сайтаар нь холбогдон гэрээ байгуулж ашиглах боломжтой.
- Шинэ бараа нэмэх, засах, үнэ өөрчлөх боломж шинээр нэмэгдсэн. Тус боломжийг ашиглах бол Даянсофт ХХК-д чатаар мэдэгдэж урьдчилан тохиргоо хийлгэх шаардлагатай. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
- Нийт баримтын дүнгээс үйлчилгээний нэмэлт төлбөр буюу Service charge % тохируулж авах боломжтой болсон. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
v7.2.0.3 (2022.2-р сард)
- Хэрэглэгчдийн хүсэлтээр борлуулалт хийхдээ сугалааны дугааргүй баримт хэвлэх боломжтой болгосон ба "Ebarimt хэвлэх" гэсэн чекийг авах үед "Ebarimt яг одоо хэвлэхгүй (дараа өгөх/өмнө өгсөн) гэдэгтээ итгэлтэй байна уу?" асуугаад Yes дарсан үед чек нь авагддаг болгосон. Ингэснээр хэрэглэгч өмнө нь эсвэл дараа нь бөөн дүнгээр сугалааны дугаартай баримт хэвлэх шаардлагатай үедээ л баримтаа Ebarimt-тай хэвлэж, бусад тохиолдолд Ebarimt-гүй баримтын хуудас хэвлэдэг болох боломжтой болсон гэсэн үг. Хэрвээ та уг тохиргоог хийлгэх хүсэлтэй бол Даянсофт ХХК-д хандаж хийлгэх боломжтой юм.
- Баримт хэвлэхээс өмнө Баримт хэвлэхээр харах боломжтой болсон. Чеклэх үед Баримтыг хэвлэхээс өмнө хэвлэхээр харахдаа итгэлтэй байна уу? Принтер эвдэрсэн эсвэл цаас дууссан үед баримтыг хэвлэхээр харах сонголтыг идэвхжүүлэх ба хэвлэхээр харах цонхноос хэвлэх эсвэл файл болгон хадгалаагүй шууд хаасан тохиолдолд тухайн баримтыг дахин хэвлэх боломжгүйг анхаарна уу! анхааруулга мессеж гарч ирэх ба Yes дарснаар хэвлэхээр харуулна. Олон хувь хэвлэх, цаасаар хэвлэхгүй, принтер эвдэрсэн хэвлэхгүй үед баримтыг хэвлэхээр харж, зургийг нь дарах, файл болгох хадгалж илгээх зэрэг хэрэглээ үүссэн үед ашиглах зорилгоор хөгжүүлсэн.
- Үйлдэл->Борлуулалт жагсаалт, Борлуулалт хайх, Тусламж цонхуудыг хассан.
- MonPay, QPay, SocialPay төлбөр төлөх үед төлөгдсөн тухай мэдээлэл автомат шалгахад алдаа гарсан үед Төлбөр шалгах товч гарч ирдэг болсон. Тус товчийг дарахад хэрвээ төлбөр төлөгдсөн бол баримт хэвлэгдэж, төлөгдөөгүй тохиолдолд баримт хэвлэхгүй.
- Өдрийн хаалт хийх цонхонд Тайлбар бичих боломжтой болсон.
- Програмын лицензийн хугацааг 7 хоногийн өмнөөс сануулдаг байсныг 5 хоног болгож багасгасан. Төлбөрийн нэхэмжлэх 7 хоногийн өмнө мэйлээр илгээгддэг.
v7.2.0.0 (2022.2-р сард)
- Захиалга дээр хийдэг үйлдлүүдийг цонх дамжихгүйгээр үндсэн цонхноосоо хийх боломжтой болсон. Захиалга цонхноос захиалга сонгоход шууд засах горимд шилждэг болсон ба захиалгаа сонгоод шууд Бараа нэмэх, хасах үйлдлийг хийх боломжтой болсон. Жишээ нь: Доор зурагт Захиалга цонхноос 3 ширээний захиалга дарахад шууд Захиалга засах горимд шилжсэн байна.
-
Захиалга товч дараад бүх заалны ширээ харагддаг болсон ба Заал сонгож заалаар шүүдэг болсон.
-
Шинэ товчлуур Захиалах/Төлөх хэсгийн C товчлууртай нэг болсон.
- Захиалга Салгах, Нэгтгэх, Цуцлах, Ширээ солих, Tags, Тооцооны хуудас хэвлэх үйлдэл ил гарч Захиалах/Төлөх хэсгийн дээр байрладаг болсон.
