Принтертэй холбоотой асуудлууд


Шинэчилсэн:2022/11/28 Унших:3 мин 10 сек

Принтер тохиргоотой холбоотой түгээмэл асуулт, хариулт, хийх алхмууд:

Хэрвээ дараах алхмуудыг хийгээд ч принтер нь хэвийн болохгүй, хэвлэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл танай принтерт эвдрэл, техник асуудал үүссэн байна гэсэн үг. Иймд принтерээ засварын хүнд үзүүлэх, (бидэнд принтер засвар, дуудлагын хүний утас байхгүй тул биднээс асуугаад нэмэргүй. Фэйсбүүк, заруудаас хайсан нь дээр байх.) эвдэрсэн солих бол шинэ принтер авч таниулах арга хэмжээг яаралтай авна уу. Ингээд принтер хэвлэхгүй болсон тохиолдолд дараах зурагт үзүүлсэн байдлаар төлбөрийн цонхноос Баримт хэвлэхээр харах чекийг нэг удаа чеклэснээр баримт дэлгэцэнд Print preview байдлаар харагдах ба худалдан авагчийг Ebarimt-г шууд уншуулах, зургийг нь дарахыг санал болгоно уу. Тухайн цонхыг хаасны дараа дахин хэвлэх боломжгүйг анхаарна уу. PrintPreview

Хэвлэгч нь хэвийн болсон, шинэ принтер авч тохируулсны дараа дээрх зурагт харуулсан Баримт хэвлэхээр харах чекийг болиулснаар принтерээр хэвлэдэг болно.

Принтертэй холбоотой асуудлууд, шийдвэрлэх аргууд:

Анхаарах зүйл:

Бид үйлчилгээний гэрээ байгуулж зөвхөн өөрсдийн програм хангамжийг ашиглуулж байгаа бөгөөд танай байгууллагад компьютер тоног төхөөрөмж, принтер хэвлэгч огт нийлүүлээгүй болно. Принтер ажиллахгүй болох, хааяа ажиллаад хааяа хэвлэхгүй байх зэрэг нь програмтай огт холбоогүй, тоног төхөөрөмж, танай сүлжээний холболт зэргээс 99% хамаардаг тул та бүхэн зөвөөр ойлгож зааварчилгааны дагуу шалгана уу. Бидэнд ирдэг дуудлагын ихэнхи хувийг бидний програм, үйлчилгээтэй холбоогүй принтер, тоног төхөөрөмжтэй холбоотой дуудлага эзэлдэг учраас энэхүү дэлгэрэнгүй зааварчилгааг бичиж байна. Та яг үүсч байгаа асуудал, хүсч байгаа тохиргоогоо дараах заавруудаас хайж олоод анхааралтай, алхмын дагуу хийж гүйцэтгэвэл хүссэн үр дүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Принтер хэвлэхээ больсон 10 дуудлагын 9 нь зүгээр л залгуур нь хөндийрсөн, унтраагаад асаах, залгуураа салгаад залгах, аль эсвэл сүлжээний кабель (сүлжээний принтертэй) нь салсан байдгийг анхааруулъя.

Принтер хэвлэхгүй байна гээд бидэн рүү холбогдох нь тог тасарчихлаа гээд интернетийн үйлчилгээ авдаг байгууллага руу залгахтай ижил зүйл юм.

Мэдээж хэрэг бид програмын анхны суурилуулалт тохиргоо, принтер тохиргоо дээр дэмжлэг үзүүлнэ. Харин хэвийн тохируулсан принтер хэвлэхээ больсон, эвдрээд солих бүрт танай байгууллага руу хандаж тохиргоо хийх, шалгах үүрэг гэрээгээр ч хүлээгээгүй, бидний хийх ажил биш гэдгийг дахин сануулъя. Бидний санал болгох техникийн үйлчилгээ үзүүлэх Terabit NET компаний холбоо барих мэдээлэл:

TerabitContact1

ДАЯНСОФТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ ЗААЛТУУДААС ПРИНТЕРТЭЙ ХОЛБООТОЙ АНХААРУУЛСАН ЗААЛТУУД

Хэрэглэгчийн эрх, үүрэг (Танай байгууллага)
3.2.3 Хэрэглэгч дараах асуудлыг дангаар бүрэн хариуцна. Үүнд:
  -Компьютер, принтер, сканнерын хэвийн ажиллагаа,

Үйлчилгээний төрөл
5.3 Хэрэглэгчид үзүүлэхгүй, үзүүлэхээс татгалзаж болох үйлчилгээ
5.3.1 Принтер таниулах
5.3.2 Компьютер форматлах
5.3.3 Үйлчилгээ үзүүлэгчийн програмаас бусад програм суулгах