HoReCaSoft програмаас борлуулалт татах


Шинэчилсэн:2024/04/11 Унших:1 мин 18 сек

HorecasoftLogo Dayansoft ERP систем нь 2022.4-р сард https://horecasoft.mn/ -тэй холболт хийгдсэн. Өөрөөр хэлбэл, https://horecasoft.mn/ -р хийсэн өрөөний борлуулалт, бусад үйлчилгээний борлуулалтын мэдээллийг Dayansoft ERP системийн борлуулалт болгож татах боломжтой. Татахын тулд дараах алхмаар тохиргоо хийнэ.

  1. https://horecasoft.mn/ -тэй гэрээ байгуулж, үйлчилгээ авна.
  2. Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо цонхонд буудлыг бүртгэнэ. Төрөл баганын утга Hotel байхыг анхаарна уу. hotelcfg
  3. Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд дараах тохиргоо утгыг https://horecasoft.mn/ -с авч тохируулж хадгална.
    • HoReCaSoft HotelCode
    • HoReCaSoft Username
    • HoReCaSoft Password
  4. HoReCaSoft програмд борлуулах бараа үйлчилгээний кодыг Dayansoft ERP системд бүртгэсэн барааны кодоор урьдчилж тохируулна.

Борлуулалт татахдаа:

Цэс: Борлуулалт -> Борлуулалт –> Шинэ -> Үйлдэл –> Посын борлуулалт татах

Энэ цонхноос Пос сонголтоос дээр тохируулсан буудлаа сонгоод, хугацаагаа оруулж Харах товч дарна. SelectHorecasoftPOS Тухайн өдрийн гараа тус бүрээр жагсаалт харагдах ба гараагаа сонгоод Татах товч дарна. Гараа тус бүрээр борлуулалт татна. SalesFromHorecasoft