- Захиалга хувилах, Дотоод хөдөлгөөн, Захиалга, Нэхэмжлэх, Order sheet, Bell sheet, Employee sheet, Sticker sheet хэвлэх үйлдлүүд ил програмын дээд хэсэгт байрладаг болсон. Тухайн захиалгыг Хувилах, Захиалга, Нэхэмжлэх, Order sheet, Bell sheet, Employee sheet хэвлэхдээ тухайн захиалгын ард байрлах сумыг дарж шаардлагатай баримтаа сонгоно.
- Түгжих товчлуур нэвтэрсэн ажилтны нэрээр харагддаг болсон.
- Ebarimt, борлуулагчийн хувийг custom загвараар зориулж зурж програмаас хэвлэх боломжтой болсон. Тусгай загвараар зуруулах бол хүсэлтээ гаргаж, үйлчилгээний төлбөр төлснөөр зуруулж, тохируулах боломжтой.
v7.1.0.0 (2022.1-р сард)
- Мэдээлэл шинэчлэхэд Logout хийгддэг болсон
- Захиалгын жагсаалтын grid байдлаар харахад тухайн захиалга дахь бараа, үйлчилгээг харуулдаг болсон.
- Захиалгын ажилтан тайланд дараах сайжруулалтууд хийгдсэн.
- Захиалга бичсэн
- Захиалганд сонгогдсон ажилтнаар тайланг харах
- Өдрийн хаалтын тайланд захиалгыг ажилтнаар ялгаж хэвлэдэг болсон.
- Dayansoft ERP системд хасах үнэтэй бараа үйлчилгээ бүртгэж, борлуулалт бичих боломжтой болсон. Бараан дээр хөнгөлөлт байдлаар биш, нийт баримтын дүнгээс үнийн бууралт байдлаар баримт гаргах бизнес хэрэглээгээр ашиглах боломжтой.
- Шинэ захиалгатай үед өдрийн хаалт хийгдэхгүй байх тохиргоог Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд "Нээлттэй захиалгатай үед өдрийн хаалт хийхгүй" тохиргоог чеклэж тохируулах боломжтой болсон.
v6.12.0.0 (2021.12-р сард)
- POS програм дээр принтер нэр хэсэгт "Tek;Cook" гэх мэт олон принтерийн нэр тохируулж, тухайн ангиллын бараанууд тохируулсан принтерүүд рүү хэвлэгддэг болсон.
- POS програмын толгой ангилал дээр дарахад эхний 300 барааг харуулдаг болсон.
- POS програм дээр ангилал задрахдаа хойшоо задардаг болсон.
- Лицензийн бүртгэл руу анх ороход Default -р идэвхтэйгээр шүүдэг болсон.
- EndOfDay SETTLEMENT алдааны мессэж сайжруулалт хийсэн.
v6.11.0.0
- Dayansoft POS Kiosk горимд Ширээ № сонгох боломжтой болсон.
- Бараа материал -> Бараа код -> Дагалдах цонхонд Заавал багана нэмэгдсэн. Заавал гэж тохируулсан тохиолдолд Dayansoft POS програмд тус барааны кодыг сонгох үед заавал дагалдах барааны кодуудыг барааны сагсанд автомат нэмнэ.
v6.10.0.0
- Захиалга цуцлах цонхонд Цуцлаад хувилах функц нэмэгдсэн. Захиалга андуурсан, буцаасан үед өмнөх захиалгыг цуцлаад, хувилж үүсгэх үйлдлийг хялбарчилсан.
- Захиалгын хуудас дээр Харилцагч хэвлэгддэг болсон.
- Борлуулалт хийх үед Борлуулагчийн хувь хэвлэхгүйгээр тохируулсан ч Борлуулалтын баримтаас дахин хэвлэх үед хэвлэх боломжтой болгосон.
v6.9.0.0
- QPay (https://www.qpay.mn/) финтек төлбөрийн шийдэлтэй интеграци хийгдсэн. Тохиргоо хийх боломжтой болсон.
- Буцаалт хийх товчинд баримтаар болон бараагаар буцаах үйлдэл нэгтгэгдсэн. Борлуулалтын буцаалт хийхдээ Үйлдэл - Борлуулалт жагсаалт цонхноос буцаах баримтаа сонгоод Буцаалт хийх товч дарна. Баримтыг бүтнээр нь буцаах, эсвэл хэсэгчилсэн буюу зарим барааг буцаахаас хамаарч тайлбараа бичсэний дараа
- Баримт буцаах
- Бараа буцаах товч дарж буцаалт хийнэ.
- Захиалга, Борлуулалтын жагсаалт цонх руу ороход сонгосон барааны хэсэг хураагдаж дэлгэц дүүрэн (full screen) харагддаг болсон.
- Гишүүний худалдан авалтын түүх цонхны сайжруулалтууд
- Хугацаагаар шүүдэг болсон
- Борлуулалтаас гадна Захиалгуудыг нэгтгэж харах боломжтой болсон
- Борлуулалтын жагсаалтыг
- Баримтаар
- Бараагаар харах боломжтой болсон.
- Тайлан цонхонд
- Борлуулалт ажилтнаар
- Захиалга ажилтнаар тайлангууд нэмэгдсэн.
v6.6.0.0
- Захиалга үүсгэлгүй шууд бараа сонгоод төлбөр хийсэн тохиолдолд бараа сонгох цонх руу шилждэг болсон.
- Гишүүний мэдээлэл цонхноос “Бүртгэл” товч дарж гишүүн бүртгэх, засах боломжтой болсон.
- Борлуулалтын баримт дээр гишүүнчлэлийн картын үлдэгдлийг харуулахгүй байх тохиргоо нэмэгдсэн.
- Гишүүнчлэлийн карт дээр гишүүний үнэ тохируулж, бараа бичихээс өмнө гишүүн сонгосон үед гишүүний үнээр бичигдэх боломжтой болсон.
- “Хүргэлт” товчны байршлыг “Захиалах”, “Төлөх” товчтой зэрэгцүүлж өөрчилсөн.
v6.5.0.0
- Тусламж - 2 Санал хүсэлт (Feedback) өгөх боломжтой болсон.
- Татварын системд НӨАТ суутган төлөгч, НХАТ суутган төлөгч болсон тохиолдолд програмд нэвтэрсний дараа тохиргоо хийх анхааруулга, зааварчилгаа өгдөг болсон.
- Түр хүлээлгэх буюу сагс товчны байрлал өөрчлөгдсөн.
v6.4.0.0
- Програм анх нээгдэх үед хүлээлгийн цонх харуулдаг болсон.
- Програмын товч, функц дээр icon-той болсон.
- Финтек болон интеграци хийгдсэн банкны карт уншигч посуудаар зэрэг төлбөр хийх боломжгүй шалгуур нэмэгдсэн.
v6.3.0.0
- Дараах товчнуудын байршил өөрчлөгдөж сонгосон бараа, үйлчилгээний доор харагддаг болсон.
- Хүргэлт
- Box
- Зочин
- Тайлбар
- Hi-Pay (https://www.hipay.mn/) финтек төлбөрийн шийдэлтэй интеграци хийгдсэн. Тохиргоо хийх боломжтой болсон.
v6.2.0.0
- Гишүүнчлэлийн карт олголт дээр хаагдах хугацааг тохируулдаг болсон. Хаагдсан тохиолдолд тухайн картаар үйлчилгээ авах боломжгүй болно.
- Takeout буюу авч явах BOX тэмдэглэгээг барааны ард тэмдэглэх боломжтой болгосон. Барааны менюны дээр байрлах BOX товчоор мөн адил тэмдэглэж болно.
v5.12.0.0
- Dayansoft POS програм SuperUp, LendMN төлбөрийн шийдэлтэй интеграци хийсэн. Тохиргоо хийх боломжтой болсон.
v5.11.0.0
- Захиалга цонхны хайлтын харагдац өөрчлөгдсөн.
- Дараа тооцоогоор, гишүүнчлэлийн картаар үйлчилж байгаа үед борлуулагчийн хувьд заавал хэвлэгддэг. Хэрвээ шаардлагагүй гэж үзвэл борлуулагчийн хувийг огт хэвлэхгүй байх тохиргоотой болсон.
- Борлуулалтын үнийн дүнгээс хамаарч зогсоолын хуудас хэвлэх боломжтой болсон. Энэ боломжийг ашиглахын тулд загвараа урьдчилан зуруулж тохируулуулах шаардлагатай.
- Ширээг зөөгчөөр ялгаж тохируулах боломжтой болсон. Зөөгч програмд нэвтрэх үед зөвхөн өөрт тохируулсан ширээнүүд харагдана. Тухайн зөөгчид ширээ тохируулаагүй бол бүх ширээг харна.
- Захиалгын тайланг барааны нэгжийн үнэ, хөнгөлөлтөөр нь ялгаж харуулдаг болсон.
- Борлуулалтын тайланг барааны нэгжийн үнэ, хөнгөлөлтөөр нь ялгаж харуулдаг болсон.
- Захиалга руу дараад ороход ширээний дугаарыг Захиалга товчны ард харуулдаг болсон. Ширээгүй захиалга бол дугаар харуулна.
- Өдрийн нээлт хийснэс хойш 24 цагаас дээш хугацаа өнгөрөх үед “... өдрийн нээлт хийснээс хойш ... цаг өнгөрсөн байна. Хэрвээ ... өдрийг хаах болсон бол Үйлдэл -> Өдрийн хаалт цонх руу орж хаалтаа хийнэ үү!” гэсэн анхааруулга мессэж өгдөг болсон. Зарим хэрэглэгч нар анхааралгүй, өдрийн хаалтаа хийлгүй үргэлжлүүлэх тохиолдол гардаг.
- Ангилал доторх барааны харагдах өнгө ангиллын өнгөнөөс бага зэрэг бууралттай, бүдэгрэлттэй харагддаг болсон. Барааг ангиллаас ялгаж харах, харагдах байдал талаас хийсэн сайжруулалт.
- Төлбөр төлөх цонхонд үнийн дүн оруулахдаа double click буюу 2 товшдог байсныг болиулж click буюу 1 дарахад дүнг автоматаар бөглөж, дахин дарахад цэвэрлэдэг болгосон. Зарим touch төхөөрөмж дээр double click ажиллахгүй, мөн 2 удаа дарах нь ажиллагаатай байсан тул ингэж өөрчилсөн.
- Шинэ товчны байршил доошоо тоо оруулдаг хэсэгт шилжсэн.
- Бараа, Захиалга товчны байршлыг урагш нь шахсан. Бараа сонгох, захиалга руу орох хэрэгцээ их байдаг бизнес хэрэглээгээр.
v5.10.0.0
- Төлбөр төлөх цонхонд “Тэглэх” товчны нэршлийг “С” болгож, байршлыг өөрчилсөн.
- Төлбөр төлөх цонхонд мөнгөн дүн оруулдаг товчийг том болгосон.
- Төлбөр төлөх цонхонд дүн оруулахдаа double click биш нэг удаа дардаг болсон.
- Бараа, Захиалга товчийг урагш нь байршуулсан.
- Жагсаалтанд сонгогдсон бүх барааг цэвэрлэж, шинэ горимд шилждэг Шинэ товчны байршил дээрээс доошоо тоо оруулдаг хэсэгт шилжсэн. Барааг нэгээр нь болон олноор нь хасах үйлдлүүдийг ойртуулах зорилгоор.
- Борлуулалт-Пос тохиргоо-Касс, эрх цонхонд “Нууц үг” талбарт дор хаяж 6 тэмдэгт код шаарддаг болсон.
- Бараа буюу меню ангиллыг нь өөр ангилалд харъяалуулж, мод бүтцээр үүсгэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл дамжин орох боломжтой.
- Барааны жагсаалтын ард үлдэгдэл татаж харуулдаг байсныг болиулаад, Үлдэгдэл харах товч дарах үед жагсаалтанд дуудсан бараа тус нэг бүрээр үлдэгдлийг тухайн үед нь серверээс дуудаж харуулдаг болгов. Зөвхөн сервертэй холбоотой үед Realtime үлдэгдлийг харах боломжтой болсон гэсэн үг.
- Захиалга цонхонд Шинэ, Биелсэн, Цуцалсан гэсэн захиалгын төлвөөр ялган харуулдаг товчнууд байсан. Шинэ захиалгуудыг Сэргээх болгон өөрчлөөд, Төлөв сонголтоос Биелсэн, Цуцалсан төлөвтэй захиалгуудыг шүүж хардаг болгов.
v5.9.2.0
- Зөөгч нарт ширээ тохируулж, зөөгч програм нэвтрэх үед зөвхөн тохируулсан өөрсийн ширээг хардаг болсон.
- Захиалга дээр Tag сонгох боломжтой болсон. Захиалга дээр урьдчилан тохируулсан tag утгуудаас сонгох, улмаар захиалгаа Tag-р шүүж харах боломжтой болсон. Янз бүрийн бизнес хэрэглээгээр ашиглана.
- Барааг жагсаалтаас хайлт хийгээд барааг сонгох үед хайлтыг цэвэрлэдэг байсныг болиулж хэвээрээ байдаг болгосон. Ижил төрлийн олон барааг шүүгээд сагсанд нэмэх үед дахин хайлт хийх шаардлагагүй болсон.
- Төлбөрийн цонхонд “Зээл” нэршил “Тооцоо” болж өөрчлөгдсөн. Урьдчилсан тооцоо, дараа тооцоо гэдэг утгаар ерөнхий нэршилтэй болсон.
v5.9.1.0
- Мобифинанс ХХК-с ребрендинг хийж байгаатай холбоотойгоор Candy pay нэршил Monpay болж шинэчлэгдсэн.
- Сагсанд сонгосон бараанд хөнгөлөлт оруулах үед тусдаа багананд биш тухайн мөрөнд хөнгөлөлтийн дүнг харуулдаг болсон.
- Захиалгын үйлдэл цонхноос Гишүүн сонгох, Харилцагч сонгох сонголтыг хассан. Бараа бичих үед Гишүүн, Харилцагч сонгох боломжтой байгаа.
- Захиалгын жагсаалтаас Сэргээх | Шинэ товч дарахад Биелсэн, Цуцалсан төлвийг шүүсэн шүүлтүүрийг арилгадаг болгов.
- Хүргэлт товч барааны жагсаалтын дээр байрласан.
- Бараа тайлбар, баримтын тайлбар оруулах товчнууд нэг цонхонд орж барааны жагсаалтын дээр байрласан.
- Зочны тоо оруулдаг товч барааны жагсаалтын дээр байрласан.
- Сагсанд нэмсэн барааны мөрийн ард байрлаж байсан авч явах буюу Box тэмдэглэгээг барааны жагсаалтын дээр байрлуулж, нийт Box тэмдэглэсэн барааны тоог тоолж харуулдаг болсон.
- Посын төрөл буюу борлуулалтын цэгийн онцлогоос хамаарч бараа сагсанд нэмэх үед өмнө нь тухайн бараа нэмэгдсэн бол дахин шинэ мөр нэмэхгүй, зөвхөн тоо хэмжээг нэмэгдүүлдэг болсон. Энэ боломж нь Retail - дэлгүүр, Pharmacy - эмийн сангийн төрөл дээр ажиллана.
- Барааны жагсаалтанд Хэвлэгчийн нэр харуулдаг болгосон. Тухайн бараа аль принтер рүү хэвлэхийг шалгах зорилгоор хөгжүүлсэн.
- Нэг зэрэг олон үйлчлүүлэгчид үйлчлэх, бичсэн захиалгыг түр сагсанд хадгалах, түр хадгалсан жагсаалтаас сонгож захиалгыг үргэлжлүүлэх боломжтой болсон.
- Бараа сонгох цонхонд “Харилцагч” сонгох боломжтой болсон. Хэрвээ тухайн харилцагч дээр үнийн жагсаалт тохируулсан тохиолдолд сонгогдсон бараа харицлагчид тохируулсан үнийн жагсаалтаар нэмэгддэг болсон.
- Нэг бараатай захиалгаас тухайн барааг хасах үед Захиалга цуцлах цонх дуудаж цуцалдаг болгосон. Нэг бараатай үед бараа хасч болохгүй байна гэж хэрэглэгч нар төөрөлдөж байсан учраас ийм шийдэл хийсэн.
- Захиалга анх авсан хугацаанаас гадна, сүүлд захиалгад өөрчлөлт оруулсан хугацааг хамт харуулдаг болгов. Сүүлийн захиалгаас хойш өнгөрсөн хугацааг хянах зорилгоор.
v5.9.0.0
- Хэрэглэгч рүү харсан дэлгэц дээр бичлэг тоглуулах боломжгүй болсон. Учир нь flash player технологи цаашид ашиглах, update гаргахгүй болсонтой холбоотой. Өөр бусад бичлэг тоглуулах технологиуд байгаа ч гэсэн кассын төхөөрөмжид хэтэрхий их ачаалал, Resource авч байгаа тул одоохондоо зураг солигддог шийдэл дээр тогтож байна.
v5.8.0.0
- Candy app-с худалдан авсан coupon-р Dayansoft POS програмаас худалдан авалт хийх боломжтой болсон.
- Candy app-с өөрийн QR-г уншуулж Dayansoft POS програмаас худалдан авалт хийх боломжтой болсон.
- Кассир буюу борлуулагч өөрийн утасны дугаарыг Dayansoft POS програмд бүртгүүлж хийсэн борлуулалтаас бонус, урамшуулал авах боломжтой болсон.
v5.7.0.0
- Хамгийн эхний барааг сонгоод авч явахаар буюу BOX чеклээд дараагийн барааг сонгох үед дараагийн сонгосон барааг автоматаар BOX чеклэж авч явахаар тэмдэглэдэг болгосон. Нэг бүрчлэн чеклэхэд гар ажиллагаа ихтэй байсан.
- Хүргэлт цонх бөглөөд хаах үед сагсанд сонгогдсон бүх барааг автоматаар BOX чеклэж авч явахаар тэмдэглэдэг болгосон. Нэг бүрчлэн чеклэхэд гар ажиллагаа ихтэй байсан.
- Dayansoft DMart програмын Sales-Daily sales by pos буюу Өдрийн хаалтын тайланг өдөр өдрөөр харахаас гадна, дурын 2 хугацааны хооронд нэгтгэж харах боломжтой болсон.
- Сар бүрийн тогтмол шинэчлэлт сарын сүүлийн 7 хоногт биш эхний 7 хоногт гардаг болов.
v5.6.0.0
- Өдөр, цагаас хамаарсан үнэ тохируулах боломжтой болсон. ERP системд тухайн үнийн жагсаалт дээр хүчинтэй өдөр, цаг тохируулна.
- Бараа борлуулагдаж буй “Үнийн жагсаалт”-г харуулдаг, хадгалдаг болсон. Тухайн барааг ямар үнийн жагсаалтаар борлуулах гэж байгаа, борлуулсныг мэдэх зорилгоор.
- Нэвтрэх цонхонд “Дэлгэц цэвэрлэх” товч нэмэгдсэн ба дээр нь дарснаар дэлгэцээ арчих, цэвэрлэх үед дэлгэцийн мэдрэгч ажиллахгүй.
v5.5.0.0
- Dayansoft POS програмтай интеграци хийгдсэн Финтек, бэлэн бус банкны ПОС төхөөрөмжүүдийн аль нэгээр нь тооцоо хийх шалгуур нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, шууд интеграци хийгдсэн 2 бэлэн бус шийдлээр хувааж төлбөр хийх боломжгүй.
- MongolChat төлбөрийн шийдэлтэй интеграци хийгдсэн. http://mongolchat.com/ -тай гэрээ хийж, тохиргоо хийлгэснээр шууд төлбөр тооцоо хийх боломжтой болсон.
- Голомт банкны SocialPay төлбөрийн шийдэлтэй интеграци хийгдсэн. Аппликейшн болон утасны дугаараар тооцоо хийх боломжтой. Голомт банктай гэрээ хийж, тохиргоо хийлгэснээр шууд төлбөр тооцоо хийх боломжтой болсон.
v5.4.0.0
- Програмаас Тусламж - Чат, зурвас бичих боломжтой болсон. Фэйсбүүк мснжерээр Даянсофт ХХК-н пэйж хуудас руу илгээх боломжтой.
- Үйлдэл - Тайлан (Fintech) буюу финтек төлбөрийн шийдлүүдээр хийсэн гүйлгээний тайлан нэмэгдсэн. Бэлэн бус төлбөрийн шийдлүүдээр хийсэн гүйлгээний дүнг харах бизнес хэрэгцээ шаардлагын дагуу.
- Програмын гарын авлага pdf файл биш google drive файл руу онлайн болон шинэчлэгдсэн. Гарын авлага, програмын шинэчлэлийг онлайнаар realtime өөрчилж, шинэчлэх зорилгоор.
- Програмаас Програмын өөрчлөлт, сайжруулалтын түүх хардаг боллоо. Шинэчлэлтээр юу өөрчлөгдсөнийг асуух шаардлагагүй, унших боломжтой.
- Өдрийн хаалтын цонхноос банкны ПОС-н Settlement татах боломжтой болгов. Хаалт хийх цонхноос settlement татах нь хялбар байсан
v5.3.0.0
- Dayansoft Kiosk буюу өөрөө өөртөө үйлчлэх киоск програмын шийдэл, хувилбартай болов.
- memePay төлбөрийн шийдэлтэй интеграци хийгдсэн. https://www.meme.mn/ финтек, төлбөрийн шийдэлтэй интеграци хийгдэж шууд төлбөр тооцоо хийх боломжтой болсон.